Тавантолгой түлш ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дэх хэсэгт “Үнэлгээний хорооны хараат бус гишүүнээр иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллийг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг сонгоно” гэж заасан байдаг.
Үүний дагуу Тавантолгой түлш ХХК-ийн 2025 онд хэрэгжих төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахад үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ажиллах боломжтой худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад хамрагдсан /А3 сертификат/ иргэдтэй хамтран ажиллана.
Хамтран ажиллах хүсэлтийг info@ttt.mn, baasanjav.ts@ttt.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Лавлах утас: 90188188, 70119400
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7
Оффис
75005555
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид