Тавантолгой түлш компанийн ажилчдын дунд зохион байгуулах “Уран тулга” мэргэжил, ур чадварын тэмцээн 2024 оны дөрөвдүгээр сарын 3-4нд Налайхын Политехникийн коллежид болно. Компанийн гагнуурчин, засварчин, цахилгаанчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварын түвшинг сорих, дээшлүүлэх, цехүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, тэдний бүтээлч байдлыг дэмжиж ажил хэрэгч санаачлагыг өрнүүлэх, харилцан туршлага судлуулахад энэхүү тэмцээний зорилго оршиж байгаа юм.
Тэмцээн:
-Бүтээлч ажил
-Дадлага, ур чадвар
-Мэргэжлийн мэдлэг гэсэн гурван ангилалаар явагдана.
Нэг баг нь цахилгаанчин, засварчин, инженер техникийн ажилчдын төлөөллөөс бүрдсэн 6 гишүүнтэй байх бөгөөд нийт 10 баг оролцоно.
Тэмцээнд түрүүлсэн багийг шилжин явах цом гадаадад аялах эрхээр шагнах бол дэд болон гутгаар байр эзэлсэн багийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм.
Тэмцээнийг Налайхын Политехникийн коллежтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус сургуулийн эрдэмтэн багш нар шүүн явуулах юм.
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7
Оффис
75005555
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид