Мэдээ мэдээлэл
“МИНИЙ МЭДЭХ САЙН ТҮЛШ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН

2024-10-22

204

“МИНИЙ МЭДЭХ САЙН ТҮЛШ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго:

Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан “Тавантолгой түлш” ХХК-ийн “Чанарын хяналтын хэлтэс”-ээс зохион байгуулж явуулж буй “Чанар бидний зорилт 2024” аяны хүрээнд Чанарын хяналтын хэлтсийн гэрэл зургийн сан хөмрөгтэй болох, мэргэжлийн онцлог, чанарын ач холбогдол,  үнэ цэнийг олон нийтэд таниулах, хэлтсийн нэр хүндийг өсгөх.

Сэдэв:

Оролцогчид “МИНИЙ МЭДЭХ САЙН ТҮЛШ” сэдвийн дор өөрсдийн үйл ажиллагаа, онцлог, ур чадварыг бодитоор харуулсан бүтээгдэхүүний болон үйл ажиллагааны талаар бүтээлүүдийг гэрэл зураг болон цуврал  гэрэл зургаар ирүүлж  өрсөлдөнө.

Хамрах хүрээ:

“Тавантолгой түлш” ХХК-ийн бүх газар хэлтсүүд болон ажилтан албан хаагчид болон хамтран ажилладаг байгууллага, нийт хэрэглэгчид  гэрэл зураг сонирхогчид өөрсдийн сонирхол, хүсэл эрмэлзэл, авьяас, ур чадвараараа ганцаарчилсан болон баг бүрдүүлэн оролцож болно.

Шагналын сан:

Нэгдүгээр байр-1                                /500 000 төг/

Хоёрдугаар байр-1                              /300 000 төг/

Гуравдугаар байр -1                          /200 000 төг/

Шалгаруулалтын баг:

·         Чанар борлуулалтын газар

·         Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны шүүгч

·         ОНХА мэргэжилтэн Мэндбаярын Мөнхтулга

2024 оны 11 дүгээр сарын 01-07 -ний хооронд шалгаруулж шилдэг бүтээлүүдийг “Чанар бидний зорилт 2024” аяны хаалтын арга хэмжээнд зориулж цахим  үзэсгэлэн гаргаж нийтэд толилуулна.

Бүтээлд тавигдах шаардлага:

  1. Уралдааны нэр агуулгад нийцсэн байх
  2. Гэрэл зураг 30 см х 20 см DPI 300 хэмжээнээс багагүй, JPG болон PNG форматтай
  3. Зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх ба (Бусдын зураг ашиглах, эвлүүлэг хэрэглэх, хувь хүний нэр хүнд, хувийн нууцтай холбоотой хууль зөрчсөн бүтээлийг шалгаруулалтаас хасах)
  4. Оролцогч 2 ба түүнээс дээш бүтээлээр оролцох тохиолдолд өөр өөр өнгө аясыг харуулсан байх
  5. Гэрэл зураг нь бүтээлч, сонирхолтой, эерэг, аливаа сөрөг утга санааг илэрхийлээгүй, буруу үлгэр дууриалал үзүүлэхгүй байх
  6. Бүтээгдэхүүний болон Компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөхгүйгээр байх
  7. Бүтээл нь архи, тамхи, садар самуун сурталчилсан утга агуулгагүй байх

Бүтээл хүлээж авах хугацаа, хаяг:

Уралдаанд оролцож буй бүтээлийг  2024 оны 10 дугаар сарын 21-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 7-ны хооронд  saintulsh.ttt@gmail.com цахим хаягаар болон Чанарын хяналтын хэлтсийн Зүүн үйлдвэрийн А байр 229 тоот, Баруун үйлдвэрийн Шинэ оффисын 2 давхар 5 тоотод хүлээн авна.

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд