Мэдээ мэдээлэл
“Тавантолгой Түлш" компанийн удирдлагууд эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэлээ

2022-03-07

641

Жил бүрийн Мартын 8-наар эмэгтэйчүүдээ баярлуулдаг байгууллага болгоны соёл байдаг. Удахгүй 4 жилийн ойгоо тэмдэглэх “Таван толгой түлш” компанид 365, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”  болон гэрээт борлуулалтын цэгүүд гээд нийт 1500 эмэгтэй ажил хөдөлмөр эрхлэж байна.   Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, “Таван толгой түлш” компанийн удирдлагын эрчүүд гал тогоонд ажилладаг бүсгүйчүүдээ амраан, нийт ажилчиддаа  гэнэтийн бэлэг барьлаа.

Тавагласан халуун хоолыг гардан авсан эмэгтэйчүүд тогоочийн хувцастай даргаа хараад уулга алдан, баярлаж байлаа. Хүндлэл сэтгэл шингэсэн аминдэмт өдрийн хоолоо амтархан зооглох бүсгүй болгоны зоогийн ширээ гал улаан сарнайтай байлаа. Захирлуудынхаа гараас баярын бэлэг гардсан бүсгүй бүхэн ИНЭЭМСЭГЛЭЛ дүүрэн байна.

Бэлтгэсэн: Б.Наранцэцэг.

TTT logo

Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд