Дэлхийн хотуудын агаарын бохирдлын жагсаалт
Air quality and pollution city ranking
09 February 2022, 13:58
Major city
US AQI
Followers
1
Lahore, Pakistan
217
255.7K
2
Kolkata, India
211
1.5M
3
Dhaka, Bangladesh
193
184.1K
4
Mumbai, India
181
1.5M
5
Nur-Sultan, Kazakhstan
175
25.8K
6
Karachi, Pakistan
169
76.9K
7
Sarajevo, Bosnia Herzegovina
164
64.9K
8
Delhi, India
163
1.5M
9
Yangon, Myanmar
151
98.1K
10
Bishkek, Kyrgyzstan
142
14.9K
11
Ulaanbaatar, Mongolia
137
87.1K
12
Wuhan, China
122
235.9K
13
Shenyang, China
119
53.4K
14
Incheon, South Korea
112
126.1K
15
Beijing, China
112
3.7M
16
Johannesburg, South Africa
105
27.1K
17
Kabul, Afghanistan
104
56.4K
18
Chengdu, China
102
1.7M
19
Mexico City, Mexico
98
348.1K
20
Kuwait City, Kuwait
97
48.5K
21
Detroit, USA
97
19.7K
22
Kathmandu, Nepal
95
81.7K
23
Bangkok, Thailand
92
5.5M
24
Tehran, Iran
90
413.0K
25
Ho Chi Minh City, Vietnam
88
2.3M
26
Zagreb, Croatia
87
14.3K
27
Lyon, France
86
523.4K
28
Tashkent, Uzbekistan
84
39.8K
29
Dubai, United Arab Emirates
81
289.4K
30
Portland, USA
79
235.3K
31
Kaohsiung, Taiwan
78
1.0M
32
Toronto, Canada
72
400.3K
33
Krasnoyarsk, Russia
70
80.7K
34
Tel Aviv-Yafo, Israel
70
73.9K
35
Chiang Mai, Thailand
70
5.5M
36
Kuala Lumpur, Malaysia
69
448.3K
37
Seoul, South Korea
68
4.1M
38
Chongqing, China
64
92.8K
39
Riyadh, Saudi Arabia
63
67.4K
40
Salt Lake City, USA
63
61.3K
41
Paris, France
62
2.5M
42
Lima, Peru
61
37.3K
43
New York City, USA
61
1.9M
44
San Francisco, USA
58
591.3K
45
Kyiv, Ukraine
57
343.5K
46
Shenzhen, China
57
243.3K
47
Jakarta, Indonesia
57
1.5M
48
Santiago, Chile
54
73.4K
49
Pristina, Kosovo
53
31.3K
50
Shanghai, China
53
2.0M
эх сурвалж: https://www.iqair.com/
2022-02-09
Лондонг утаанаас нь салгахын тулд эхлээд сайжруулсан түлш хэрэглэсэн
Утаа уур бухимдал төрүүлж, уушги цээж багтраадаг үе. Утааны эсрэг сайжруулсан түлш зогсож байна. Сайжруулсан түлш илч муутай л гэнэ, энэ байдлаараа бол өвөл баахан амьтныг хөлдөөнө л гэнэ… элдэв яриа их л гарч байна. Сайжруулсан түлш утааг 50 хувь бууруулна гэдэг нь бодитой бол үнэхээр сайн. За бодигүй байсан ч гэсэн сайжруулсан түлш үйлдвэрлээд гэр хорооллын 180 мянган өрхөд нийлүүлж эхэлсэн нь сайн. Утааны эсрэг юу ч хийлгүй, байгаа байран дээрээ худлаа ярьж зогсохоор, алдаа оноотой ч алхам урагшилж, ажил хийж эхэлсний бодит жишээ. Тийм болохоор энэ өвөл түлээд үзье. Ямар ч байсан хөлдөөчихгүй нь тодорхой. Гэхдээ хүйтнийг давах нь дан ганц сайжруулсан түлшнээс хамаарахгүй гэдгийг гэр хорооллынхон ойлгох ёстой. Гэрийн чинь дулаалга маш чухал. Сайжруулсан нүүрсэнд дангаар найдахгүйгээр гэрийнхээ дуулаалгад онцгой анхааръя. Дулаалах аргын талаар нийслэлийн зохих газруудаас гэр хорооллынхонд зогсоо зайгүй зааж зөвлөе. Сургалт, зөвлөгөөг мэдээллийн хэрэгслүүд болон нийгмийн сүлжээг ашиглан явуулъя. Жишээ нь, цөөнгүй айлууд хөлдүү газар гэрээ барьдаг. Доороосоо хайрагддаг. Гэрийн давхарга, дээвэр туурга гэсэн уламжлалт өвлийн бэлтгэл нийслэлийн айлуудын дийлэнхэд нь байдаггүй. Энэхүү дан бүрээстэй гэрийнхэн өмнөх жилүүдэд Налайхын түүхийн нүүрсний илчээр хүйтнийг давдаг байсан байх. Мэдээж харанхуйлтал, хахаж үхтэл нүүрсний утаагаар нийслэлчүүдийг утаж байж. Одоо бол үгүй. Өнгөрсөн жил гэр хороололд амьдардаг нэг залуу шилэн хөвөн шалан доогуураа зулж, хаяагаадаа авируулан гэрээ дулаалж халуун өвөлжсөн туршлага нь гарч байсан. Үүнийг улам боловсронгуй болгож, технологижуулж, монгол гэрийн пүнхийсэн дулаалга хийж болох юм. Энэ бодол олон хүнд төрсөн байх. Үүнийг хэн нэгэн сортоотой аавын хүү ажил болговол бизнес шүү дээ. Хоёр зуун мянган хэрэглэгчтэй үйлдвэрлэл. Эсгий дээвэр туурганы оронд шилэн хөвөн ашиглах үйл явц. Монголчуудын түлшний хэрэгцээнд сайжруулсан түлш гэсэн шинэчлэл явагдаж байгаа шиг монгол гэр дээр бас шинэчлэл болж болно.
Өнөөдөр яах аргагүй түүхий нүүрснээс сайжруулсан түлш рүү шилжих шинэ үйл явц, технологи явагдаж байна. Мэдээж их, бага ямар нэг эрсдэл дагуулна. Энэ зэргийн эрсдэлийг гэр хорооллынхон даалгүй яахав. Энэ жил дааруулахгүй, бас дүүгтэл халууцуулахгүй өвлийг давуулж болно. Ирэх жил сайжруулсан түлш маань гэртээ нимгэн хувцастай, халуун оргин сууж байхаар илчтэй болох нь дамжиггүй. Ямар ч байсан гэр хорооллынхонд зориулан сайжруулсан түлш хийж, утаа бууруулах гээд үзэж тарж эхэлсэнд хамгийн чухал үнэ цэнэ нь байгаа юм. Улам сайжруулж, утаагаа эрс багасгах, ер нь гэр хорооллын нөхцлийг сайжруулахын төлөө янз бүрийн хэлбэрээр, дэмжлэг болох олон ажлыг зэрэгцүүлэн хийх ёстой. 200 мянган өрхтэй гэр хороололд энэ өвлөөс эхлэн Утааны эргүүл, Экологийн эргүүл, Галын эргүүл, Гэмт хэргийн эргүүл… гээд албан ёсны эргүүлүүдийг ажиллуулах цаг болсон. Яндангаас нь түүхий нүүрсний утаа гарч байгаа айлыг … хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан… гэдэг хуулийн үйлчлэлээр өндөр торго. Түүнийгээ нийгэмд мэдээл. Хоёр дахиа давтагдвал орон нутагт шилжүүл, хөдөө суманд нь амьдрах өчнөөн олон боломж бий. Ямар эх орноос нь хөөж байгаа биш. Үндсэн хуульд… гэж ирээд ярих хүн гарч ирж магадгүй. Тэгвэл Үндсэн хуульд …Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй… тухай заасныг сануул. Энэ мэтээр дээрх төрөлжсөн эргүүлүүд хуулийн хүрээнд гэр хороолол дахь тулгамдсан асуудлыг эмхэлж цэгцлэхэд гол үүрэгтэй оролцох ёстой юм. Экологийн эргүүл нь үнсээ жалга руу хийж байгаа айлуудаас эхлээд тэмцэх ёстой. Гэмт хэргийн эргүүлүүд нүхэн жорлонд унаж нас барж байгаа нялх үрсийн эцэг эхчүүдийг хариуцлагажуулах, ядаж жорлонг нь түгжээтэй болгохоос эхлээд ажиллах хэрэгтэй. Нийслэлээс төсөв гаргаж, гэр хороолол дахь төрөлжсөн эргүүлүүдийг албан ёсжуулъя. Үнэндээ монголчууд бид майхандаа амьдарсан хэвээрээ байгаа шүү дээ. Хэдийд ч хулгай хийж болох, хэдийд ч гаднаас нь гал тавьчих боломжтой тийм л даавуун гэрт амьдарч байгаа. Бид амьдралын энэ үнэнтэйгээ эвлэрэх ёстой. Гэр хорооллын энэ бүх эрсдлээс урьдчилан сэргийлэх нь эргүүлүүд л юм. Хэдэн ч хүүхэд гэртэйгээ шатав, хэдэн ч айл гэрээ тонуулав.
Ер нь бол гэр хороололд шинэчлэл хэрэгтэй болсныг олон жил дээр доргүй ярьсан. Харин шинэчлэлийн эхлэл нь энэхүү сайжруулсан түлш мөн гэж тоож харж байна. Монгол гэртэйгээ байгаа монголчуудын хувьд хувьсал мөн юм. Аргалаас нүүрс рүү, тулганаас зуух руу… гээд нүүдэлчдийн амьдрал нэг нэгээр шат ахиад явсан байдаг. Үүн шиг сайжруулсан түлшээр эхэлсэн гэр хороолол дахь дэвшил өөрчлөлт дээш ахисаар модон жорлон, монгол гэр хоёрыг халсанаар дуусах байлгүй дээ.
Сайжруулсан түлш хэмээх ганц ч болов гялтайх үйл хийх гэж оролдож байгаа өнөөдрийн засаг захиргааныханд талархъя даа. 1950иад оны Лондон хот манайхаас ч дор байсан юм шүү. Лондонг утаанаас нь салгахын тулд эхлээд сайжруулсан түлш хэрэглэсэн байдаг. Дараа нь хий ашигласан. Ингээд дээш явсаар 1970 онд ирэхэд Тэтчер нүүрсний уурхайнуудаа хувьчилж, сайн технологи нэхэж эхэлснээр утаагүй болсон доо. Ийм зам мөрөөр монголчууд явж байгаа гэдэгт итгэнэ.
Бээжин утаанаас салсан гэж манайхан их ярьдаг. Бээжингийн утаа үйлдвэрийнх. Улаанбаатарын утаа ахуйнх. Газар тэнгэр шиг ялгаатай. Хамгийн амархан шийдэж болох нь ахуйнх. Хамгийн хэцүү нь үйлдвэрийнх. Үйлдвэрийн утааг бууруулахын тулд үйлдвэрлэлээ зогсооно. Эдийн засагт хамгийн том аймшиг бол үйлдвэрлэлийг зогсоох. Хятадууд үйлдвэрээ зогсоож, нүүлгэж, шилжүүлж утаагаа шийдсэн. Аймаар том аймшиг, эрсдэлийн ард гарсан үйл явц. Харин Монгол бол хариуцлагагүй, амиа бодсон хэдэн өрх айлаас болж утаандаа улс үндсээрээ үхчих гээд сууж байгаагаараа ялгаатай. Ямар ч сайн шинэ зүйл эхэлсэн нийгмийн 25 хувь нь эсэргүүцдэг. Тийм л зүй ёсны үзэгдлийн өмнө Монголын төр засаг хүчгүйдээд байгаа юм.
Төгсгөлд нь нэг санаа байна. Сайжруулсан түлшний эргэн тойронд ийм дэд бүтэц байгаа. Үйлдвэрлэгч-тээвэрлэгч-түгээгч-хэрэглэгч. Үүн дээр үнс худалдан авагч буюу блокны үйлдвэрийг нэмчих хэрэгтэй. Сайжруулсан түлш тээвэрлэгч нь нэг талдаа хоосон байгаа. Түүнийгээ л үнс тээвэрлэгч, блокны үйлдвэрт хүргэгч болгочих. Үнсийг үйлдвэрлэлийн түүхий эд болгодог технологи манайд удаж байгаа. Технологийн дэвшил л хэрэгтэй байгаа байх. Одоохондоо манайх үнсээр блок л хийх шатандаа удаж байна. Уг нь бол урд хөршийн үнсээр бүтээгдэхүүн хийдэг технологи дэлхийн хэмжээнд оччихсон юм билээ. Үнсээр хятадууд замын хавтан, бүр ваар сав хийхдээ ашигладаг болсон. Монголын үнсэнд тохирсон хамгийн сайн технологийг дэлхийгээс олж ирцгээ, бизнесмэнүүд ээ.
Үүн дээр иргэд жаахан сэтгэл гаргачих. Ядаж үнсээ хогтойгоо бүү холь. Жалганд аваачиж битгий хая. Сайжруулсан түлшийг сайхнаар харвал энэ мэт гэрэл гэгээ, боломжууд бий шүү. Гэхдээ үүнийг мань мэт биш, хийх үүрэгтэй хүмүүс нь хийж, ажил хэрэг болгох хэрэгтэй."
"Өдрийн сонин"-ы нийтлэлч Пүрэвийн Хашчулууны онцлох нийтлэл
2019.10.07
2022-01-31
Сайжруулсан түлш нэг шуудайгаар нь 1875 төгрөгөөр худалдаж байна
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Засгийн газар сайжруулсан шахмал түлшний үнийг ирэх оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 50 хувиар хөнгөлөх тогтоол гаргасан. Тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, нэг тонн нүүрс 150.000 төгрөг байсан бол 75.000 болж, нэг шуудай түлш 3750 төгрөгөөр худалдаалдаг байсан бол 1875 болж хямдарсан юм.
Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг.
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцаас амьдралын бололцоо тааруу 10 мянган өрхөд тус бүр 37 шуудай сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 7500 айл, өрх түлшээ хүлээн аваад байна.
2022-01-31
Үйлдвэрлэгч: Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хийдэг вэ /2019 он/
2018 онд Засгийн газраас "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох" тухай тогтоол гарч, 2019 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр нийслэлийн иргэдийн жилд хэрэглэдэг 1.2 сая тонн түлшийг сайжруулсан шахмал түлшээр орлуулах шаардлага бий болсон. Өдгөө агаарын бохирдлыг бууруулах дунд шатны, шинэ стандартын сайжруулсан шахмал түлшийг Тавантолгой түлш ХХК үйлдвэрлэн гаргаж байна.
Гэвч уг сайжруулсан шахмал түлштэй холбоотой гэгдэх хэргүүд гарч, олон нийт шахмал түлш, түүний орц найрлага, үнэр, чанар, стандартад эргэлзэх боллоо. Иймд Eguur.mn сайт ҮЙЛДВЭРЛЭГЧ буландаа Тавантолгой түлш ХХК-г урьж шахмал түлшээ хэрхэн үйлдвэрлэдэг болохыг нь сурвалжлан уншигч танд хүргэж байна.
НЭГ. ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-ААС МИДЛИНГ ХҮЛЭЭН АВАХ, ҮЙЛДВЭР РҮҮ ЗӨӨХ
"Ухаа худаг"-ийн нүүрс угааж баяжуулах үйлдвэрээс угаасан нүүрсний завсрын бүтээгдэхүүн буюу Мидлингийг Төв аймаг дахь дундын бүсэд хүлээн авч, тэндээс нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах үйлдвэр, Тэц II-ын дэргэдэх үйлдвэрт 1000 гаруй жолооч зуны турш 24 цаг ээлжлэн, тээвэрлэн авч ирж, нөөцөлжээ. Уг бүтээгдэхүүнийг Энержи Ресурс үнэгүй нийлүүлдэг ч тээврийн зардлыг Тавантолгой түлш ХХК хариуцан гаргадаг аж. Төв аймаг дахь Дундын бүсэд 800 гаруй мянган тонн мидлинг нөөцөлсөн байгаа бол энд 300 гаруй мянган тоннын нөөцтэй байна.
Хяналт: Ирсэн мидлингийг гурван ээлжийн технологич шалгана. Нүүрс замдаа халуун, хүйтэнд харшаад урвалд орох, халсны улмаас шатах тохиолдлууд бий. Халсан шатсан, чийгтсэн нүүрсийг шалгах үүднээс байнга дүрдэг термометр болон лазеран термометрээр үзээд, хашаандаа оруулж буулгадаг.
ХОЁР. НӨӨЦӨЛСӨН МИДЛИНГИЙГ ХОВО МАШИНААР ЗӨӨН БУТЛУУРТ ОРУУЛАХ
Төв аймгаас ирсэн мидлингийг жинлэж хүлээн аваад, хово машинаар зөөн бутлуурт оруулна. Чулуун нүүрсийг бутлахдаа хамгийн том нь 0.5-0.7мм хүртэл байхаар тохируулсан техникүүд ажиллана. Ийнхүү буталсан бүтээгдэхүүнийг үндсэн тэжээлийн бункерьт хийнэ.
Хяналт: Бутлуурт орсны дараа нүүрс стандартын чийгтэй байх ёстой. Харин чийгийн агууламж өндөр байвал холигчид орохдоо орц, норм өөрчлөгддөг тул гурван ээлжийн гурван чанар шалгагч, нэг технологич хянан ажиллаж байна
ГУРАВ. ХОЛИХ ХЭСЭГ 1 – ЦАРДУУЛ
Үндсэн тэжээлийн бункер рүү тусгай замаар урсан очсон бүтээгдэхүүнүүд холигчийн машинд орно. Эхлээд барьцалдуулагч буюу цардуултай холигдоно. Цардуул нь нийт бүтээгдэхүүний 2.5 хувийг эзлэх бөгөөд уг төхөөрөмж цардуулын хэмжээг тооцоолон доош гойжуулна.
ДӨРӨВ. ХОЛИХ ХЭСЭГ 2 – УС
Стандартын дагуу ус холихдоо чийглэгийн хувийг тохируулна. Бүтээгдэхүүний чийг 18-22 хувь байх ёстой. Ийм чийглэгтэй байж л хэвлэгч рүү орсон бүтээгдэхүүн хэвээ авч гардаг байна. Энэ хэсэгт том хэмжээний соронз байршуулж, нүүрсэн дунд буй төмөр болон гадны биет, хог хаягдлыг өөртөө татаж авдаг аж.
ТАВ. ХЭВЛЭГЧ
Ус чийг цавуулаг байдал нь бүрэн нийцсэн бүтээгдэхүүний түүхий эд хэвлэгч машин руу орж хэлбэржиж гарч ирнэ. Сайжруулсан шахмал түлш хоёр хэлбэртэй. Нэг нь дугуй, нөгөө нь дөрвөлжин дүрстэй.
ЗУРГАА. ХАТААГЧ
Тодорхой хэмд хяналтан дор 02:30 цаг жигнэгдэж гарч ирнэ. Жигнэгдэх явцад нүүрсэнд буй утааны агууламж агуулагддаг хорт хий нь зуухандаа үлддэг. Үүнийг тусгай хоолойгоор гадагшлуулна. 12 кабин тус бүрт лазеран термометрээр дулааныг цаг тутамд хэмжинэ. Ингэж байж нэгэн жигд хатсан бүтээгдэхүүн гарч ирэх аж.
ЗУУХ
Эдгээр төхөөрөмжүүдийг уурын зуухаар халаан ажиллуулна. Уг зууханд мидлингийн том ширхэгтэй нүүрсүүдийг хийж, түлнэ.
ДОЛОО. САВЛАХ ТӨХӨӨРӨМЖ РҮҮ УРСАН ОРОХ
Хатаагчнаас урсан гарч ирсэн бүтээгдэхүүн тодорхой хугацааны дараа савлах төхөөрөмж рүү орно. Савлах төхөөрөмжид орохдоо чийг, бэхжилт үүсээд хөрсөн байх ёстой. Тодруулбал, 18-22 хэмийн дулаантай, чийглэг нь 10 дотор бүтээгдэхүүн гарч ирвэл хэвийн гэж үзнэ.
НАЙМ. ШУУДАЙНД САВЛАГДАХ
2022-01-31
“Яндангүй” Приусны утаа түүхий нүүрснээс ч хортой
"Бензин хөдөлгүүртэй автомашины яндан өндөр үнээр авна" гэх зарын дагуу холбогдох дугаар руу нь залгалаа. Харилцуур авсан эр "Ямар машины яндан зарах юм. Өөрийнх үү, хулгайнх уу. Машиных нь он хэд вэ" гэх зэргээр лавлав. Түүнтэй арилжаа хийхээр тохиролцон хүрэх газраа заалгаад, "Да Хүрээ" захын ойролцоох "Автомашины засвар, үйлчилгээ" гэх хаягтай жижгэвтэр байшингийн гадна ирлээ.
Тохирсон газраа ирсэн тухайгаа утсаар мэдэгдээд удаагүй байтал 30 эргэм насны залуу өнөөх байшингаас гарч ирэв. Тэрээр "Prius 20-ын яндан зарах юм уу. Үйлдвэрлэсэн оноосоо хамаараад 300 мянгаас 1.4 саяын хооронд байгаа. Одоо шууд тайлаад өгнө гэвэл "50 цаас" нэмээд авъя" гэж наймаа тохирохоор яриа өднө. Түүнээс авсан яндангаа хэрхдэг талаар нь тодруулахад "Би танил ахдаа хэдхэн цаас үсэргээд өгдөг юм. Ах урагш гаргах ажлыг нь хариуцдаг. Хил хаасан болохоор одоо манайхаас өөр газар солионы яндан байхгүй. Тэгээд ч бид бусад газартай харьцуулахад өндөр үнээр авч байгаа. Чи энэ хавиар яваад үз. Ийм үнэ хэлэх газар байхгүй дээ" гэх зэргээр ухуулан учирлав. Харин сурвалжилга хийх зорилготой яваа сэтгүүлч болохоо хэлсний дараа наймаа хийхээр тохиролцож байсан найрсаг эрийн царай ч, зан ч хувис хийв. "Зарахгүй юм бол яах гэж ирсэн юм. Явж үз. Амьдрах гэж ядаж байгаа хүмүүсийн тогоо руу битгий өнгий" гэх зэргээр элдэвлэх нь тэр. Түүнтэй уулзсаны дараа "Да хүрээ" зах руу орж, автомашины худалдаа эрхлэгчдээс дээрх асуудлыг тодруулахад "Одоо худалдаалагдаж байгаа ихэнх автомашин хятад яндантай л байгаа. Орж ирсэн автомашины яндан ч үйлдвэрийнх байхаа больсон. Бид захиалга өгөхдөө мэдээж яндантай нь захиалдаг. Наашаа ирэх замдаа л солигддог байх. Хүмүүс ченжүүд яндан сольдог гэж ярьдаг. Буухдаа яндангүй ирдэг гэдгийг нь ойлгодоггүй. Сүүлийн үед хувь хүмүүс ч машиныхаа янданг зарах явдал гаарсан. Одоо Монголд шүүлтүүртэй яндантай машин нүдний гэм.
Хөдөө л мэр, сэр бий байх. Хятадууд нүүрсэн яндангаас үнэ хүрэх зүйлийг нь салгаж аваад, хөндий янданг нь буцааж Монгол руу оруулж ирдэг гэж сонссон" гэсэн мэдээлэл өгсөн юм. "Да хүрээ" захад хагас өдөр болохдоо 10 гаруй автомашины ченжтэй уулзаж, дээрх асуудлыг тодруулахад, уулзсан хүн бүхэнд "ориг" яндан аваад, хятадыг суулгаж өгдөг 1-2 танил байсан юм. Тэндээс энэ төрлийн арилжаа хэр өргөн хүрээтэй байгаа нь анзаарагдаж байлаа. Уг нь өөрийн унааны эд ангийг үрэх, зарах нь тухайн хүний л асуудал. Гэхдээ шүүлтүүргүй буюу үйлдвэрийн бус яндантай автомашин агаар, орчинд асар их хор хөнөөл учруулж, иргэдийн эрүүл мэндийг хохироож байна. Түүнчлэн яндан үнэ хүрч байгаатай холбоотойгоор энэ төрлийн хулгайн гэмт хэрэг ч газар аваад буй.
300 гаруй төрлийн хорт бодис ялгаруулдаг
Бензин хөдөлгүүртэй бүх төрлийн автомашины янданг солих боломжтой аж. Тэр дундаа Prius загварын машины яндан хамгийн өндөр үнэтэй, эрэлт ихтэй байдаг талаар автомашины худалдаачид онцолж байлаа. Авто тээврийн үндэсний төвийн мэдээлснээр нийслэлийн хэмжээнд 700 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Үүний 500 орчим мянга нь замын хөдөлгөөнд тогтмол оролцдог. Эдгээрийн талаас илүү хувь нь Prius маркийн тээврийн хэрэгсэл бөгөөд олонх нь үйлдвэрийн буюу нүүрсэн яндангүй. Манай улс цахилгаан хөдөлгүүртэй болон Prius загварын автомашинаас агаар бохирдуулсны төлбөр буюу албан татвар авдаггүй. Учир нь энэ төрлийн автомашинаас утаа хамгийн бага ялгардаг гэж үзсэн байна. Шүүлтүүртэй буюу үйлдвэрийн яндантай автомашин хорт хий бага ялгаруулдаг ч яндангийн катализаторыг авсан автомашин хөдөлгүүрээс ялгарч буй хорт хийгээ шууд агаарт цацдаг. Тодруулбал, яндангүй автомашин 300 орчим хорт бодис ялгаруулж, агаар орчныг тэр хэрээр бохирдуулдаг байна. Олны нэрлэж заншсанаар нүүрсэн яндан гэдэг нь автомашины катализатор юм. Энэ нь дотроо үнэт металл буюу цагаан алт, хөнгөн цагааны исэл зэргийг бага хэмжээгээр агуулдаг аж. Тиймээс азотын давхар ислийн нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгаралыг түргэн хугацаанд багасгах зориулалттай. Катализатор нь хөтөлгүүрээс шатаад гарч буй хортой хийг шүүгээд, дуу намсгагч яндангаар гадагшлуулах үүрэгтэй байдаг аж.
ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн доктор, профессор Ц.Цэвэгжав
Түлш агаар хоёр холилдож, бүрэн шатснаар нүүрс хүчлийн давхар исэл үүсгэдэг. Энэ бол хүн болон байгаль орчинд хоргүй хий. Харин дутуу шаталтаас үүссэн хорт бодисууд хүн, байгальд асар хортой. Дутуу шаталтыг катализаторгүй автомашинууд бий болгодог. Энэ төрлийн автомашин 300 гаруй төрлийн хорт бодис ялгаруулдаг. Тэдгээрээс хамгийн хортой нь нүүрс хүчлийн хий болон азотын исэл юм. Улс орнууд хөдөлгөөнд орж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт тодорхой шаардлага тавьдаг. Евро-2, Евро-3 гэх зэргээр тухайн стандартыг эрэмбэлнэ. Гэтэл манай улсад буй тээврийн хэрэгслийн 70 орчим хувь нь Евро[1]1 стандарттай байна. Евро-4 стандарттай автомашины хорт бодис ялгаруулалт нь Евро[1]1 стандартаас 160 дахин бага байдаг.
Химич, инженер Ж.Золжаргал
Түгжрэлийн үед мотор бүрэн хүчин чадлаараа ажиллахгүйн улмаас түлшний дутуу шаталт үүснэ. Үүний улмаас дутуу шатсан хортой хий агаарт ялгардаг. Дутуу шаталтын улмаас угаарын хий, азотын давхар исэл, хүхэрлэг хий зэрэг олон төрлийн хорт бодис агаарт тархдаг. Шингэн түлш 100 хувь шатахгүйгээр хатуу хэлбэрээр цацагдаж байгаа юм. Энэ нь PM буюу агаарт байдаг нунтаг тоосонцор бөгөөд хүний эрүүл мэндэд асар их сөрөг нөлөө үзүүлдэг. Энгийнээр хэлбэл, тамхинаас илүү хортой утаа уушиг дээр наалдаж байгаатай ижил юм.
Чимээгүй хөнөөл
Агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хорооллын утаа, үлдсэн 20 хувийг тээврийн хэрэгсэл болон үйлдвэрийн утаа эзэлдэг гэх судалгааг БОАЖЯ-наас гаргасан байдаг. Тэгвэл тээврийн хэрэгслээс ялгарч буй утаа хүний эрүүл мэндэд хамгийн хортой болохыг мэргэжилтнүүд онцолдог. Мөн НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хамгийн хортой гэж тогтоосон 10 бодисын дотор автомашины хөдөлгүүрийн утаагаар ялгарч гардаг нүүрстөрөгчийн дутуу исэл тэргүүлдэг. Мөн азотын исэл дөрөвдүгээрт орсон байна. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар агаар бохирдуулагч нүүрстөрөгчийн ислийн 90 гаруй хувийг хөдөлгөөнт эх үүсвэр буюу автомашины хөдөлгүүрээс ялгардаг нь тогтоогдсон байна. Автомашины утаагаар ялгарах хорт бодис нь хүний амьсгалах түвшинд хаягддаг учир хамгийн их хор хөнөөлтэй байдаг талаар эмч мэргэжилтнүүд хэллээ.
Автомашинаас ялгарах утааны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргажээ.
Нүүрстөрөгчийн дутуу исэл: Амьсгалаар дамжиж цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийн зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдснээр хүний эд, эрхтэнд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, нярай хүүхэд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг.
Азотын давхар исэл: Уушигны эдийг цочроох бөгөөд амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлнэ. Мөн гуурсан хоолойн багтраа болон бронхитыг сэдрээдэг.
Хүхэрлэг хий: Уушигны хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг.
Хүнд металл: Хүний биеийн уургийн бүтцийг өөрчилснөөр эд эсүүд өөрт хэрэгтэй тэжээлийг авах, хорт бодисоо гадагшлуулах, нөхөн төлжих үндсэн үйлдлээ гүйцэтгэж чадахгүй болдог
Хилээр гаргахыг хориглоё
Дээрх төрлийн арилжаа гаарч, үйлдвэрийн яндантай автомашин цөөрсөн нь хил гаалийн хяналттай холбоотой. Гэхдээ энэ төрлийн бүтээгдэхүүнийг урд хөрш рүү экспортлохыг хязгаарласан хууль, эрх зүйн орчин одоогоор манай улсад алга. Тиймээс Гаалийн ерөнхий газраас хяналт тавьж, хязгаарлалт хийхэд хүндрэлтэй байдаг аж. 2018 онд нүүрсэн яндантай холбоотой зөрчлийг гаалийн шалгалтаар илрүүлж, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авчээ. Улмаар 2018-2019 оны хугацаанд 800 орчим яндан хурааж авсан аж. Гэтэл холбогдогчид "Хилээр нэвтрүүлэхийг хориглож, хязгаарлах бараа биш" гэх үндэслэлээр гаалийн байгууллагыг шүүхэд өгсөн байна. Тэдний гомдол, мэдээллийн дагуу Дорноговь аймгийн сум дундын шүүхээс гаалийн байгууллагын нүүрсэн янданг хурааж авсан захиргааны актыг хүчингүй болгожээ. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын албаны дарга Б.Сүхбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрээр "Засгийн газрын тогтоол, хууль тогтоомжид зааснаар хилээр гаргахыг хориглосон барааны жагсаалтад нүүрсэн яндан байдаггүй" гэдгийг онцолжээ. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр гаргаж, оруулахыг хориглосон барааны жагсаалтад яаралтай оруулах зайлшгүй шаардлага тулгараад байна. Автомашины нүүрсэн яндангийн эрэлт нэмэгдэж, үнэ өссөнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд энэ төрлийн хулгайн гэмт хэрэг бүртгэгдэх болжээ. Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван сарын хугацаанд энэ төрлийн 700 гаруй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Нүүрсэн яндан яагаад үнэ хүрэв?
Магадлал 1 БНХАУ агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор автомашины хөдөлгүүрт тавих хяналтаа чангаруулж, татвараа нэмсэнтэй холбоотойгоор яндангийн катализатор үнэ хүрч байгаа талаар олон улсын хэвлэлүүд онцолжээ. Тус улс 2018 оноос агаарын чанарыг сайжруулах зорилгоор хэд хэдэн стандарт мөрдөж эхэлжээ. Улмаар замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудад Евро 5-6 гэх стандартын шаардлага тавьж буй. Ингэснээр тээврийн хэрэгслээс ялгарах утааны хязгаарлалтыг нарийн тогтоосон бөгөөд хэмжих аргыг ч боловсруулсан байна. Мөн хүнд даацын автомашинд шүүлтүүр суурилуулахыг албадан шаардаж байгаа аж. Үүний улмаас Япон улсад үйлдвэрлэсэн, шүүлтүүртэй яндангийн эрэлт нэмэгдсэн байж болзошгүй.
Магадлал 2 Автомашины яндангийн хулгайн гэмт хэрэг Монголоос гадна хэд, хэдэн улсад бүртгэгдсэн байдаг. Тухайлбал, Их Британд 2019 онд энэ төрлийн 3000 орчим гэмт хэрэг бүртгэгджээ. Ийнхүү дэлхийн бусад оронд ч "зөөлөн" яндангийн эрэлт ихэссэн нь катализаторт ордог газрын ховор элементүүдийн үнэ өссөнтэй холбоотой байх боломжтой юм. Сүүлийн жилүүдэд нүүрсэн янданд ордог цагаан алт болон газрын ховор элемент болох палладигийн үнэ огцом өссөн. Одоогоос 4-5 жилийн өмнө 800 орчим ам.доллар байсан палладигийн үнэ 2018-2019 оны хооронд 2000 ам.долларт хүрлээ. Харин цагаан алтны үнэ 2018 онд 800 орчим ам.доллар байсан бол одоо 1200 ам.доллар болжээ. Ийнхүү металлын үнэ өсөхтэй зэрэгцээд нүүрсэн яндан ч олон улсад болон дотоодод өндөр үнээр худалдаалагдаж эхэлсэн. Одоогоос 4-5 жилийн өмнө манай улсад нүүрсэн янданг 300 мянган төгрөгөөр худалдааж авдаг байсан бол өнөөдрийн байдлаар 300 000 – 2 сая төгрөгөөр борлуулагдаж байна. Олон улсын цахим худалдааны хаягаас харахад одоогоос 4-5 жилийн өмнө 300-500 ам.доллараар зарагдаж байсан нүүрсэн яндан одоо 2 000 хүртэлх ам.долларт хүрсэн байна.
Үйлдвэрийн янданд үнэт металл ямар хэмжээтэй ордог вэ?
Он, загвараас хамаарч харилцан адилгүй байдаг ч дунджаар нэг катализаторт:
3-7 грамм цагаан алт
2-7 грамм палладий
1-2 грамм родий
2022-01-28
Г.Бадамхатан: Барьцалдуулагч бодис гээд байгаа нь хятадад үйлдвэрлэсэн ургамлын гаралтай химийн хоргүй бодис
"Тавантолгой түлш" компанийн үйлдвэрлэж буй шахмал түлшний орц найрлагын талаар тус компанийн ахлах зөвлөх Техникийн ухааны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх инженер Г.Бадамхатантай ярилцлаа.
-Өнгөрөгч амралтын өдрүүдэд иргэд сайжруулсан шахмал түлшинд угаартаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Сайжруулсан шахмал түлшний орц найрлаганд нь ямар бодисууд орсон бэ?
-Манай шахмал түлшний 95 хувь нь Өмнөговиос зөөж авчирч байгаа угааж баяжигдсан эрчим хүчний нүүрс. Тодорхой хэмжээгээр тоос шороо механик хольцууд нь салсан нүүрс байгаа. Энэ нүүрсэн дээрээ холбогч бодис SB гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн сүүлийн үед гарч ирсэн шахмал түлшний зориулалттай, цагаан шаргал өнгөтэй хуурай бодисыг хэрэглэсэн.
Энэ элементийн бүтэц нь нүүрс төрөгч C-41.93 хувь, устөрөгч H-6-7 хувь, хүчилтөрөгч O-49.93%, Азот N 1.25%, PH 6.8-7.2% байгаа юм. Энэ бодисыг манайхан барьцалдуулагч бодис гэж нэрлээд байгаа. Хуурай агааржуулалттай, нөхцөлд ус чийг борооноос хамгаалж хадгалах горимтой.
Гарал үүсэл нь ургамлын гаралтай, үр тариа эрдэнэ шиш, чихрийн манжин зэрэг ургамлуудын сүрэллэг ишийг боловсруулаад гаргаж авдаг учраас химийн хортой үнэр танар байхгүй . Энэ бодисоос сайжруулсан шахмал түлшинд 2.5 хувь орж байгаа. Мөн "soot free" гэдэг утаа хөө тортог бууруулдаг шингэн бодис ордог. Энэ нь БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас шалгарсан бодис.
Энэтхэг, Хятад, Солонгос зэрэг Азийн томоохон орнууд агаарын бохирдлоо бууруулахад ашиглаж байсан, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын алтан медальтай, нано технологиор гаргаж авсан бодис юм.
Бодисын онцлог нь шаталт муутай нүүрс-устөрөгчийн бүрэн шаталтыг дэмжиж, утаа тортог агаар бохирдуулдаг хийн бохирдлыг бууруулж, зуух янданд хөө тортог суухаас хамгаалдаг эко бүтээгдэхүүн юм. Үүнийг шахмал түлшиндээ хэрэглэхдээ шахмалын хольцыг зуурах усанд хольж хэрэглэдэг учраас бага орцтой ордог.
-Иргэд угаартсан нь буруу хэрэглээнээс болов уу?
-Ямар ч түлшийг зөв зохистой галлахгүй бол угаар гардаг. Нүүрс түлдэг байхад угаартах хэрэг олон гардаг байсан. Угаарын хий юу юм бэ гэдгийг эхлээд хэлье гэж бодож байна. Аливаа түлшийг түлхэд зуухан дотор хүчил төрөгчийн оролцоотой бүрэн гүйцэт шаталт явагддаг. Зуухан дотор хүчилтөрөгчийн хэмжээ багасаад агаарын солилцоо муудаад ирэхээр түлж байгаа түлш дутуу шатаад угаарын хий CO-г үүсдэг. Энэ нь үнэргүй, өнгөгүй, амтгүй тэр болгон мэдэгддэггүй хий учраас хүмүүс хордохдоо амархан байдаг.
Зууханд хийсэн түлшээ гүйцэт шатаагүй байхад яндангийн хавхлаг, зуухны хаалт зэргийг хааж болохгүй. Цаашлаад зуухны бүрэн байдал түлшний шаталтад их чухал нөлөөтэй. Хувь хүн өөрөө түлшээ бүрэн шатаж байна уу, үгүй юу гэдэгт хяналт анхаарал тавих ёстой. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон харамсалтай хэрэг сайжруулсан түлшний дутуу шаталтаас болсон болов уу гэж бодож байна. Угаарын хий дутуу шаталт явагдсаны улмаас гардаг.
Өмнө хийсэн нүүрсэн дээрээ гал нэмэхдээ хэт ихээр нэмсэн бол дутуу шаталт явагдаж угаар гарна. Манай түлш илч өндөр учраас түрүүчийн хийсэн түлшний дөл цог нь дуусаагүй байхад дээрээс нь 5,10 ширхэгээр хийх ёстой. Манайхан нүүрс түлэхдээ хувин, тороор хийдэг байсан шигээ бодож их хэмжээгээр түлээд байна. Ингэснээр цогоо дарж унтраагаад агаарын солилцоо муу явагдаж, уугиад шатаж эхлэхээсээ өмнө угаарын хий гаргаад байгаа юм. Тиймээс зуухандаа түлш нэмэх, хавхлаг зэргийг заавал дүрэм журмын дагуу хийж байх ёстой. Үүн дээр л алдаад байх шиг байна.
-Нүүрс шиг хувингаар хийх бус бага багаар тасралтгүй түлэх ёстой гэсэн үг үү?
-Өмнөх цогон дээр 5,10 ширхэгээр бага багаар хийснээр бүрэн гүйцэт шаталт явагдана. Бөөнөөр нь их хийснээр ноцож чадахгүй, угаарын хий гарч байгаа юм. Угаарын хий гэдэг нь CO. Өөрөөр хэлбэл, дутуу шатсан нүүрс төрөгчийн исэл. Стандартад CO-ийн хэмжээг 9800-аас доош байх ёстой зааж өгсөн байдаг бол манай түлшинд энэ бодисын хэмжээ 2388 байдаг. Стандартаас 4 дахин бага байна.
Сайжруулсан шахмал түлшийг бүрэн гүйцэт зөв шатаавал угаартах аюул гарах ямар ч үндэс байхгүй. Түлшээ буруу, дутуу шатаасантай холбоотойгоор харамсалтай хэрэг гарлаа.
-Түлшинд асуудал байв уу эсвэл буруу хэрэглээнээс болсон уу гэдэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт нь гарсан уу?
-Өнөө өглөө дүгнэлт гарсан. Олон нийтийн сүлжээгээр барьцалдуулагч бодис химийн орц найрлагатай гэх мэт мэдээллүүд явж байна. Гаалийн лаборатори барьцалдуулагч гээд байгаа холбогч бодист шинжилгээ хийсэн. Мөн 4-5 уул уурхайн лабораториуд түлшинд шинжилгээ хийхэд ямар нэгэн асуудалгүй гэж гарлаа.
-Сайжруулсан шахмал түлшийг хэдэн удаа шинжилгээнд хамруулсан бэ?
-МХЕГ, Уул уурхайн төв лаборатори, Олон улсын лабораториуудад шинжилгээнд хамруулсан. Мөн Солонгос, Япон руу шинжилгээнд явуулсан. Шинжилгээний дүгнэлт олон улсын стандартад нийцсэн агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан байдаг. Анх туршиж байхдаа 30,40 шинжилгээ өгсөн. Мэргэжлийн хяналтаас сар бүр хөндлөнгийн шинжилгээ хийж хяналт тавьж байсан. Манай улсын шахмал түлшний 2014 онд батлагдсан стандарт байдаг. Үүнийг сайжруулж энэ оны өнгөрсөн тавдугаар сард шинэчлэн дахин баталсан.
-Энэ зун бороо хур элбэгтэй байсан нь үйлдвэрлэж нөөцөлсөн шахмал түлшний чанарт нөлөөлсөн үү. Барьцалдуулагч бодисыг ус чийг нэвтрэхгүй газар хадгалах горимтой гэсэн?
-Та бүхэн мэдэж байгаа. Долоо болон наймдугаар сард тувт бороо орсон. Шахмал түлшний нэг онцлог нь бороонд норж болохгүй. Хэрэвзээ норох юм бол задарна. Наранд задгай хэт удаан байж болохгүй. Илчлэг нь буурах, бат бөх нь хэврэг болно. Үйлдвэрийнхээ талбай дээр давхарлаж хураагаад юмаар бүтээж байсан. Үүний дараа зургаан дүүрэг рүү тарааж, ачиж буулгасан. Анхнаасаа бороо шороонд хураагдаад удаан байсан түлш олон удаагийн ачилт зөөлтөөр бат бөх нь сулраад уутан дотор үйрмэг гарсан. Энэ асуудлыг яаж зохицуулж байна вэ гэхээр нунтагаа өөрт ойр байрлах цэгүүддээ буцааж өгөөд шинэ түлшээр солих…
Эх сурвалж: Гэрэг.мн
2022-01-28
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Г.Бадамхатан: сайжруулсан түлш агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулна
Ухаа худагийн угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрлэх компанийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг түшиглэн байгуулсан.
Тус үйлдвэрийн талаар "Тавантолгойн түлш" ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатантай ярилцлаа.
-Танай үйлдвэр "ТЭЦ II цахилгаан станцын дэргэд үйл ажиллагаа явуулж байна. Жор техник, технологио гаргахын тулд нэлээд хугацаа зарцуулах шиг боллоо. Энэ жил хэчнээн тонн шахмал түлш гаргах вэ?
-Хуучин барьж байгаад дутуу орхисон үйлдвэр дээрээ бид засвар хийж, шугамыг нь сольсон. Түүнчлэн Ухаа худагийн угаасан нүүрсээр шахмал түлш хийх орц, жороо гаргахаар гурван cap ажиллалаа. Би энэ ажлыг хариуцаж ахалсан. Өмнө нь манайд янз бүрийн шахмал түлш хийгээд хэрэглэж, туршиж үзсэн шүү дээ. Багануур болон Налайхын нүүрсээр хийж байсан. Харин бидний одоо сонгон авч байгаа Ухаа худагийн угаасан нүүрс бол дээрх хортой нүүрстэй харьцуулахад олон талаараа давуу чанартай.
Нүүрсэнд дэгдэмхий бодис гэж байдаг. Дэгдэмхий бодисын хэмжээ 15 хувиас доош орчихвол олон улсын жишигт нийцсэн утаагүй түлш гэдэг ангилалд ордог юм. Ухаа худагийн угаасан нүүрс 20 хувийн дэгдэмхий агууламжтай. Багануур, Налайхын нүүрсний дэгдэмхий бодис 47 хувийн агууламжтай байдаг. Түүнчлэн нүүрсэнд байдаг илчлэг чанар Ухаа худагийн нүүрсэнд өндөр байгаа. Үнсний хэмжээ нь харьцангуй бага. Чийглэг бүүр бага байдаг. Ингээд бид Ухаа худагийн нүүрсийг сонгон авч сайжруулсан шахмал түлш хийж байна. Өнгөрсөн хугацаанд хийж байсан шахмал түлшнүүдээс ялгаатай тал нь олон улсын жишигт нийцсэн стандартад түшиглэж гаргаж байгаа учраас сайжруулсан шахмал түлш гэж нэр өгөед байгаа юм. Сайжруулсан шахмал түлшний 30 гаруй төрлийн туршилт хийсэн. Мөн Солонгос болон Хятад Улс руу дээж явуулж туршсан.
-Туршилтаас ямар үр дүн гарсан бэ?
-Манай түлшний үзүүлэлт 2014 онд батлагдсан Монгол Улсад мөрддөг шахмал түлшний стандартын зургаан үзүүлэлт, 2016 онд батлагдсан Утааны стандартын дөрвөн үзүүлэлтийг хангасан. Энэ үзүүлэлтийг хангасан түлш Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулна гэж бид тооцоолж байгаа. Хүчин чадлын хувьд энэ онд 80-100 мянган тонныг үйлдвэрлэнэ. /2018 он/ Энэ нь 20-30 мянган айлын өвлийн хэрэгцээг хангах ёстой.
Ирэх онд /2019 он/ тус тус 200 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай хоёр үйлдвэр Толгойтод барьж ашиглалтад оруулна гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Мөн одоо ажиллаж байгаа үйлдвэрийн 80-100 мянгын шугамыг 200 мянган тоннын хүчин чадалтай болгож өргетгөж байна. Үүнд, Монголын шахмал түлшний үйлдвэрүүд ч нэгдсэн. Тэд манай сайжруулсан шахмал түлшний орц жороор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ингээд 2019 оны гуравдугаар cap гэхэд нийтдээ гурван үйлдвэрээ ашиглаптад оруулаад 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш гаргах зорилтоо биелүүлнэ.
-Гэр хорооллын айл өрхүүдийн зуухыг 600 мянган тонн шахмал түлшээр бүрэн хангаж чадах уу?
-Хуучин 1,200 орчим тонн түүхий нүүрсийг 200 мянган гэр хорооллын айл шатааж байжээ. Тэгвэл энэ тоо хоёр дахин буурч, 600 мянган шахмал түлш шатаана гэж ойлгож болно. Тэгэхээр утаа гаргадаг түлш 50 хувь нь автоматаар гарахгүй болно оо доо.
Нэг айл өдөрт 24 кг нүүрс түлдэг байсан бол 12 кг шахмал түлшээр өдрийнхөө хэрэгцээг хангана.
Нэг айл өдөрт 24 кг нүүрс түлдэг байсан бол 12 кг шахмал түлшээр өдрийнхөө хэрэгцээг хангана гэсэн үг. Бид найман төрлийн зууханд сайжруулсан шахмал түлшээ туршиж үзлээ. Туршилтаар шахмал түлш долоон цаг дулаанаа бариад шатаж байна. Эхний 10-15 минут саарал утаа гараад үлдсэн хугацаанд нүдэнд харагдахгүй шатаж байгаа юм.
-Сайжруулсан шахмап түлш ямар зууханд илүү тохирч байна?
-Бүх төрлийн зууханд тохирч байна. Төслийн зууханд бүр ч илүү хэмнэлттэй.
-Та сайжруулсан шахмал түлшээ олон улсын жишигт нийцсэн гэж ярилаа. Олон улсад туршигдаж байсан гэсэн үг үү?
-Шахмал түлшийг гадаад орнуудад хэрэглээд тодорхой үе шатанд хотынхоо агаарын бохирдлыг шийдэж ирсэн байдаг. Хамгийн анх шахмал түлшийг 1700-аад онд Герман Улсад үйлдвэрлэж байсан. Түүнчлэн 1950-иад онд Лондонгийн агаарын бохирдлоос болж олон мянган хүн үхэж байсан түүхтэй. Тэрнээс хойш Цэвэр агаарын хууль гэж гараад сайжруулсан шахмал түлш, бүрэн шахалттай зуухыг Английн парламент хуульчлан өгч анх гарч ирсэн түүхтэй юм билээ.
Тэрнээс хойш Хятад, Солонгос, Япон орнууд тодорхой үе шатанд агаарын бохирдлыг бууруулж ирсэн түүх байдаг. Манай улс 210 мянган айлыг богинохон хугацаанд орон сууцанд оруулах боломж муу байна. Айлууд төрөл бүрийн цахилгаан халаагуур байлаа ч худалдаж авах чадваргүй байна. Энэ нөхцөлд богино хугацаанд авч болох арга хэмжээ бол шахмал түлшээр айл өрхийг хангах юм. Засгийн газар маш нүдээ олсон шийдвэр гаргасан гэж бид боддог. Энэ түлшийг гэр хорооллын иргэдийн тал хувь нь аваад түллээ гэхэд агаарын бохирдол 50 хувь буурна. Бүгдээрээ хэрэглэлээ гэхэд гамшгийн хэмжээнд байсан утаа байхгүй болоод энгийн стандарт хэлбэр рүүгээ орох юм. Манай улсад 1960-1970 онд агаарын бохирдол гэдэг зүйл байгаагүй шүү дээ. Улаанбаатар хотыг "Азийн цагаан дагина" гэдэг байсан.
-Эргээд "Азийн цагаан дагина" болж чадах болов уу?
-Бүгдээрээ хамтраад зүтгэхэд болохгүй гэх газаргүй.
-Утаанаас гадна гэр хорооллын хог хаягдал нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа. Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр хаягдал үнс буурах уу?
-Ахуйн нөхцөлд тортог гарахгүй. Хэрэглээний үед хаягдал гардаггүй. Нүүрснээс маш их нунтаг гардаг. Шахмал түлш бүхэл бөөрөнхий нэгэн жигд хэлбэртэй учраас зууханд нүүрс шатахад гол үзүүлэлт нь агаарын солилцоо, хүчилтөрөгчийн дэмжлэпгэйгээр шатдаг. Хүчилтөрөгч бага байвал нүүрс дутуу шатаад утаа өтгөн, хар гарна. Налайх, Багануурын нүүрсний ашигт үйлийн ковцент бага гардаг. Хаягдал гарна. Хөө тортог, үнс нурам ихтэй. Шахмал түлшний давуу тал нь дээрх хүндрэлүүдийн ихэнх нь багасч, зарим тохиолдолд бүр байхгүй болж байгаа юм. Ухаа худагийн нүүрс 21 хувийн үнслэг чанартай. Гэхдээ тэр үнс нь задгай бургисан хэлбэрээр гарахгүй. Бүхэл бөөрөнхий хэлбэртэйгээ үлдэнэ. Бужигнаад байхгүй. Тэрнээс гадна хөө, тортог маш их багасна. Бид тусгай хөө, тортог дарагч бодисыг шахмал түлшиндээ ашиглаж байна. Үүний үр дүнд хөө тортгийн хэмжээ их багасна. Түүнчлэн шахмал түлшний чийглэг 3-4 хувьтай гарч байна. Энэ нь стандартаас бага. Үнслэг чанар нь стандартаас 40 орчим хувиар бага. Дэгдэмхий бодис нь стандартад нийцсэн. Гол дутагдал нь хүхэрийн агууламж өндөр. Тиймээс бид хүхэр дарагч хольж, хоёр дахин бууруулж чадсан. Илчлэг 6,100 килл-калори, бохирдуулагч хий стандартаас 2-4 дахин бага, угаарын хий гурав дахин бага, Азотын хий гурав дахин багасч байгаа юм. Яндангаар гардаг хатуу тоосонцор 30 хувиар буурсан.
-Танай түлш хаагуур худалдаалагдах вэ?
-Сайжруулсан шахмал түлшээ нүүрсний үнээр борлуулж байна. Нэг айл нүүрсэнд жилдээ хэчнээн төгрөг зардаг тэр үнэд багтааж авна гэсэн үг. Манай ард иргэдэд эдийн засгийн хувьд хүндрэл байхгүй. Өөрөөр хэлбэл, өөрийн өртгөөр нь борлуулж байгаа юм. Баянхошуу, Сонгинохайрхан дүүрэгт найман хороо сонгож аваад бүх айлыг энэ түлшээрээ хангана. Түүний хажуугаар авъя гэсэн иргэдэд борлуулах зорилттой ажиллаж байгаа. Түлшээ дүүргүүдээр яваад танилцуулахад "Хаана байна, авъя" гэх иргэд олон байсан.
-Эцсийн хэрэглэгчид хүрч байгаа үнэ хэд вэ?
-Эдийн засгийн хувьд хэрэглэгчдэд хүндрэл байхгүй. Тэр бүү хэл энэ түлшийг зөв зохистой хэрэглэвэл харин ч 50-100 мянган төгрөгийн хэмнэлт гарах тооцоотой байгаа. Бид 25 кг-ын шуудайнд савлаад, хэрэглэх зааврыг нь дээр нь бичээд 3,750 төгрөгөөр худалдаална. Гэтэл тэрнээс жаахан уутанд хийсэн Налайхын нүүрс 3,000 төгрөг байдаг. Нэг тонн нүүрс хоёр cap гаруйн хэрэгцээг хангана. Тэр нь 150 мянган төгрөгийн үнэтэй. 25 кг-аар савласан 40 шуудай түлш гэсэн үг. Нэг айл жилдээ 1-3 тонн шахмал түлш хэрэглэдэг. Ингээд хамгийн доод тал нь жилдээ 500 мянган төгрөг зардаг юм байна. Үүнтэй харьцуулахад сайжруулсан шахмал түлш хямд тал руугаа орох гээд байгаа юм. Ямар ч байсан одоогийн нүүрсний үнээс хэтрэхгүй. Тэр нь баталгаатай.
Бид сайжруулсан түлшээ IV цахилгаан станцын агуулахад хурааж байгаа. Тэндээс их хэмжээгээр авах хүмүүс авч болно. Энэ долоо хоногоос тодорхой борлуулах цэгээр борлуулна. Хамгийн гол нь дундын ченжээр дамжуулахгүй. Хэрвээ тэгвэл дээр нь үнэ нэмчихнэ. Тэгээд ард түмэн үнэтэй түлш байна гээд ойлгочихно. Тиймээс бид өөрсдөө цэг байгуулж, өөрсдийн хүнээ байлгах талаар ярьж байна. Дүүргүүдэд тодорхой хэмжээний цэг байж таарах байх. Хамгийн хүндрэлтэй хоёр асуудал байна. Өмнө нь хийж байсан шахмал түлшнүүд нэр хүнд унагачихаж. "Тэр чинь шал худлаа, наадах чинь бизнес гээд шууд хэлдэг" хүн байна. Бид үнийг нь дийлэхгүй" гэж хэлэх нь ч байна. Харин бидний одоо гаргаж байгаа сайжруулсан шахмал түлш муу биш гэдгийг ойлгоосой. Шинэ төрлийн, олон улсын жишигт нийцсэн, утаа тортог нь бага, үнийн хувьд боломжийн, нүүрстэйгээ ижил үнээр авч байгаа шүү дээ. Эцсийн эцэст агаарын бохирдол 50-60 хувь буурч, агаарын бохирдлоос болж үүсч байгаа өвчлөлийг арилгах боломжтой.
-Ингээд хямд борлуулахаар танай үйлдвэрт алдагдалтай биш үү?
-Өөрийн өртгөөр нь зарахаар алдагдал гарахгүй, ашиг олохгүй гэсэн үг. Ухаа худагаас нүүрсээ үнэгүй өгч байгаа. Бид тээврийн зардалдаа мөнгө зарцуулж байна. 600 орчим км газарт тээвэрлэнэ гэдэг өндөр зардал гарна шүү дээ. Дээр нь ирээд 3-4 янзын бодис хольж байна. Нэмүү өртөг шингэж, олон хүн ажиллаж байна. Хамгийн гол нь утааг бууруулна гэдэг зорилго нь чухал байна л даа.
-Танай түлшийг иргэд яаж ялгаж авах вэ?
-"Тавантолгой түлш" гэсэн тэмдэгтэй, зааврыг нь уутан дээр оёсон байгаа. Энэ жил 80-100 мянган тонн нүүрс гаргана.
2018.10.18
Эх сурвалж: ikon.mn
2022-01-28
Г. Бадамхатан: Нэг шуудай шахмал түлшийг 3,750 төгрөгөөр борлуулдаг /2018 он/
Ирэх жилээс Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Ингэснээр Улаанбаатарын утаа 50 хувь буурна гэж үзэж байгаа юм. Энэ зорилгын хүрээнд угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрлэх компанийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг түшиглэн байгуулсан. Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сард Толгойтод жилд 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад ороод буй. Дээрх үйлдвэрүүдэд тодорхой тооны шахмал түлш үйлдвэрлэж, утаа ихтэй гэр хорооллын зарим бүсэд борлуулж байгаа юм байна. Энэ талаар "Тавантолгойн түлш" ХХК-ийн Ахлах зөвлөх доктор, профессор Г.Бадамхатантай ярилцлаа.
-Агаарын бохирдол ихтэй зарим бүсэд шахмал түлш борлуулж байгаа гэсэн. Одоогоор хэдэн тонныг борлуулаад байгаа вэ?
-Сонгинохайрхан, Баян-хошуу, Дарь-Эх зэрэг агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг айл өрхийн өглөө, оройны галлагаанд туршилт хийх журмаар сайжруулсан түлшээ борлуулж байна. Бид одоогоор 700 тонныг тараагаад байна.
-Танай түлшний талаар иргэд ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?
-Бид түүхий нүүрстэй ижил үнээр, нэг шуудайндаа 25 килограммтай шахмал түлшийг 3,750 төгрөгөөр, нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр борлуулж байна. Манай түлшийг худалдаж аваад хэрэглэж байгаа хүмүүс "Багануурын хоёр шуудай нүүрстэй тэнцэж байна. Элч сайтай. Утаа тортог үнэхээр бага. Бага модоор ноцож байна. Өглөө хийхэд үдээс хойш хүртэл цогтой байдаг. Элбэг олддог бол сайн түлш" гэж хэлж байна. Зарим нь "Хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байна" гэж ярьж байна.
Бид зарим гэрээт борлуулагчтай гэрээ хийж байгаа. Тэд ойр хавийнхаа айлуудад тараах журмаар ажиллаж байна. Зарим боломжтой хүмүүс нь нэг дор хэд, хэдэн тонныг авъя гэдэг. Тэгэхгүйгээр олон айлд жигд хүртээх зорилго тавьж байгаа. Нэг тонн шахмал түлш хоёр сарын хэрэглээ. Тэгэхээр нэлээн олон айлд очсон гэсэн үг. Гол нь түлшээ хүмүүст таниулах зорилго тавьж ажиллаж байгаа. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Хөтөлийн буудал дээр ажиллаад 14 хоног болж байна. Хэрэглэж байгаа хүмүүсийн сэтгэлд нь нийцэж байгаа.
-Танай үйлдвэр "ТЭЦ II цахилгаан станцын дэргэд үйл ажиллагаа явуулж байна. Жор техник, технологио гаргахын тулд нэлээн хугацаанд ажиллах шиг болсон. Энэ жил хэчнээн тонн шахмал түлш гаргахаар ажиллаж байна вэ?
-Хуучин барьж байгаад дутуу орхисон үйлдвэр дээрээ бид засвар хийж, шугамыг нь сольсон. Түүнчлэн Ухаа-Хутагийн угаасан нүүрсээр шахмал түлш хийх орц жороо гаргахаар гурван cap ажиллаа. Би энэ ажлыг хариуцаж ахалсан. Өмнө нь манайд янз бүрийн шахмал түлш хийтээд хэрэглэж байсан шүү дээ. Үүнийг Багануур болон Налайхын нүүрсээр хийж байсан. Харин бидний одоо сонгож авч байгаа Ухаа-Хутагийн угаасан нүүрс бол дээрх хортой нүүрстэй харьцуулахад олон талаараа давуу чанартай. Тухайлбал, нүүрсэнд байдаг дэгдэмхий бодис гэж байдаг.
Энэ дэгдэмхий бодисын хэмжээ 15 хувиас доош орчихвол олон улсын жишигт нийцсэн утаагүй түлш гэдэг ангилалд ордог юм. Тэгтэл Ухаа-Хутагийн угаасан нүүрс 20 хувийн дэгдэмхий агууЛамЖтайг Багануур, Налайхын нүүрсний дэгдэмхий бодис 47 хувийн агууламжтай байдаг. Түүнчлэн нүүрсэнд байдаг илчлэг чанар Ухаа-Хутагийн нүүрсэнд өндөр байдаг. Үнсний хэмжээ нь харьцангуй бага. Чийглэг бүүр бага байдаг. Ингээд бид Ухаа-Хутагийн нүүрсийг сонгон авч сайжруулсан шахмал түлш хийж байна.
Өмнөх хийж байсан шахмал түлшнүүдээс ялгаатай нь олон улсын жишигт нийцсэн стандартад түшиглэж гаргаж байгаа учраас сайжруулсан шахмал түлш гэж нэр өгөөд байгаа юм. 30 гаруй төрлийн туршилт хийсэн. Мөн Солонгос болон Хятад Улс руу дээж явуулж туршсан. Манай түлшний үзүүлэлт 2014 онд батлагдсан Монгол Улсад мөрддөг шахмал түлшний стандартын зургаан үзүүлэлт, 2016 онд батлагдсан Утаа-ны стандартын дөрвөн үзүүлэлтийг маш сайн хангасан. Энэ түлш маань Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулна гэж бид үзээд байгаа. Одоо энэ түлшээ үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэж байгаа шугамын хүчин чадал энэ ондоо 80-100 мянган тонныг үйлдвэрлэнэ.
20-30 мянган айлын өвлийн хэрэгцээг хангах ёстой юм. Тэрнээс гадна жилдээ 200 мянган түлш үйлдвэрлэх үйлдвэр өнгөрсөн арваннэгдүгээр сард ашиглалтад орсон. Үүний хажуугаар бас 200 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр мөн Толгойтод баригдаж, он гараад ашиглалтад орно. Тэрнээс гадна одоо ажиллаж байгаа үйлдвэрийн 80-100 мянгын шугамыг 200 мянган тоннын хүчин чадалтай болгож өргөтгөж байна. Мөн Монголын шахмал түлшний үйлдвэрүүд нэгдсэн. Тэд манай сайжруулсан шахмал түлшний орц жороор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ингээд 2019 оны гуравдугаар cap гэхэд нийтдээ гурван үйлдвэрээ ашиглалтад оруулаад 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш гаргах зорилттой ажиллаж байгаа юм.
-Гэр хорооллын бүх янданг 600 мянган шахмал түлшээр бүрэн хангаж чадах уу?
-Хуучин түүхий нүүрсээр 1,200 мянга орчим тонн нүүрсийг 200 мянган гэр хорооллын айл шатааж байжээ. Тэгвэл энэ тоо хоёр дахин буурч, 600 мянган шахмал түлш шатаана гэж ойлгож болно. Тэгэхээр тал хэмжээний утаа автоматаар гарахгүй болно оо доо. Нэг айл өдөрт 24 кг нүүрс түлдэг байсан бол 12 кг шахмал түлшээр өдрийнхөө хэрэгцээг хангана гэсэн үг. Бид найман төрлийн зууханд сайжруулсан шахмал түлшээ туршиж үзлээ. Ингээд туршихад шахмал түлш долоон цаг дулаанаа бариад шатаж байна. Эхний 10-15 минут саарал утаа гараад үлдсэн хугацаанд нүдэнд харагдахгүй шатаж байгаа юм.
-Сайжруулсан шахмал түлш ямар зууханд илүү тохирч байна?
-Аль ч зууханд тохирч байна. Төслийн зууханд бүр ч илүү хэмнэлттэй. -Та сайжруулсан шахмал түлшээ олон улсын жишигт нийцсэн гэж ярилаа. Олон улсад туршигдаж байсан гэсэн үг үү? -Шахмал түлшийг гадаад орнуудад хэрэглээд тодорхой үе шатанд хотынхоо агаарын бохирдлыг шийдэж ирсэн байдаг. Хамгийн анх шахмал түлшийг 1700-гаад онд Герман Улсад үйлдвэрлэж байсан. Түүнчлэн 1950-аад онд Лондонгийн агаарын бохирдлоос болж олон мянган хүн үхэж байсан түүхтэй. Тэрнээс хойш Цэвэр агаарын хууль гэж гараад сайжруулсан шахмал түлш, бүрэн шахалттай зуухыг Английн парламент хуульчилж дэмжиж анх гарч ирсэн түүхтэй юм билээ.
Тэрнээс хойш Хятад, Солонгос, Япон орнууд тодорхой үе шатанд агаарын бохирдлыг бууруулж ирсэн түүх байдаг. Тэгэхээр манай улс 210 мянган айлыг богинохон хугацаанд орон сууцанд оруулах боломж муу байна. Айлууд төрөл бүрийн цахилгаан халаагуур байлаа ч худалдаж авах чадваргүй байна. Энэ нөхцөлд богино хугацаанд авч болох арга хэмжээ бол шахмал түлшээр айл өрхийг хангах юм. Засгийн газар маш нүдээ олсон шийдвэр гаргасан гэж бид боддог. Энэ түлшийг гэр хорооллын иргэдийн тал хувь нь аваад түллээ гэхэд агаарын бохирдол 50 хувь буурна. Бүгдээрээ хэрэглэлээ гэхэд гамшгийн хэмжээнд байсан утаа байхгүй болоод энгийн стандарт хэлбэр рүүгээ орох юм. Манай улсад 1960-1980 онд агаарын бохирдол гэдэг зүйл байгаагүй шүү дээ. Азийн цагаан дагина гэдэг нэртэй байсан.
-Азийн цагаан дагина эргээд болж чадах болов уу?
-Бүгдээрээ хамтраад зүтгэхэд болохгүй гэх газаргүй. Азийн цагаан дагина байхдаа Улаан-баатар хотын гэр хороолол 60 гаруй мянган айл өрхтэй байсан. Нам даралтын зуух мянга гаруй байжээ. Жилдээ 450-500 мянган тонн түүхий нүүрс түлдэг байхад агаарын бохирдол, ханиад томуу байхгүй байсан. Тэгээд 1990 оноос эхлээд хөдөөгийн нүүдэл Улаанбаатар хот руу чиглэсэн. Одоо Монгол Улсын нийт хүн амын тал нь Улаанбаатар хотод амьдарч байна шүү дээ. Тиймээс утаа өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрчихээд байна. Галлагааны хугацааг жил-дээ 200 хоног гэж авч үздэг. 500 мянган тонн нүүрсийг 200 хоногт хуваахаар нэг хоногт 40-43 вагон түлш түлж байж агаар бохирддоггүй байж. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод 220 мянган айл өрх, гурван мянган нам даралтын зуух байхын зэрэгцээ шатаадаг нүүрсний хэмжээ 1.200 мянган тонн байна шүү дээ. Тэгэхээр үүнийг дээрх аргачлалаар бодоод үзэхэд хоногт 100 вагон нүүрс шатааж байгаа юм байна. Хэвийн байсан үеэс 2.5 дахин нэмэгдсэн гэсэн үг. Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, шахмал түлшээр хангах нь утааг бууруулах хамгийн сайн гарц.
Хамгийн гол нь утааг богино хугацаанд, их хэмжээгээр бууруулах шийдэл гэдгийг тодруулмаар байна. Зарим хүмүүс газ, цахилгаан хэрэглээд, орон сууцанд ороод шийдчихнэ гэж яриад байгаа. Энэ бол гарц мөн. Гэхдээ эдийн засгийн чадамж, хүн амын худалдан авах чадвартай холбоотой шүү дээ. Дэд бүтэц нь ч алга.
-Сайжруулсан шахмал түлшний давуу талуудыг дурдаач…?
-Ахуйн нөхцөлд тортог гарахгүй. Хэрэглээний үед хаягдал гардаггүй. Нүүрснээс маш их нунтаг гардаг. Шахмал түлш бүхэл бөөрөнхий нэгэн жигд хэлбэртэй учраас зууханд нүүрс шатахад гол үзүүлэлт нь агаарын солилцоо, хүчилтөрөгчийн дэмжлэгтэйгээр шатдаг. Хүчилтөрөгч бага байвал нүүрс дутуу шатаад утаа өтгөн хар гарна. Налайх, Багануурын нүүрсний ашигт үйлийн ковцент бага гардаг. Хаягдал гарна. Хөө тортог, үнс нурам ихтэй. Шахмал түлшний давуу тал нь дээрх хүндрэлүүдийн ихэнх нь багасаж, зарим нь бүр байхгүй болж байгаа юм. Ухаа-Хутагийн нүүрс 21 хувийн үнслэгтэй. Гэхдээ тэр үнс нь задгай бургисан хэлбэрээр гарахгүй. Бүхэл бөөрөнхий хэлбэртэйгээ үлдэнэ. Бужигнаад байхгүй. Тэрнээс гадна хөө, тортог маш их багасна. Бид тусгай хөө, тортог дарагч бодисыг шахмал түлшиндээ ашиглаж байна.
Үүний үр дүнд хөө тортгийн хэмжээ их хэмжээгээр багасна. Тэрнээс гадна чийглэг нь 3-4 хувь байна. Энэ нь стандартаас бага. Үнслэг чанар нь стандартаас 40 орчим хувиар бага. Дэгдэмхий бодис нь стандартад нийцсэн. Гол дутагдал нь хүхрийн агуулж өндөр. Тиймээс бид хүхэр дарагч хольж, хоёр дахин бууруулж чадсан. Илчлэг 6100 киллкалори, бохирдуулагч хий стандартаас 2-4 дахин бага, угаарын хий гурав дахин бага, Азотын хий гурав дахин багасаж байгаа юм. Яндангаар гардаг хатуу тоосонцор 30 хувиар буурсан. Эдийн засгийн хувьд хэрэглэгчдэд хүндрэл байхгүй. Тэр бүү хэл энэ түлшийг зөв зохистой хэрэглэвэл харин ч 50-100 мянган төгрөгийн хэмнэлт гарах тооцоотой байгаа. Эцсийн эцэст агаарын бохирдол 50-60 хувь буурна. Агаарын бохирдлоос болж үүсэж байгаа өвчнийг бууруулах боломжтой.
-Үнийн хөөрөгдөл гарахгүй гэх баталгаа байгаа юу. Энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээ авч байгаа юу?
-Бид 25 кг-ын шуудайнд савлаад, хэрэглэх зааврыг нь дээр нь бичээд 3,750 төгрөгөөр худалдаална. Гэтэл тэрнээс жаахан уутанд хийсэн Налайхын нүүрс 3,000 төгрөг байдаг. Нэг тонн нүүрс хоёр cap гарангийн хэрэгцээг хангана. Тэр нь 150 мянган төгрөгийн үнэтэй. 25 кг-аар савласан 40 шуудай түлш гэсэн үг. Нэг айл жилдээ 1-3 тонн шахмал түлш хэрэглэгдэг. Ингээд хамгийн доод тал нь жилдээ 500 мянган төгрөг зардаг юм байна. Үүнтэй харьцуулахад сайжруулсан шахмал түлш хямд тал руугаа орох гээд байгаа юм. Ямар ч байсан нүүрсний үнээс хэтрэхгүй. Тэр нь баталгаатай. Бид сайжруулсан түлшээ IV цахилгаан станцын а(уу-лахад хурааж байгаа.
Хамгийн гол нь дундын ченжээр дамжуулахгүй. Хэрвээ тэгвэл дээр нь үнэ нэмчихнэ. Тэгээд ард түмэн үнэтэй түлш байна гээд ойлгочихно. Тиймээс бид өөрсдөө цэг байгуулж, өөрсдийн хүнээ байлгах талаар ажиллаж байна. Дүүргүүдэд тодорхой хэмжээний цэг байж таарах байх. Хамгийн хүндрэлтэй хоёр асуудал байна. Өмнө нь хийж байсан шахмал түлшүүд нэр хүнд унагачихаж. "Тэр чинь шал худлаа, наадах чинь бизнес гээд шууд хэлдэг" хүн байна. Бид үнийг нь дийлэхгүй" гэж хэлэх нь ч байна. Харин бидний одоо гаргаж байгаа сайжруулсан шахмал түлш муу биш гэдгийг ойлгоосой. Шинэ төрлийн олон улсын жишигт нийцсэн, утаа тор-тог нь бага, үнийн хувьд боломжийн, нүүрстэйгээ ижил үнээр авч байгаа шүү дээ. Ирэх зуны наадам гэхэд бүх үйлдвэрүүд ашиглалтад орчихсон байна.
Нүүрс, түлээ борлуулах цэгүүдийг ашиглана. Үүнд хотын захиргаа ч оролцож байгаа. Борлуулалтаас тодорхой хувийг өгөх гэрээ байгуулна. Ойр хавийн хүмүүс нь авдаг байх журмаар зохион байгуулна. Одоо түлээ нүүрс борлуулж байгаа хүмүүсийг хоосон үлдээхгүй. Ямар ч байсан одоогийн борлуулж олдгоос нь буулгахгүй байх хэмжээнд гэрээ байгуулна. Нэг хороонд 3-4 гэрээт борлуулагч байлгахаар зорьж ажиллаж байна.
-Ингээд хямд борлуулахаар танай үйлдвэрт алдагдалтай биш үү?
-Өөрийн өртгөөр нь зарахаар алдагдал гарахгүй, ашиг олохгүй гэсэн үг. Ухаа-Хутагийн нүүрсээ үнэгүй өгч байгаа. Бид тээврийн зардалдаа мөнгө зарцуулж байна. 600 орчим км газарт тээвэрлэнэ гэдэг өндөр зардал гарна шүү дээ. Дээр нь ирээд 3-4 янзын бодис хольж байна. Нэмүү өртөг шингэж, олон хүн ажиллаж байна. Хамгийн гол нь утааг бууруулна гэдэг зорилго нь чухал байна л даа. -Танай түлшийг иргэд яаж ялгаж авах вэ? -"Тавантолгой түлш" гэсэн тэмдэгтэй, зааврыг нь уутан дээр нь оёсон байгаа. Энэ жил 80-100 мянган тонн нүүрс гаргана. Үйлдвэрийн ажил жигдэрчихсэн ажиллаж байна.
Эх сурвалж: uptowm.mn 2018 он
2022-01-28
Налайх дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна
Агаарын тухай хуулийн 15.1-т "Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална", 15,3-т "Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтооно" гэж заасан байдаг.
Налайх дүүргийг 2022 онд шинээр агаарын чанарыг сайжруулах бүсэд оруулах болсонтой холбоотой тус дүүргийн 8 хорооны гэр хорооллын 7226 айл өрхөд сайжруулсан шахмал түлш хэрэглэх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогчийн баталсан удирдамжийн дагуу Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчид үйлчлэх алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэс, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамтарсан ажлын хэсэг өнөөдөр /2022.01.28/ Налайх дүүрэгт ажиллаж байна.
Эх сурвалж: daam.mn. 2022.01.28
2022-01-28
“Тавантолгой” Шахмал түлшний талаар таван чухал мэдээлэл
Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотой "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн дэргэд "Тавантолгой түлш" ХХК байгуулж, шахмал түлшээ үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд СХД-ийн зарим өрхөд ашиглан туршсан билээ.
Шахмал түлшний талаарх тоо баримтуудыг хүргэе.
1. Хорт хийн ялгарлыг хамгийн бага түвшинд хүргэнэ
Туршилтын явцад хэмжилт хийхэд дараах үр дүн гарсан байна.
Азотын хий – стандартаас 2.8 дахин бага
Хүхэрлэг хий – стандарын түвшинд
Угаарын хий – стандартаас 1.8 дахин бага
Нийт хатуу тоосонцор – стандартаас 2.5 дахин бага гэсэн судалгаа гарсан байна.
Мөн сайжруулсан шахмал түлшний чанарыг тооцоход:
Үзүүлэлтүүд
Чийглэг %, ихгүй
Нийт хүхэр 5% ихгүй
Дэгдэмхий бодис %, ихгүй
Үнслэг %, ихгүй
Илчлэг ккал/кг, багагүй
1ш шахмалын хэмжээ, багагүй
Бат бөх %, багагүй
Шахмал түлшний техникийн шаардлага MNS 5679:2014
15
1
22
30
4500
40 mm
85
Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан түлш УУХ*
1.8
0.45
20.68
21.8
5200
50 mm
98
Тайлбар /харьцуулалт/
7 дахин бага
2 дахин бага
стандарт хэмжээнд
стандартаас 8% бага
стандартаас 700 ккал их
стандарт түвшинд
стандарт түвшинд
ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн Нүүрсний лабораторид хийсэн шинжилгээний дүн 2018.07.25-ны өдөр.
Чийглэг 1.8% – стандартаас 7.8 дахин бага
Үнслэг 21.8% – стандартаас 45% бага
Дэгдэмхий – 20% – стандартын түвшинд
Хүхэр 0.5-0.7% – стандартаас 2 дахин бага
Илчлэг 5430 ккал/кг – стандартаас 900 ккал/кг-аар илүү
Бат бөх чанар нь 90-100% гэгчлэн сайн үзүүлэлтүүд гарчээ.
Шахмал түлшний үйлдвэрлэлд технологийн дэвшил, ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн бодисуудыг ашигласнаар хорт утаа хамгийн бага түвшинд хүргэнэ хэмээн үйлдвэрийнхэн хэлж байна.
2. Нэг тонн шахмал түлшний өртөг 149,500 төгрөг
Урьдчилсан байдлаар нэг тонн шахмал түлшний өртөг 149,500 төгрөг байна. Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй 220,000 өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс түлшиндээ ашигладаг гэсэн тоо бий. Нэг өрх өвлийн улиралд хамгийн багадаа 500 гаруй мянган төгрөг буюу дөрвөн тонн түүхий нүүрс шатаадаг ажээ. Тэгвэл шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлснээр өрхийн хэрэглээ 1-3 тонн болж буурах боломжтой. Нийслэлчүүдэд нэг өвөлдөө 600,000 тонн шахмал түлш хангалттай хэмээн тооцож байна.
3. Агаарын бохирдлыг 50% бууруулна
Нийслэлийн гэр хорооллын 220,000 өрхийг шахмал түлшээр хангаснаар агаарын бохирдол дор хаяж 50% буурна. Бүх өрх шахмал түлшийг ашиглаж байж энэ үр дүнд хүрнэ.
Тавантолгойн нүүрсний хүхэрлэг хийн хэмжээ өндөр байсныг шахмал түлш үйлдвэрлэхдээ шохойг орцонд нь нэмснээр уг аюулт бодисын агууламжийг стандартаас бууруулж чаджээ.
4. Шахмал түлш 4-5 цаг цогшино
Шахмал түлш 1-2 цаг асдаг бөгөөд улаан цогтойгоо 4-5 цаг болдог байна. Энэ хэмжээгээр дулаанаа барина гэсэн үг. Харин түүхий нүүрс чийгшил өндөртэй тул асахгүй удаан уугих явцдаа утаа ихээр ялгаруулдаг бөгөөд богино хугацаанд шатаж дуусдаг төдийгүй үнс их гардаг. Багануур, Налайхын нүүрсний дэгдэмхий бодис л гэхэд 47% байдаг бол шахмал түлшнийх 20% байна.
Тиймээс гэр хорооллын айлууд өдөрт 24 орчим кг нүүрс түлдэг байсан бол 12 кг шахмал түлшээр өнжих боломжтой гэж тооцжээ.
5. Мөнгөө хувааж төлөх боломж бүрдүүлнэ
Шахмал түлшийг бүх төрлийн зууханд ашиглах боломжтой бөгөөд бүх айл өрх хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулахад үр дүнгээ өгнө. Тиймээс энэ нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ.
Тухайлбал, Улаанбаатар хотод түлш жижиглэн борлуулдаг 503 цэг, түүнийг даган бизнес хийдэг 20,000 орчим иргэнийг шахмал түлшний борлуулалтад татан оролцуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг "Тавантолгой түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар хэлэв.
Тиймээс иргэд жижиглэнгээр буюу шуудайгаар нь ч авах боломжтой аж. Шаардлагатай бол түлшний мөнгийг өвлийн улиралд хуваан төлөх сонголт ч олгох боломжтой аж.
"Тавантолгой түлш" компани энэ онд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Ингэснээр ирэх өвөл нийслэлийн иргэдийг шахмал түлшээр бүрэн хангах нөхцөл бүрдэж, агаарын бохирдлыг бууруулах бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа аж. Бүх айл өрхийг хэрэглүүлэх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд "Гэр хорооллын айлууд дугуй түлж байна уу, гутал түлж байна уу гэдгийг тодорхой мэдэхгүй байгаа. Тиймээс түүхий нүүрс хориглож, шахмал түлш ашиглах болсон шийдвэрийн хүрээнд гэр хорооллыг хяналтад авна" хэмээн "Эрдэнэс-Тавантолгой" ХК Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран хийсэн "Эрдэнэс Тавантолгой-Инноваци, үйлдвэрлэл" зөвлөгөөний үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар ярилаа.
Эх сурвалж: ikon.mn 2019.02.12
2022-01-28
“Tавантолгой” шахмал түлшний талаар таван чухал мэдээлэл
Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотой "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн дэргэд "Тавантолгой түлш" ХХК байгуулж, шахмал түлшээ үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд СХД-ийн зарим өрхөд ашиглан туршсан билээ.
Шахмал түлшний талаарх тоо баримтуудыг хүргэе.
1. Хорт хийн ялгарлыг хамгийн бага түвшинд хүргэнэ
Туршилтын явцад хэмжилт хийхэд дараах үр дүн гарсан байна.
Азотын хий – стандартаас 2.8 дахин бага
Хүхэрлэг хий – стандарын түвшинд
Угаарын хий – стандартаас 1.8 дахин бага
Нийт хатуу тоосонцор – стандартаас 2.5 дахин бага гэсэн судалгаа гарсан байна.
Мөн сайжруулсан шахмал түлшний чанарыг тооцоход:
Үзүүлэлтүүд
Чийглэг %, ихгүй
Нийт хүхэр 5% ихгүй
Дэгдэмхий бодис %, ихгүй
Үнслэг %, ихгүй
Илчлэг ккал/кг, багагүй
1ш шахмалын хэмжээ, багагүй
Бат бөх %, багагүй
Шахмал түлшний техникийн шаардлага MNS 5679:2014
15
1
22
30
4500
40 mm
85
Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан түлш УУХ*
1.8
0.45
20.68
21.8
5200
50 mm
98
Тайлбар /харьцуулалт/
7 дахин бага
2 дахин бага
стандарт хэмжээнд
стандартаас 8% бага
стандартаас 700 ккал их
стандарт түвшинд
стандарт түвшинд
ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн Нүүрсний лабораторид хийсэн шинжилгээний дүн 2018.07.25-ны өдөр.
Чийглэг 1.8% – стандартаас 7.8 дахин бага
Үнслэг 21.8% – стандартаас 45% бага
Дэгдэмхий – 20% – стандартын түвшинд
Хүхэр 0.5-0.7% – стандартаас 2 дахин бага
Илчлэг 5430 ккал/кг – стандартаас 900 ккал/кг-аар илүү
Бат бөх чанар нь 90-100% гэгчлэн сайн үзүүлэлтүүд гарчээ.
Шахмал түлшний үйлдвэрлэлд технологийн дэвшил, ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн бодисуудыг ашигласнаар хорт утаа хамгийн бага түвшинд хүргэнэ хэмээн үйлдвэрийнхэн хэлж байна.
2. Нэг тонн шахмал түлшний өртөг 149,500 төгрөг
Урьдчилсан байдлаар нэг тонн шахмал түлшний өртөг 149,500 төгрөг байна. Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй 220,000 өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс түлшиндээ ашигладаг гэсэн тоо бий. Нэг өрх өвлийн улиралд хамгийн багадаа 500 гаруй мянган төгрөг буюу дөрвөн тонн түүхий нүүрс шатаадаг ажээ. Тэгвэл шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлснээр өрхийн хэрэглээ 1-3 тонн болж буурах боломжтой. Нийслэлчүүдэд нэг өвөлдөө 600,000 тонн шахмал түлш хангалттай хэмээн тооцож байна.
3. Агаарын бохирдлыг 50% бууруулна
Нийслэлийн гэр хорооллын 220,000 өрхийг шахмал түлшээр хангаснаар агаарын бохирдол дор хаяж 50% буурна. Бүх өрх шахмал түлшийг ашиглаж байж энэ үр дүнд хүрнэ.Тавантолгойн нүүрсний хүхэрлэг хийн хэмжээ өндөр байсныг шахмал түлш үйлдвэрлэхдээ шохойг орцонд нь нэмснээр уг аюулт бодисын агууламжийг стандартаас бууруулж чаджээ.
4. Шахмал түлш 4-5 цаг цогшино
Шахмал түлш 1-2 цаг асдаг бөгөөд улаан цогтойгоо 4-5 цаг болдог байна. Энэ хэмжээгээр дулаанаа барина гэсэн үг. Харин түүхий нүүрс чийгшил өндөртэй тул асахгүй удаан уугих явцдаа утаа ихээр ялгаруулдаг бөгөөд богино хугацаанд шатаж дуусдаг төдийгүй үнс их гардаг. Багануур, Налайхын нүүрсний дэгдэмхий бодис л гэхэд 47% байдаг бол шахмал түлшнийх 20% байна.
Тиймээс гэр хорооллын айлууд өдөрт 24 орчим кг нүүрс түлдэг байсан бол 12 кг шахмал түлшээр өнжих боломжтой гэж тооцжээ.
5. Мөнгөө хувааж төлөх боломж бүрдүүлнэ
Шахмал түлшийг бүх төрлийн зууханд ашиглах боломжтой бөгөөд бүх айл өрх хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулахад үр дүнгээ өгнө. Тиймээс энэ нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ.
Тухайлбал, Улаанбаатар хотод түлш жижиглэн борлуулдаг 503 цэг, түүнийг даган бизнес хийдэг 20,000 орчим иргэнийг шахмал түлшний борлуулалтад татан оролцуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг "Тавантолгой түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар хэлэв.
Тиймээс иргэд жижиглэнгээр буюу шуудайгаар нь ч авах боломжтой аж. Шаардлагатай бол түлшний мөнгийг өвлийн улиралд хуваан төлөх сонголт ч олгох боломжтой аж.
"Тавантолгой түлш" компани энэ онд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Ингэснээр ирэх өвөл нийслэлийн иргэдийг шахмал түлшээр бүрэн хангах нөхцөл бүрдэж, агаарын бохирдлыг бууруулах бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа аж. Бүх айл өрхийг хэрэглүүлэх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд "Гэр хорооллын айлууд дугуй түлж байна уу, гутал түлж байна уу гэдгийг тодорхой мэдэхгүй байгаа. Тиймээс түүхий нүүрс хориглож, шахмал түлш ашиглах болсон шийдвэрийн хүрээнд гэр хорооллыг хяналтад авна" хэмээн "Эрдэнэс-Тавантолгой" ХК Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран хийсэн "Эрдэнэс Тавантолгой-Инноваци, үйлдвэрлэл" зөвлөгөөний үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар ярилаа.
Эх сурвалж: ikon.mn 2019.02.12
2022-01-28