Мэдээ мэдээлэл
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн хагас коксон түлшний нөөц бүрдүүлээд байна

2025-11-24

8

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанаас өгсөн чиглэлийн БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хяналтын талбайд ажиллаж, коксон түлшний нөөц бүрдүүлэлттэй танилцлаа.

БНХАУ-ын Шэнмү хотын үйлдвэрээс өдөрт 2000-2500 тонн хагас коксон түлш ачааны автомашинаар тээвэрлэн Эрээн хотын гаалийн хяналтын талбайд буулгадаг байна. Одоогоор тус талбайд 8000 гаруй тонн хагас коксон түлшний нөөц бүрджээ. Үүнээс Улаанбаатар хот руу тогтмол нэг цуваа буюу 2200 тонныг тээвэрлэн, Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрийн талбайд буулгаж байна.

Шэнмү хотын “Shaanxi Coal Chemical Group”-ийн “Shenmu Energy Developments Ltd Wuzhou Branch” компани 12 шугамаар Улаанбаатар хотод нийлүүлэх хагас коксон түлшийг үйлдвэрлэж байгаа аж. Цаашид нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрэн байгаа хэдий ч Монголын Улсын зүгээс вагоны тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг тус компанийн үйл ажиллагаа хариуцсан менежер Ян Жиан Лун хэллээ.

Нийслэлийн иргэдийн хэрэглээнд зориулан 2025-2026 оны галлагааны улиралд БНХАУ-аас 306 000 тонн хагас коксон түлш худалдан авах гэрээтэй. Одоогоор 90 гаруй мянган тонн хагас коксон түлшийг татан аваад байгаа аж. Коксон түлш татан авах ажлыг төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд вагоны түрээсгүйгээр тээвэрлэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 76 мянган тонныг савлан, нийслэлчүүдийн хэрэглээнд нийлүүлээд байна.

Үйлдвэрлэгч талын нийлүүлж байгаа түлшийг Эрээн хотын гаалын хяналтын талбайд ирэхэд нь дээш авч БНХАУ-ын итгэмжлэгдсэн CCIC лабораторид өгч шинжлүүлдэг бөгөөд шинжилгээний хариуг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийн Монгол руу төмөр замаар тээвэрлэж байгаа гэдгийг Тавантолгой түлш ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбат хэллээ. Мөн Монголд ирсэн даруйд түүврийн араар дээж авч компанийн дотоод лабортари болон итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораториудад өгч шинжлүүлдэг байна. Өнгөрсөн хугацаанд монгол улсын стандартаас зөрсөн зөрчилтэй түлш ирээгүй гэв.

Монгол Улсад мөрдөж буй стандартаар хагас коксон түлшний дэгдэмхий 12 хувиас ихгүй, хүхрийн агууламж 0,5 хувиас ихгүй, илчлэг 5500 кл/клар-с багагүй, үнслэг 22 хувиас ихгүй байхаар тусгажээ.

 

TTT logo

Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд