Ирэх жилээс Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Ингэснээр Улаанбаатарын утаа 50 хувь буурна гэж үзэж байгаа юм. Энэ зорилгын хүрээнд угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрлэх компанийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулсан. Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сард Толгойтод жилд 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад ороод буй. Дээрх үйлдвэрүүдэд тодорхой тооны шахмал түлш үйлдвэрлэж, утаа ихтэй гэр хорооллын зарим бүсэд борлуулж байгаа юм байна. Энэ талаар “Тавантолгойн түлш” ХХК-ийн Ахлах зөвлөх доктор, профессор Г.Бадамхатантай ярилцлаа.
-Агаарын бохирдол ихтэй зарим бүсэд шахмал түлш борлуулж байгаа гэсэн. Одоогоор хэдэн тонныг борлуулаад байгаа вэ?
-Сонгинохайрхан, Баян-хошуу, Дарь-Эх зэрэг агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг айл өрхийн өглөө, оройны галлагаанд туршилт хийх журмаар сайжруулсан түлшээ борлуулж байна. Бид одоогоор 700 тонныг тараагаад байна.
-Танай түлшний талаар иргэд ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?
-Бид түүхий нүүрстэй ижил үнээр, нэг шуудайндаа 25 килограммтай шахмал түлшийг 3,750 төгрөгөөр, нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр борлуулж байна. Манай түлшийг худалдаж аваад хэрэглэж байгаа хүмүүс “Багануурын хоёр шуудай нүүрстэй тэнцэж байна. Элч сайтай. Утаа тортог үнэхээр бага. Бага модоор ноцож байна. Өглөө хийхэд үдээс хойш хүртэл цогтой байдаг. Элбэг олддог бол сайн түлш” гэж хэлж байна. Зарим нь “Хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байна” гэж ярьж байна.
Бид зарим гэрээт борлуулагчтай гэрээ хийж байгаа. Тэд ойр хавийнхаа айлуудад тараах журмаар ажиллаж байна. Зарим боломжтой хүмүүс нь нэг дор хэд, хэдэн тонныг авъя гэдэг. Тэгэхгүйгээр олон айлд жигд хүртээх зорилго тавьж байгаа. Нэг тонн шахмал түлш хоёр сарын хэрэглээ. Тэгэхээр нэлээн олон айлд очсон гэсэн үг. Гол нь түлшээ хүмүүст таниулах зорилго тавьж ажиллаж байгаа. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Хөтөлийн буудал дээр ажиллаад 14 хоног болж байна. Хэрэглэж байгаа хүмүүсийн сэтгэлд нь нийцэж байгаа.
-Танай үйлдвэр “ТЭЦ II цахилгаан станцын дэргэд үйл ажиллагаа явуулж байна. Жор техник, технологио гаргахын тулд нэлээн хугацаанд ажиллах шиг болсон. Энэ жил хэчнээн тонн шахмал түлш гаргахаар ажиллаж байна вэ?
-Хуучин барьж байгаад дутуу орхисон үйлдвэр дээрээ бид засвар хийж, шугамыг нь сольсон. Түүнчлэн Ухаа-Хутагийн угаасан нүүрсээр шахмал түлш хийх орц жороо гаргахаар гурван cap ажиллаа. Би энэ ажлыг хариуцаж ахалсан. Өмнө нь манайд янз бүрийн шахмал түлш хийтээд хэрэглэж байсан шүү дээ. Үүнийг Багануур болон Налайхын нүүрсээр хийж байсан. Харин бидний одоо сонгож авч байгаа Ухаа-Хутагийн угаасан нүүрс бол дээрх хортой нүүрстэй харьцуулахад олон талаараа давуу чанартай. Тухайлбал, нүүрсэнд байдаг дэгдэмхий бодис гэж байдаг.
Энэ дэгдэмхий бодисын хэмжээ 15 хувиас доош орчихвол олон улсын жишигт нийцсэн утаагүй түлш гэдэг ангилалд ордог юм. Тэгтэл Ухаа-Хутагийн угаасан нүүрс 20 хувийн дэгдэмхий агууЛамЖтайг Багануур, Налайхын нүүрсний дэгдэмхий бодис 47 хувийн агууламжтай байдаг. Түүнчлэн нүүрсэнд байдаг илчлэг чанар Ухаа-Хутагийн нүүрсэнд өндөр байдаг. Үнсний хэмжээ нь харьцангуй бага. Чийглэг бүүр бага байдаг. Ингээд бид Ухаа-Хутагийн нүүрсийг сонгон авч сайжруулсан шахмал түлш хийж байна.
Өмнөх хийж байсан шахмал түлшнүүдээс ялгаатай нь олон улсын жишигт нийцсэн стандартад түшиглэж гаргаж байгаа учраас сайжруулсан шахмал түлш гэж нэр өгөөд байгаа юм. 30 гаруй төрлийн туршилт хийсэн. Мөн Солонгос болон Хятад Улс руу дээж явуулж туршсан. Манай түлшний үзүүлэлт 2014 онд батлагдсан Монгол Улсад мөрддөг шахмал түлшний стандартын зургаан үзүүлэлт, 2016 онд батлагдсан Утаа-ны стандартын дөрвөн үзүүлэлтийг маш сайн хангасан. Энэ түлш маань Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулна гэж бид үзээд байгаа. Одоо энэ түлшээ үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэж байгаа шугамын хүчин чадал энэ ондоо 80-100 мянган тонныг үйлдвэрлэнэ.
20-30 мянган айлын өвлийн хэрэгцээг хангах ёстой юм. Тэрнээс гадна жилдээ 200 мянган түлш үйлдвэрлэх үйлдвэр өнгөрсөн арваннэгдүгээр сард ашиглалтад орсон. Үүний хажуугаар бас 200 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр мөн Толгойтод баригдаж, он гараад ашиглалтад орно. Тэрнээс гадна одоо ажиллаж байгаа үйлдвэрийн 80-100 мянгын шугамыг 200 мянган тоннын хүчин чадалтай болгож өргөтгөж байна. Мөн Монголын шахмал түлшний үйлдвэрүүд нэгдсэн. Тэд манай сайжруулсан шахмал түлшний орц жороор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ингээд 2019 оны гуравдугаар cap гэхэд нийтдээ гурван үйлдвэрээ ашиглалтад оруулаад 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш гаргах зорилттой ажиллаж байгаа юм.
-Гэр хорооллын бүх янданг 600 мянган шахмал түлшээр бүрэн хангаж чадах уу?
-Хуучин түүхий нүүрсээр 1,200 мянга орчим тонн нүүрсийг 200 мянган гэр хорооллын айл шатааж байжээ. Тэгвэл энэ тоо хоёр дахин буурч, 600 мянган шахмал түлш шатаана гэж ойлгож болно. Тэгэхээр тал хэмжээний утаа автоматаар гарахгүй болно оо доо. Нэг айл өдөрт 24 кг нүүрс түлдэг байсан бол 12 кг шахмал түлшээр өдрийнхөө хэрэгцээг хангана гэсэн үг. Бид найман төрлийн зууханд сайжруулсан шахмал түлшээ туршиж үзлээ. Ингээд туршихад шахмал түлш долоон цаг дулаанаа бариад шатаж байна. Эхний 10-15 минут саарал утаа гараад үлдсэн хугацаанд нүдэнд харагдахгүй шатаж байгаа юм.
-Сайжруулсан шахмал түлш ямар зууханд илүү тохирч байна?
-Аль ч зууханд тохирч байна. Төслийн зууханд бүр ч илүү хэмнэлттэй. -Та сайжруулсан шахмал түлшээ олон улсын жишигт нийцсэн гэж ярилаа. Олон улсад туршигдаж байсан гэсэн үг үү? -Шахмал түлшийг гадаад орнуудад хэрэглээд тодорхой үе шатанд хотынхоо агаарын бохирдлыг шийдэж ирсэн байдаг. Хамгийн анх шахмал түлшийг 1700-гаад онд Герман Улсад үйлдвэрлэж байсан. Түүнчлэн 1950-аад онд Лондонгийн агаарын бохирдлоос болж олон мянган хүн үхэж байсан түүхтэй. Тэрнээс хойш Цэвэр агаарын хууль гэж гараад сайжруулсан шахмал түлш, бүрэн шахалттай зуухыг Английн парламент хуульчилж дэмжиж анх гарч ирсэн түүхтэй юм билээ.
Тэрнээс хойш Хятад, Солонгос, Япон орнууд тодорхой үе шатанд агаарын бохирдлыг бууруулж ирсэн түүх байдаг. Тэгэхээр манай улс 210 мянган айлыг богинохон хугацаанд орон сууцанд оруулах боломж муу байна. Айлууд төрөл бүрийн цахилгаан халаагуур байлаа ч худалдаж авах чадваргүй байна. Энэ нөхцөлд богино хугацаанд авч болох арга хэмжээ бол шахмал түлшээр айл өрхийг хангах юм. Засгийн газар маш нүдээ олсон шийдвэр гаргасан гэж бид боддог. Энэ түлшийг гэр хорооллын иргэдийн тал хувь нь аваад түллээ гэхэд агаарын бохирдол 50 хувь буурна. Бүгдээрээ хэрэглэлээ гэхэд гамшгийн хэмжээнд байсан утаа байхгүй болоод энгийн стандарт хэлбэр рүүгээ орох юм. Манай улсад 1960-1980 онд агаарын бохирдол гэдэг зүйл байгаагүй шүү дээ. Азийн цагаан дагина гэдэг нэртэй байсан.
-Азийн цагаан дагина эргээд болж чадах болов уу?
-Бүгдээрээ хамтраад зүтгэхэд болохгүй гэх газаргүй. Азийн цагаан дагина байхдаа Улаан-баатар хотын гэр хороолол 60 гаруй мянган айл өрхтэй байсан. Нам даралтын зуух мянга гаруй байжээ. Жилдээ 450-500 мянган тонн түүхий нүүрс түлдэг байхад агаарын бохирдол, ханиад томуу байхгүй байсан. Тэгээд 1990 оноос эхлээд хөдөөгийн нүүдэл Улаанбаатар хот руу чиглэсэн. Одоо Монгол Улсын нийт хүн амын тал нь Улаанбаатар хотод амьдарч байна шүү дээ. Тиймээс утаа өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрчихээд байна. Галлагааны хугацааг жил-дээ 200 хоног гэж авч үздэг. 500 мянган тонн нүүрсийг 200 хоногт хуваахаар нэг хоногт 40-43 вагон түлш түлж байж агаар бохирддоггүй байж. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод 220 мянган айл өрх, гурван мянган нам даралтын зуух байхын зэрэгцээ шатаадаг нүүрсний хэмжээ 1.200 мянган тонн байна шүү дээ. Тэгэхээр үүнийг дээрх аргачлалаар бодоод үзэхэд хоногт 100 вагон нүүрс шатааж байгаа юм байна. Хэвийн байсан үеэс 2.5 дахин нэмэгдсэн гэсэн үг. Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, шахмал түлшээр хангах нь утааг бууруулах хамгийн сайн гарц.
Хамгийн гол нь утааг богино хугацаанд, их хэмжээгээр бууруулах шийдэл гэдгийг тодруулмаар байна. Зарим хүмүүс газ, цахилгаан хэрэглээд, орон сууцанд ороод шийдчихнэ гэж яриад байгаа. Энэ бол гарц мөн. Гэхдээ эдийн засгийн чадамж, хүн амын худалдан авах чадвартай холбоотой шүү дээ. Дэд бүтэц нь ч алга.
-Сайжруулсан шахмал түлшний давуу талуудыг дурдаач…?
-Ахуйн нөхцөлд тортог гарахгүй. Хэрэглээний үед хаягдал гардаггүй. Нүүрснээс маш их нунтаг гардаг. Шахмал түлш бүхэл бөөрөнхий нэгэн жигд хэлбэртэй учраас зууханд нүүрс шатахад гол үзүүлэлт нь агаарын солилцоо, хүчилтөрөгчийн дэмжлэгтэйгээр шатдаг. Хүчилтөрөгч бага байвал нүүрс дутуу шатаад утаа өтгөн хар гарна. Налайх, Багануурын нүүрсний ашигт үйлийн ковцент бага гардаг. Хаягдал гарна. Хөө тортог, үнс нурам ихтэй. Шахмал түлшний давуу тал нь дээрх хүндрэлүүдийн ихэнх нь багасаж, зарим нь бүр байхгүй болж байгаа юм. Ухаа-Хутагийн нүүрс 21 хувийн үнслэгтэй. Гэхдээ тэр үнс нь задгай бургисан хэлбэрээр гарахгүй. Бүхэл бөөрөнхий хэлбэртэйгээ үлдэнэ. Бужигнаад байхгүй. Тэрнээс гадна хөө, тортог маш их багасна. Бид тусгай хөө, тортог дарагч бодисыг шахмал түлшиндээ ашиглаж байна.
Үүний үр дүнд хөө тортгийн хэмжээ их хэмжээгээр багасна. Тэрнээс гадна чийглэг нь 3-4 хувь байна. Энэ нь стандартаас бага. Үнслэг чанар нь стандартаас 40 орчим хувиар бага. Дэгдэмхий бодис нь стандартад нийцсэн. Гол дутагдал нь хүхрийн агуулж өндөр. Тиймээс бид хүхэр дарагч хольж, хоёр дахин бууруулж чадсан. Илчлэг 6100 киллкалори, бохирдуулагч хий стандартаас 2-4 дахин бага, угаарын хий гурав дахин бага, Азотын хий гурав дахин багасаж байгаа юм. Яндангаар гардаг хатуу тоосонцор 30 хувиар буурсан. Эдийн засгийн хувьд хэрэглэгчдэд хүндрэл байхгүй. Тэр бүү хэл энэ түлшийг зөв зохистой хэрэглэвэл харин ч 50-100 мянган төгрөгийн хэмнэлт гарах тооцоотой байгаа. Эцсийн эцэст агаарын бохирдол 50-60 хувь буурна. Агаарын бохирдлоос болж үүсэж байгаа өвчнийг бууруулах боломжтой.
-Үнийн хөөрөгдөл гарахгүй гэх баталгаа байгаа юу. Энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээ авч байгаа юу?
-Бид 25 кг-ын шуудайнд савлаад, хэрэглэх зааврыг нь дээр нь бичээд 3,750 төгрөгөөр худалдаална. Гэтэл тэрнээс жаахан уутанд хийсэн Налайхын нүүрс 3,000 төгрөг байдаг. Нэг тонн нүүрс хоёр cap гарангийн хэрэгцээг хангана. Тэр нь 150 мянган төгрөгийн үнэтэй. 25 кг-аар савласан 40 шуудай түлш гэсэн үг. Нэг айл жилдээ 1-3 тонн шахмал түлш хэрэглэгдэг. Ингээд хамгийн доод тал нь жилдээ 500 мянган төгрөг зардаг юм байна. Үүнтэй харьцуулахад сайжруулсан шахмал түлш хямд тал руугаа орох гээд байгаа юм. Ямар ч байсан нүүрсний үнээс хэтрэхгүй. Тэр нь баталгаатай. Бид сайжруулсан түлшээ IV цахилгаан станцын а(уу-лахад хурааж байгаа.
Хамгийн гол нь дундын ченжээр дамжуулахгүй. Хэрвээ тэгвэл дээр нь үнэ нэмчихнэ. Тэгээд ард түмэн үнэтэй түлш байна гээд ойлгочихно. Тиймээс бид өөрсдөө цэг байгуулж, өөрсдийн хүнээ байлгах талаар ажиллаж байна. Дүүргүүдэд тодорхой хэмжээний цэг байж таарах байх. Хамгийн хүндрэлтэй хоёр асуудал байна. Өмнө нь хийж байсан шахмал түлшүүд нэр хүнд унагачихаж. “Тэр чинь шал худлаа, наадах чинь бизнес гээд шууд хэлдэг” хүн байна. Бид үнийг нь дийлэхгүй” гэж хэлэх нь ч байна. Харин бидний одоо гаргаж байгаа сайжруулсан шахмал түлш муу биш гэдгийг ойлгоосой. Шинэ төрлийн олон улсын жишигт нийцсэн, утаа тор-тог нь бага, үнийн хувьд боломжийн, нүүрстэйгээ ижил үнээр авч байгаа шүү дээ. Ирэх зуны наадам гэхэд бүх үйлдвэрүүд ашиглалтад орчихсон байна.
Нүүрс, түлээ борлуулах цэгүүдийг ашиглана. Үүнд хотын захиргаа ч оролцож байгаа. Борлуулалтаас тодорхой хувийг өгөх гэрээ байгуулна. Ойр хавийн хүмүүс нь авдаг байх журмаар зохион байгуулна. Одоо түлээ нүүрс борлуулж байгаа хүмүүсийг хоосон үлдээхгүй. Ямар ч байсан одоогийн борлуулж олдгоос нь буулгахгүй байх хэмжээнд гэрээ байгуулна. Нэг хороонд 3-4 гэрээт борлуулагч байлгахаар зорьж ажиллаж байна.
-Ингээд хямд борлуулахаар танай үйлдвэрт алдагдалтай биш үү?
-Өөрийн өртгөөр нь зарахаар алдагдал гарахгүй, ашиг олохгүй гэсэн үг. Ухаа-Хутагийн нүүрсээ үнэгүй өгч байгаа. Бид тээврийн зардалдаа мөнгө зарцуулж байна. 600 орчим км газарт тээвэрлэнэ гэдэг өндөр зардал гарна шүү дээ. Дээр нь ирээд 3-4 янзын бодис хольж байна. Нэмүү өртөг шингэж, олон хүн ажиллаж байна. Хамгийн гол нь утааг бууруулна гэдэг зорилго нь чухал байна л даа. -Танай түлшийг иргэд яаж ялгаж авах вэ? -“Тавантолгой түлш” гэсэн тэмдэгтэй, зааврыг нь уутан дээр нь оёсон байгаа. Энэ жил 80-100 мянган тонн нүүрс гаргана. Үйлдвэрийн ажил жигдэрчихсэн ажиллаж байна.
Эх сурвалж: uptowm.mn 2018 он
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7
Оффис
75005555
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид