Мэдээ мэдээлэл
Зүүн үйлдвэрийг Дотоодын цэргийн хамгаалалтад авлаа

2025-03-17

90

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт батлах тухай” тогтоолд Тавантолгой түлш ХХК-н дөрвөн обьектыг хамгаалалтад авахаар тусгасны дагуу тус компанийн Зүүн үйлдвэрийг Дотоодын цэргийн 05 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Тавантолгой түлш ХХК-ийн харуул хамгаалалтын албанаас шилжүүлэн авлаа.

Ажил хүлээлцэх үеэр Дотоодын цэргийн захирагчийн нэгдүгээр орлогч Штабын дарга дэд хурандаа Д.Отгонбаатар, “Үндэсний аюулгүй байдлын чиг баримжаатай  Тавантолгой түлш ХХК-ийн Баруун болон Төвийн үйлдвэрийг 2021 оноос эхлэн манай байгууллага хамгаалалтад авсан. Зүүн үйлдвэрийг өнөөдрөөс эхлэн хамгаалах үүрэг бидэнд шилжиж байна. Дотоодын цэрэг нь цэргийн хувцас өмссөн хэдий ч цагдаагийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг учир гарсан зөрчил, дутагдлыг хуулийн хүрээнд шийдэн ажилладаг. Тиймээс бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд