Мэдээ мэдээлэл
НИТХ-ын Ногоон хөгжлийн хороо Тавантолгой түлш ХХК-д хуралдлаа

2025-10-07

64

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжлийн хороо Тавантолгой түлш ХХК-ийн түлшний үйлдвэрт өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны гишүүд, НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ, нийслэлийн долоон дүүргийн удирдлагууд болон Тавантолгой түлш ХХК-ийн удирдлагууд оролцов.

Хуралдааны үеэр Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр болон холбогдох албаны удирдлагууд компанийн бүтэц, зохион байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ болон түүний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд шинээр нэвтрүүлж буй хагас коксон түлш, түүнчлэн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшинд шилжүүлэх ажлын явц, хэрэгжилтийн талаар танилцуулсан юм.

Түүнчлэн НАОБТГ, “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ болон дүүргүүдийн удирдлагууд энэ галлагааны улиралд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов.

Хуралдааны төгсгөлд НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа, холбогдох чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжруулах, нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах бодит үр дүнд хүрэхийн ажлын уялдааг сайжруулах шаардлагатайг  онцлов.
Мөн тэрбээр угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгож, НИТХ-ийн чуулганд ажлын үр дүнг танилцуулахыг даалгалаа.

TTT logo

Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд