Мэдээ мэдээлэл
ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ ХУВИЙН ХЭВШЛИЙН ДӨРВӨН КОМПАНИ ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА

2025-11-27

90

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн гэр хорооллын иргэдэд стандартын шаардлага хангасан түлш нийлүүлэх ажлын хүрээнд БНХАУ-аас хагас коксон түлш худалдан авч, тээвэрлэх ажлыг зохион байгуулж буй. Энэхүү ажилд хувийн хэвшлийн дөрвөн компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн оролцож, хагас коксон түлшийг Эрээн өртөөнөөс Улаанбаатар хүртэл галт тэргээр тээвэрлэж байна. Тус компаниуд нь төмрийн хүдэр, жонш зэрэг экспортын бүтээгдэхүүнийг БНХАУ-д хүргээд буцахдаа хагас коксон түлшийг тээвэрлэдэг юм. Энэ сарын 21-ний өдрийн байдлаар Эрээн өртөөнөөс нийт 41 галт тэрэг 1832 вагон 90 мянган тонн хагас коксон түлшийн тээвэрлэн, Улаанбаатарт буулгаад байна.
TTT logo

Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд