Мэдээ мэдээлэл
Шахмал түлшний борлуулалт өнөөдрөөс эхэллээ

2025-09-15

113

Галлагааны 2025-2026 оны улирал албан ёсоор эхэлж Тавантолгой түлш ХХК өнөөдрөөс нийслэлийн 7 дүүргийн гэрээт борлуулалтын 274 цэгээр дамжуулан нийт 1370 тонн шахмал түлш худалдаанд гаргалаа. Энэ өвөл нийт гэрээт борлуулалтын 400 цэг ажиллахаас өнөөдрийн байдлаар 379 иргэн гурвалсан гэрээ байгуулсан бол 274 цэгээс захиалга өгч баталгаажуулаад байна.

Энэ жилийн хувьд иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” картаа ашиглан түлш худалдан авах боломжтой бөгөөд “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай юм.

Мөн Тавантолгой түлш ХХК өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 42635 тонн шахмал түлшийг нийслэлийн  гэрээт 20 агуулахуудад нөөцөлж, айл өрхүүдийг тасалдалгүй түлшээр хангах нөхцөлийг бүрдүүлээд байна.

Цаашид компанийн зүгээс борлуулалтын шинэ системийг үе шаттайгаар нэвтрүүлж, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээг хөнгөвчлөх, түлшний нийлүүлэлтийг хүртээмжтэй, найдвартай болгох чиглэлд онцгойлон анхааран ажиллаж байна.

TTT logo

Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд