Мэдээ мэдээлэл
УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧЭЭ АЖИЛЛУУЛААГҮЙ 15,500 ГАРУЙ АЙЛ БАЙЖЭЭ

2023-10-27

610

Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан Тавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс айл өрхүүдийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэрэмжлүүлэх ажлыг Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар, Экологийн цагдаагийн газар, Улаан загалмайн нийгэмлэг, Дүүргүүдийн засаг даргын тамгын газартай хамтран 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа.
Ажлын хэсэг нийслэлийн 7 дүүргийн гэр хорооллын 100 гаруй хорооны 49,978 өрхөд хүрч ажилласан бөгөөд зуух, пийшингийн битүүмжлэлийг сайжруулах, янданг тогтмол хөөлөх талаар тусламж үзүүлж, зөвлөгөө хүргэсэн байна. Мөн шахмал түлшийг зөв хэрэглэх аргын тухай болон угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах зааврын талаар айл өрхүүдэд дахин мэдээлэл хүргэж угаарын хийн эрсдэлээс сэрэмжлүүллээ.
Нийт 50 мянга орчим айл өрхөд хүрч ажиллахад тэдгээрийн 15 мянга 500 гаруй айл нь угаарын хийн мэдрэгчээ ажиллуулаагүй байжээ. Мөн 22 мянга 300 гаруй айл өрх угаарын хийн мэдрэгчгүй (эвдэлсэн, гээж үрэгдүүлсэн) байсан байна. Яндан, зуухны битүүмж алдагдалтай өрх 2 мянга 200 гаруй байжээ. Эдгээр тоо нь угаарын хийн эрсдэл гэр хорооллын айл өрхүүдэд олон мянгаараа байгааг илтгэнэ.
Угаарын хийн аюул бол байгалийн гамшиг шиг давагдашгүй хүчин зүйл биш. Энэ бол урьдчилан сэргийлж болдог эрсдэл юм. Тиймээс сонор сэрэмжээ дээшлүүлж, хариуцлагатай амьдарч, гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалахыг Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс анхааруулж байна.
TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд