Мэдээ мэдээлэл
АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид Тавантолгой түлш компанийн үйл ажиллагаатай танилцлаа

2025-03-25

56

АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засгийн албаны Байгаль орчин, эдийн засгийн асуудал эрхэлсэн атташе Жон Конард болон тус албаны мэргэжилтнүүд өнөөдөр Тавантолгой түлш компани, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтад Тавантолгой түлш компанийн Ерөнхий инженер бөгөөд ҮТТГ-ын дарга Д.Эрдэнэцогт, Ерөнхий технологич Д.Өлзийбат болон Зүүн үйлдвэрийн дарга Г.Баттөмөр нар компанийн үйл ажиллагаа, шахмал түлш үйлдвэрлэл, техник технологи, хатуу түлшний стандартын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. Мөн Улаанбаатар хотод хэрэглэж байгаа хатуу түлшний чанарыг сайжруулах чиглэлийн судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлыг ШУА-тай хамтран эхлүүлээд байгаа тухайгаа онцоллоо.

АНУ-ын ЭСЯ-ны Эдийн засгийн албаны Байгаль орчин, эдийн засгийн асуудал эрхэлсэн атташе Жон Конард нь 2024 оны тавдугаар сараас Монгол Улсад томилогдон ажиллаж байгаа бөгөөд эрчим хүчний салбарт анхаарал хандуулан ажиллаж байгаа аж. Тэрээр , “Миний эрхлэх ажлын хүрээнд эрчим хүчний салбар хамаардаг. Танай үйлдвэрийн тухайд гэр хорооллын айл өрхүүдийг түлш, дулаанаар хангах үүргийг хүлээдэг нь энэ салбарт хамааралтай гэж ойлгож байгаа. Тиймээс би танай үйлдвэр, үйл ажиллагаатай өөрийн биеэр танилцаж, цаашдын хөгжлийн чиг хандлага, түүнд бидний зүгээс ямар асуудалд дэмжлэг үзүүлж болох талаар санал солилцоход таатай байна. Бид танай үйл ажиллагааг дэмжин ажиллахад бэлэн байна” гэдгээ онцоллоо.

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд