Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь шахмал түлшний борлуулалтын үйл ажиллагааг илүү оновчтой болгох зорилготой бөгөөд Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн холбогдох тогтоол, захирамжуудын хэрэгжилтийг хангах чухал алхам болж байна.
Энэ галлагааны улиралд шахмал түлшийг "HOTULA" хэмээх цогц аппликейшн ашиглаж борлуулах юм. Сургалтад нийслэлийн 7 дүүргийн гэр хорооллын борлуулалтын гэрээт 400 цэгийн төлөөлөл оролцож HOTULA аппликейшны талаар мэдлэг, дадлага эзэмшлээ. Энэхүү систем нь захиалга баталгаажуулалт, нөөцийн хяналт, санхүүгийн бүртгэл, чанар ба аюулгүй байдлын мэдээллийг нэгтгэж, борлуулалтын өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх давуу талтай юм.
Мөн арга хэмжээний хүрээнд хагас коксон шахмал түлшний судалгааны үр дүнг танилцуулж галлагаа хийж үзүүлэхийн зэрэгцээ санхүү, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрууллаа.
“Өнөтэй-Өвөлжье” сургалт, өдөрлөг нь гэрээт борлуулагчдыг шинэ системд сургаж, иргэдэд шахмал түлшийг найдвартай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой ажил болж байна.
Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид