Сайжруулсан шахмал түлшний шуудайг эргүүлэн авч дахин ашиглана
"Тавантолгой түлш" ХХК сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын савлагааны шуудайг дахин ашиглана. Ингэхдээ хангамжийн баазаар ажиллаж байгаа туслан гүйцэтгэгч 10 аж ахуй нэгж байгууллагаар дамжуулан иргэдээс худалдан авах юм.
Нийслэлийн хэмжээнд зургаан байршилд 10 аж ахуй нэгж байгууллага сайжруулсан шахмал түлш савлаж байна. Дээрх байгууллагууд иргэдээс түлшний шуудай 300 хүртлэх төгрөгөөр худалдан авах бөгөөд уутны чанараас шалтгаалан үнэ харилцан адилгүй байх юм.
Иргэдээс авсан шуудайнд дахин ашигласныг илтгэх тусгай тэмдэглэл хийх бөгөөд шуудайг нэг л удаа эргүүлэн авч, дахин ашиглана.
Иргэдийн хувьд түлшний шуудайгаа буцаан өгөхдөө шуудайны амны оёдлыг хөвөрдөж задалсан байх бөгөөд урж гэмтээж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Ийнхүү 25 кг-ын савлагааны шуудайг иргэдээс худалдан авч, дахин ашигласнаар үйлдвэрлэлийн зардлыг тодорхой хэмжээнд бууруулах, хог хаягдлыг багасгах ач холбогдолтой юм.
Шуудай худалдан авах аж ахуй нэгжүүд
д/д
Байгууллагын нэр
Утасны дугаар
Захиралын нэр
1
Алдар ямаат уул ХХК
80080896
Н.Отгонцэцэг
2
Мандах жагар мөнх ХХК
90300353
В. Сүрэнхорлоо
3
Мөнх шинэс ХХК
99267866
М. Батсанал
4
Дэвжих наран билэг ХХК
86161686
О. Зоригтсүх
5
Тепо Хөгжил ХХК
88257885
Н. Төмөрбаатар
6
Тэргэл Тэнгэр ХХК
88094206
Г. Батбаяр
7
Болд Лийдерс ХХК
88970578, 89159352
Г. Уламбаяр
8
Арвижих сувдан тулга ХХК
99858990
Т. Энхтайван
9
Өрхийн хүү хөгжил ХХК
99074364
Н. Бурмаа
10
Булган соёмбо ХХК
94943398
Л. Баярсайхан
2021-12-16
Сайжруулсан шахмал түлшийг 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл 1875 төгрөгөөр худалдаална
Сайжруулсан шахмал түлшийг 2022 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл 50 хувийн хөнгөлөлттэй буюу 1875 төгрөгөөр худалдаалах Засгийн газрын тогтоол бий. Тэгэхээр иргэд ирэх оны дөрөвдүгээр сараас хойш нэг шуудай сайжруулсан түлшийг 3750 төгрөгөөр авч, хэрэглэнэ гэсэн үг. Энэ үнийг засгийн газраас тогтоож өгсөн бөгөөд, цаашид нэмэгдэх эсэх нт тодорхойгүй байгаа гэж Тавантолгой түлш компаниас мэдээллээ.
Ташрамд дурдахад, нийслэлд борлуулалтын 600 цэг ажиллаж буй бөгөөд эдгээр газрууд өдөрт 3600 тонн түлш худалдаалж буй гэнэ.
2021-12-15
Тавантолгой Түлш ХХК үндэсний үйлдвэрлэгчдээс 2 сая ширхэг шуудай худалдан авна
УРИЛГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
"Таван толгой түлш" ХХК нь үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор нийт 2.000.000 ширхэг сайжруулсан шахмал түлш савлах 25 кг-ын шуудай нийлүүлэх сав баглаа, боодол үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:
Аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ
Монголын сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тодорхойлолт
Үйлдвэрийн дэлгэрэнгүй танилцуулга ирүүлэх
Нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт, үзүүлэлт, стандарт, зураг ирүүлэх.
Татварын өргүй талаар тодорхойлолт
Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлэх
ШШГЕГ-ын тодорхойлолт ирүүлэх
Харилцагч банкны зээлийн хүүгийн өргүй талаарх тодорхойлолт
Сүүлийн 3-н жилд /2018, 2019, 2020 он/ хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, түүний жагсаалт.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 30–ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө авч болох бөгөөд хамтран ажиллах саналаа Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар эх хувиар битүүмжилж 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минут–ний дотор ирүүлнэ.
2021-11-23
Маргаашаас 414 цэгээр түлш борлуулна
Тавантолгой түлш ХХК өнөөдрийн байдлаар гэрээт 284 цэгээр сайжруулсан шахмал түлш худалдан борлуулж байна. Гэрээт борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх үүднээс өнөөдөр 130 иргэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж маргаашаас 414 цэгээр түлш худалдаална.
Тиймээс иргэд борлуулалтын цэгүүдэд зориудаар хиймэл хомсдол үүсгэлгүй, өөрийн хэрэгцээт түлшээ өөрт ойрхон цэгээс худалдан авахыг зөвлөж байна. Тэрчлэн галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан яндан, зуух, пийшингийнхээ битүүмжлэлд анхаарал хандуулж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Мөн угаарын хийн мэдрэгчийнхээ хэвийн үйл ажиллагааг шалгаж эвдэрсэн болон тэжээлийн зай нь дууссан бол сольж хийгээрэй.
2021-10-05
Картаа баталгаажуулаагүй өрхөд түлш худалдаалахгүй
Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлшний борлуулалтаа ирэх сарын 1-ээс эхлүүлэхээр болжээ. Энэ жилийн тухайд нийслэлд борлуулалтын 600 цэг ажиллаж түлш худалдаалах бөгөөд эхний ээлжинд 200 цэгээр дамжуулан борлуулах аж. Түлшний борлуулалт эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн гэр хорооллын бүсэд амьдарч байгаа айл өрхүүдийг түлш худалдан авах эрхийн "Сайн" картаа баталгаажуулж, өрхийн бүртгэлдээ бүртгүүлэхийг уриаллаа. Учир нь, Засгийн газраас 2021-2022 оны галлагааны улиралд "Нэг өрх- нэг карт" зарчмыг баримталж, сайжруулсан түлшний борлуулалтыг хийхийг Тавантолгой түлш ХХК-нд үүрэг болгосон юм. Тиймээс айл өрхүүд гэртээ байгаа картаа өрхийнхөө бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулах шаардлагатай. Хэрэв бүртгэлгүй карттай бол танд түлш олгохгүй гэдгийг ч албаныхан хэлж байна. Тиймээс Тавантолгой түлш ХХК-ийн 7011-9400 дугаарын утсанд хандаж харьяа дүүргийнхээ ХҮТ-ийн салбарт очиж картаа баталгаажуулах юм.
Мөн айл өрхүүдийг угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийнхөө хэвийн ажиллагааг шалгаж, баталгаажуулахыг тус компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхэн анхааруулж байна. Нийслэлийн төсвөөс гэр хорооллын айл өрхүүдэд угаар мэдрэгч төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүйгээр олгосон. Уг төхөөрөмж нь эвдэрсэн бол харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж засуулах боломжтой бөгөөд засвар авахааргүй гэмтэлтэй бол гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө угаар мэдрэгчийн төхөөрөмжийг зайлшгүй худалдан авах шаардлагатай. Угаарын хийн мэдрэгчгүй айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлш худалдаалахгүй, мөн картыг нь идэвхижүүлэхгүй юм байна.
2021-09-23
Сайжруулсан түлшний цогц шийдэл аяныг эхлүүллээ
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тавантолгой түлш ХХК, бусад албаныхантай хамтран "Сайжруулсан түлшний цогц шийдэл" аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Аяны хүрээнд угаараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, угаарын эсрдэлгүй байх зорилт тавин ажиллаж байгаа юм.
Өнгөрсөн онд "Яндангаа хөөлье" аяныг хэрэгжүүлж ажилласан. Энэ аяны хүрээнд угаарын хийн хордлогын 147, яндангаа хөөлүүлэх 17000 гаруй дуудлага ирсэн байна. Үүнээс яндан, пийшинг нь шинээр барих, засварлах ажлуудыг айл өрх бүрт хүргэж ажилласан байна. Энэ талаарх мэдлэг, мэдээллийг ч олон нийтэд сайн хүргэж ажилласан гэдгийг албаныхан хэлж байна.
Энэ жилийн хэрэгжүүлж байгаа "Сайжруулсан түлшний цогц шийдэл" аяны хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цогц шийдлийг хэрэгжүүлэх юм. Тухайлбал, айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллах юм. Түүнээс гадна сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс үүдэлтэй үнсийг дахин боловсруулах чиглэлээр ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо.
Сайжруулсан шахмал түлш хэрэглэгч иргэдийг аяныг дэмжиж "Утаагүй, угааргүй, ухаалгаар хэрэглэе" уриан доор нэгдэж эрүүл аюулгүй орчинд амьдрахын төлөө урьдчилан сэргийлж хамтран ажиллахыг уриаллаа.
2021-09-15
“Тавантолгой Түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийг 10 дугаар сарын 1-нд үйлдвэрлэлийн горимд шилжүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө болон албаны бусад хүмүүс "Таван толгой түлш" компанийн зүүн бүсийн үйлдвэр дээр өнөөдөр ажиллалаа.
Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан бөгөөд, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс зүүн бүсийн үйлдвэрийг барьж, аравдугаар сарын 1-нээс бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байна. Таван толгой түлш компани нь боловсруулсан түлшээ задгайгаар гаргахгүй бөгөөд 25 кг-аар савлаж гаргахтай холбоотойгоор савлагааны тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил мөн хийгдэж байна. Улмаар энэ сарын 15 гэхэд тоноглолыг бүрэн суурилуулж дуусгана гэдгийг тус компанийн ерөнхий инженер М.Жавхлан танилцууллаа. Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал нь түлшээ газан бойлуур ашиглаж, усыг уур болгох байдлаар боловсруулах технологитой. БНСУ-ын уг технологийг нийт зургаан шугаманд суурилуулсан бөгөөд, шахмал түлш богино хугацаанд чийгээ хаяж, шууд савлагаанд шилжүүлдэг аж. Мөн орчны тоосжилт, агаарын бохирдлыг багасгах үүднээс бутлуурын хэсгийн байгууламжийг газрын дор 9 метрийн гүнд байгуулсан гэдгийг Ерөнхий инженер хэлсэн юм.
Харин Таван толгой түлш компанийн баруун бүсийн үйлдвэрт найман шугамаар өдөрт 1400-1600 тонн түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 44,000 тонн түлшний нөөцтэй байгаа аж. Харин дөрвөн шугамд их засварын ажлыг гүйцэтгэж байна.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал нь технологийн хувьд сайжирсан. Агаар орчны бохирдлыг бууруулах үйлдвэрийн технологи нь өөрөө байгаль орчинд ээлтэй байх ёстой. Тиймээс жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, технологийн сайжруулалттай үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулах гэж байна. Хамгийн гол шахмал түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх нь чухал. Таван толгой түлш компанийн баруун, зүүн бүсийн хоёр үйлдвэрээс гадна ТЭЦ II дээр байгаа шахмал түлшний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байна. Есдүгээр сарын 15 гэхэд бид айл өрх, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын халаалтыг өгөх ёстой. Тиймээс эрчим хүчний бүх урсгал болон их засварууд энэ хугацаанд дууссан байх ёстой юм" гэлээ. Мөн тэрбээр зүүн бүсийн үйлдвэрийн тогтмол үйл ажиллагааг 10 дугаар сарын 1 гэхэд нээхээр төлөвлөж байгааг хэллээ. Гэхдээ үйлдвэрийн үйл ажиллагаа технологийн болон гарч буй бүтээгдэхүүний доголдолгүй байх ёстойг онцлов. Үйлдвэрт олон зуун хүн ажиллаж байгаагаас гадна бүтээгдэхүүнийг нийслэлийн өрх бүхэн хэрэглэх учраас технологийн аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг үйлдвэрийн удирдлагуудад сануулсан юм.
Энэ үеэр Нийслэлийн агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө "Нийслэлээс Тавантолгой түлш компанийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, нөөцийн агуулах, борлуулагчдын цалин урамшууллын асуудалд дэмжлэг үзүүлж байна. Эдгээр арга хэмжээнд жилд 40 гаруй тэрбум төгрөгийг зарцуулдаг" хэмээв.
2021-09-13
Өнтэй өвөлжье өдөрлөгт амжилттай оролцлоо
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас санаачлан зохион байгуулж буй "Өнтэй өвөлжье" өдөрлөг Сүхбаатарын талбайд хоёр өдрийн турш болж өндөрлөлөө. Уг өдөрлөгт Тавантолгой түлш ХХК оролцож иргэдэд сайжруулсан шахмалт түлшний талаарх мэдээ мэдээлэл, сайн картын бүртгэл, олголт, угаар мэдрэгч, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгч ажиллалаа. Давхардсан тоогоор 1000 гаруй иргэнд сайжруулсан шахмал түлш, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө зэрэг мэдээллийг өгч ажилласан байна.
Мөн сайн картын бүртгэл, баталгаажуулалт, шинээр олгох ажлыг өдөрлөгийн үеэр хийж үйлчилсэн юм. Иргэд сайжруулсан шахмал түлш худалдан авах эрхийн "САЙН" картаа бүртгэлжүүлэх шаардлагатай бөгөөд бүртгэлжүүлж амжаагүй бол 7011-9400 дугаарын утсанд хандаж харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн салбарын хаяг байршлыг авч картаа баталгаажуулаарай.
Тавантолгой түлш ХХК-ийн хувьд энэ жил нийслэлийн зургаан дүүрэгт сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах 600 цэг байгуулан ажиллана.
2021-09-12
Д.Миняа: Шахмал түлш худалдах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг авч эхэлсэн
Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняагаас өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
-Өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Тавантолгой түлш ХХК өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаад явж байна. Үйлдвэрийн шугамын засварын ажлууд хийгдээд дуусах шатандаа орсон. Өвлийг аль болох эрсдэлгүй давах, хэрэглэгчдийг түлшээр таслахгүй байх, үйлчилгээг ойртуулах гээд олон чиглэлд анхаарал хандуулж ажиллаж байна.
-Түлшний нөөц хэрхэн бүрдүүлэв?
-Өнөөдрийн байдлаар 20000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Энэ нөөц өдөр өдрөөр нэмэгдээд явна. Баруун бүсийн дөрвөн үйлдвэрийн 8 шугам өнөөдөр хэвийн ажиллаж, түлшээ үйлдвэрлэж байна. Тун удахгүй дөрвөн шугамын засварын ажил дуусч бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Ингэвэл өдөрт 3000 тонн түлш үйлдвэрлэх боломжтой болно. Зүүн бүсийн үйлдвэрийн урсгал засварын ажил хараахан дуусаагүй байна. Засвар дуусч, ажиллаж эхэлбэл мөн өдөрт 3000 тонн түлш үйлдвэрлэх юм.
-Хэзээнээс худалдаалж эхлэх вэ. Хэчнээн цэгээр борлуулах вэ?
-Нийслэлийн хэмжээнд борлуулалтын 600 цэг ажиллана. Цэгийн сонгон шалгаруулалтыг өнөөдрөөс эхлүүлж байна. Сайжруулсан шахмал түлш худаалахыг хүссэн иргэдийн хүсэлтийг www.burtgel.ttt.mn сайтаар цахимаар хүлээн авч байна. Иргэд энэ хаяг руу хандаад зааврын дагуу үнэн зөв бөглөөд хүсэлтээ илгээх юм. Ирсэн хүсэлтийг цэг сонгон шалгаруулах ажлын хэсгийнхэн үзэж танилцаад боломжит байршилд борлуулалтын цэгүүдийг нээж, иргэн аж ахуй нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллана. Цэгийн сонгон шалгаруулалт дууссаны дараа есдүгээр сарын 15-аас сайжруулсан шахмал түлшийг иргэдэд худалдан борлуулна.
Сайжруулсан шахмал түлш хэрэглэх аж ахуй нэгжүүдтэй мөн гэрээ байгуулаад графикийн дагуу түлшийг нь олгоод явах юм.
-Түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэд хэдий хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулах вэ?
-Энэ оны есдүгээр сарын 15-аас ирэх оны тавдугаар сарын 15 хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулна. Бүртгэлийн сайтын бүх цонхыг үнэн зөв бөглөж хүсэлтээ илгээрээрэй. Хэрэв дутуу бөглөвөл хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Мэдээж тодорхой шаардлагууд байгаа. Түлш маань өөрөө шатах эрсдэлтэй бүтээгдэхүүн учраас гал гарсан тохиолдолд галын машин саадгүй орох боломжтой байх ёстой. Мөн агуулах сав, эргэлтийн хөрөнгө гэх мэт шаардлагууд байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэлийн сайтаас харах боломжтой.
-Өнгөрсөн жил нэг өрхөд 6 шуудай түлш олгож байсан. Энэ хэмжээ өөрчлөгдөгдөх үү?
-Бид түлш худалдаалж эхлэхээс өмнө нэг өрх-нэг карт аяныг хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд айлуудад байгаа сайжруулсан шахмал түлшний картыг тухайн өрхийн бүртгэлд бүртгэж баталгаажуулна. Ингэснээр нэг айл олон картаар түлш авдаг байдлыг таслан зогсоож, айл өрх бүрт хүртээмжтэй байдлыг бий болгох юм. Картын бүртгэлээ баталгаажуулах иргэд Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дүүргийн салбаруудад хандах хэрэгтэй. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 7011-9400 утсаар лавлаж болно.
–Агаарын чанарын бүсэд Налайх дүүргийг энэ жил оруулна гэсэн. Тэгэхээр Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлш худалдаална гэсэн үг үү?
-Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлш худалдаалах эсэхийг хараахан эцэслээгүй байгаа.
2021-08-25