“Тавантолгой түлш” ХХК, хятад түлш худалдан борлуулсан гэх асуудлыг шалгуулахаар өнөөдөр Тагнуулын ерөнхий газарт хандлаа. Сүүлийн өдрүүдэд тус компанийг өвлийг давах нөөцгүй болсон, БНХАУ-аас түлш оруулж ирэн нийслэлд худалдан борлуулж байна гэх ташаа мэдээлэл гарах болсон.
Тус компанийн хувьд өнгөрсөн зунаас эхлэн нийслэлд 97 байршилд 120.000 тонн түлш нөөцөлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 105.000 тонн түлшний нөөцтэй байгаа юм. Аравдугаар сарын 1-ээс өнөөг хүртэл 111.245 тонн түлш худалдан борлуулжээ. Мөн үйлдвэрийн 14 шугам 24 цагаар ажиллаж хоногтоо 2500 тонн түлш үйлдвэрлэж байна.
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7
Оффис
75005555
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид