Мэдээ мэдээлэл
Зүүн үйлдвэрийн гуравдугаар цех энэ сарын 15-нд ашиглалтад орно

2024-01-04

867

Тавантолгой түлш компани баруун үйлдвэрийн үйл ажиллагааг суурьшлын бүсээс гаргах зорилгын хүрээнд зүүн үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж буй. Дахин боловсруулах буюу цагт 8 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байсан гуравдугаар үйлдвэрийг өргөтгөх ажлыг өнгөрсөн оны сүүлээр эхлүүлсэн.

Ингэснээр хүчин чадлыг 4-5 дахин нэмэгдүүлж, цагт 30-40 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болгож байгаа юм. Өргөтгөлийн ажлын явц 80 гаруй хувьтай байгаа бөгөөд энэ сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Цаашид түлш үйлдвэрлэлийн 80 орчим хувийг зүүн үйлдвэр дангаараа хангаж ажиллах боломж бүрдэж байгаа юм.

TTT logo

Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд