2018 онд Засгийн газраас “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох” тухай тогтоол гарч, 2019 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр нийслэлийн иргэдийн жилд хэрэглэдэг 1.2 сая тонн түлшийг сайжруулсан шахмал түлшээр орлуулах шаардлага бий болсон. Өдгөө агаарын бохирдлыг бууруулах дунд шатны, шинэ стандартын сайжруулсан шахмал түлшийг Тавантолгой түлш ХХК үйлдвэрлэн гаргаж байна.
Гэвч уг сайжруулсан шахмал түлштэй холбоотой гэгдэх хэргүүд гарч, олон нийт шахмал түлш, түүний орц найрлага, үнэр, чанар, стандартад эргэлзэх боллоо. Иймд Eguur.mn сайт ҮЙЛДВЭРЛЭГЧ буландаа Тавантолгой түлш ХХК-г урьж шахмал түлшээ хэрхэн үйлдвэрлэдэг болохыг нь сурвалжлан уншигч танд хүргэж байна.
НЭГ. ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-ААС МИДЛИНГ ХҮЛЭЭН АВАХ, ҮЙЛДВЭР РҮҮ ЗӨӨХ
“Ухаа худаг”-ийн нүүрс угааж баяжуулах үйлдвэрээс угаасан нүүрсний завсрын бүтээгдэхүүн буюу Мидлингийг Төв аймаг дахь дундын бүсэд хүлээн авч, тэндээс нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах үйлдвэр, Тэц II-ын дэргэдэх үйлдвэрт 1000 гаруй жолооч зуны турш 24 цаг ээлжлэн, тээвэрлэн авч ирж, нөөцөлжээ. Уг бүтээгдэхүүнийг Энержи Ресурс үнэгүй нийлүүлдэг ч тээврийн зардлыг Тавантолгой түлш ХХК хариуцан гаргадаг аж. Төв аймаг дахь Дундын бүсэд 800 гаруй мянган тонн мидлинг нөөцөлсөн байгаа бол энд 300 гаруй мянган тоннын нөөцтэй байна.
Хяналт: Ирсэн мидлингийг гурван ээлжийн технологич шалгана. Нүүрс замдаа халуун, хүйтэнд харшаад урвалд орох, халсны улмаас шатах тохиолдлууд бий. Халсан шатсан, чийгтсэн нүүрсийг шалгах үүднээс байнга дүрдэг термометр болон лазеран термометрээр үзээд, хашаандаа оруулж буулгадаг.
ХОЁР. НӨӨЦӨЛСӨН МИДЛИНГИЙГ ХОВО МАШИНААР ЗӨӨН БУТЛУУРТ ОРУУЛАХ
Төв аймгаас ирсэн мидлингийг жинлэж хүлээн аваад, хово машинаар зөөн бутлуурт оруулна. Чулуун нүүрсийг бутлахдаа хамгийн том нь 0.5-0.7мм хүртэл байхаар тохируулсан техникүүд ажиллана. Ийнхүү буталсан бүтээгдэхүүнийг үндсэн тэжээлийн бункерьт хийнэ.
Хяналт: Бутлуурт орсны дараа нүүрс стандартын чийгтэй байх ёстой. Харин чийгийн агууламж өндөр байвал холигчид орохдоо орц, норм өөрчлөгддөг тул гурван ээлжийн гурван чанар шалгагч, нэг технологич хянан ажиллаж байна
ГУРАВ. ХОЛИХ ХЭСЭГ 1 – ЦАРДУУЛ
Үндсэн тэжээлийн бункер рүү тусгай замаар урсан очсон бүтээгдэхүүнүүд холигчийн машинд орно. Эхлээд барьцалдуулагч буюу цардуултай холигдоно. Цардуул нь нийт бүтээгдэхүүний 2.5 хувийг эзлэх бөгөөд уг төхөөрөмж цардуулын хэмжээг тооцоолон доош гойжуулна.
ДӨРӨВ. ХОЛИХ ХЭСЭГ 2 – УС
Стандартын дагуу ус холихдоо чийглэгийн хувийг тохируулна. Бүтээгдэхүүний чийг 18-22 хувь байх ёстой. Ийм чийглэгтэй байж л хэвлэгч рүү орсон бүтээгдэхүүн хэвээ авч гардаг байна. Энэ хэсэгт том хэмжээний соронз байршуулж, нүүрсэн дунд буй төмөр болон гадны биет, хог хаягдлыг өөртөө татаж авдаг аж.
ТАВ. ХЭВЛЭГЧ
Ус чийг цавуулаг байдал нь бүрэн нийцсэн бүтээгдэхүүний түүхий эд хэвлэгч машин руу орж хэлбэржиж гарч ирнэ. Сайжруулсан шахмал түлш хоёр хэлбэртэй. Нэг нь дугуй, нөгөө нь дөрвөлжин дүрстэй.
ЗУРГАА. ХАТААГЧ
Тодорхой хэмд хяналтан дор 02:30 цаг жигнэгдэж гарч ирнэ. Жигнэгдэх явцад нүүрсэнд буй утааны агууламж агуулагддаг хорт хий нь зуухандаа үлддэг. Үүнийг тусгай хоолойгоор гадагшлуулна. 12 кабин тус бүрт лазеран термометрээр дулааныг цаг тутамд хэмжинэ. Ингэж байж нэгэн жигд хатсан бүтээгдэхүүн гарч ирэх аж.
ЗУУХ
Эдгээр төхөөрөмжүүдийг уурын зуухаар халаан ажиллуулна. Уг зууханд мидлингийн том ширхэгтэй нүүрсүүдийг хийж, түлнэ.
ДОЛОО. САВЛАХ ТӨХӨӨРӨМЖ РҮҮ УРСАН ОРОХ
Хатаагчнаас урсан гарч ирсэн бүтээгдэхүүн тодорхой хугацааны дараа савлах төхөөрөмж рүү орно. Савлах төхөөрөмжид орохдоо чийг, бэхжилт үүсээд хөрсөн байх ёстой. Тодруулбал, 18-22 хэмийн дулаантай, чийглэг нь 10 дотор бүтээгдэхүүн гарч ирвэл хэвийн гэж үзнэ.
НАЙМ. ШУУДАЙНД САВЛАГДАХ
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7
Оффис
75005555
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид