Мэдээ мэдээлэл
Сайжруулсан хатуу түлшний MNS 5679:2025 стандартыг шинэчлэн батлууллаа

2025-10-06

145

Монгол Улсад мөрдөгдөж буй сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлуулж MNS5679:2025” стандарт мөрдөгдөж эхэллээ.

Өмнө нь мидлингэн шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсний дараа уг “Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага” MNS 5679:2022 стандартыг батлуулж мөрдөж байсныг ийнхүү шинэчлэн батлуулж байгаа юм.

Стандартыг шинэчлэн батлуулснаар өмнөх стандартын техникийн шаардлагыг илүү нарийвчилж, хатуу түлшинд тавигдах техникийн шаардлагыг чангатгаж, олон улсын түвшинд хүргэж байгаа юм.

Тухайлбал, хагас коксон түлш нь “нүүрсийг дулааны аргаар боловсруулан авсан хагас кокс (13-50 мм ширхэглэлтэй), хагас коксыг холбогчтой шахсан түлш гэж стандартад тусгажээ.

Шинэ стандартад хагас коксон түлшний техникийн шаардлагыг дараах байдлаар тусгасан байна.

Үүнд:

-Илчлэг 5500 ккалл/кг-аас багагүй

-Хүхэр 0,5 хувиас ихгүй

-Дэгдэмхий 12 хувиас ихгүй

-Чийг 6 хувиас ихгүй

-Үнслэг 20 хувиас ихгүй байхаар тусгажээ. Мөн 25 кг-ын нэг шуудай түлшний үйрмэгийн хэмжээ нь нийт жингийн 5 хувиас хэтрэхгүй байхаар стандартад тусгасан байна.

TTT logo

Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд