Мэдээ мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК ийн 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу тендер зарлахад үнэлгээний хороонд хамтран ажиллах сонирхолтой Үнэлгээний хорооны хараат бус гишүүнээр ажиллах иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл нарыг хамтран ажиллахыг урьж байна.   Хамтран ажиллах хүсэлтийг Тавантолгой түлш ХХК ийн бичиг хэргийн ажилтанд эсвэл Ulziiu38@gmail.com цахим хаягаар ирүүлэх боломжтой.    
2024-01-15
Экологийн цагдаагийн албатай хамтран айл өрхүүдийн зуух, пийшинд шалгалт хийлээ
Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн шахмал түлшний хяналтын хэлтэс, Тавантолгой түлш компани хамтран Сүхбаатар, Баянзүрх дүүргийн зорилтод бүлгийн зарим айл өрхүүдийн зуух пийшинд шалгалт хийж, заавар зөвлөгөө өглөө. Шалгалтаар айлуудын зуух эвдэрсэн, ширэм хагарсан, ул ширэм хугарсан, ханан пийшин хагарсан зэрэг зөрчил дутагдал олон байлаа. Мөн айлуудын угаарын хийн мэдрэгч ажиллахгүй, тэжээлийн зай нь дууссан гэх шалтгаан хэлж байлаа. Иймд дээрх байгууллагуудаас иргэдийг зуух, пийшин, яндангийнхаа битүүмжлэлийг сайтар шалгаж, эвдэрсэн бол засч сайжруулах, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулахыг зөвлөж байна.
2024-01-11
Локомобиль зүтгүүр хүлээн авлаа
Тавантолгой түлш компани төмөр зам болон засмал замд явах Локомобиль зүтгүүрээ өнөөдөр хүлээн авлаа. Өнгөрсөн оны есдүгээр сард захиалж БНХАУ-д үйлдвэрлэсэн энэхүү зүтгүүр нь ачаатай 10 вагон буюу 1000 тонн ачаа татах хүчин чадалтай. Энэхүү зүтгүүрийг хүлээн авч ашиглалтад оруулснаар шахмал түлшний түүхий эдийг үйлдвэрийн хашаанд татан төвлөрүүлэх, вагон сэлгэн байршуулах ажил цаг хугацаа алдахгүй хурдан шуурхай явахаас гадна, эдийн засгийн хувьд хэмнэлттэй болж байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар төмөр замын түрээсийн зүтгүүрээс 20 дахин хямд, 48 цагт 80 литр дизель түлш зарцуулах юм байна. Локомобиль зүтгүүрийг Галтхайрхан компани нийлүүлж байгаа бөгөөд нэг жилийн баталгаат хугацаатай юм байна.
2024-01-08
Зүүн үйлдвэрийн гуравдугаар цех энэ сарын 15-нд ашиглалтад орно
Тавантолгой түлш компани баруун үйлдвэрийн үйл ажиллагааг суурьшлын бүсээс гаргах зорилгын хүрээнд зүүн үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж буй. Дахин боловсруулах буюу цагт 8 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байсан гуравдугаар үйлдвэрийг өргөтгөх ажлыг өнгөрсөн оны сүүлээр эхлүүлсэн. Ингэснээр хүчин чадлыг 4-5 дахин нэмэгдүүлж, цагт 30-40 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болгож байгаа юм. Өргөтгөлийн ажлын явц 80 гаруй хувьтай байгаа бөгөөд энэ сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Цаашид түлш үйлдвэрлэлийн 80 орчим хувийг зүүн үйлдвэр дангаараа хангаж ажиллах боломж бүрдэж байгаа юм.
2024-01-04
Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагааг Нийслэл рүү шилжүүллээ
Монгол Улсын Засгийн газрын тэмдэглэлийн дагуу Тавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагааг Нийслэлийн харьяанд шилжүүллээ. Тавантолгой түлш компани шахмал түлш үйлдвэрлэхийн зэрэгцээ айл өрхүүдийг угаарын хийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх, зөв галлагааны зааварчилгаа өгөх, зуух пийшингийн засвар үйлчилгээ хийх зорилгоор Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг байгуулан ажилласан. Тус төв нь галлагааны улиралд гэрээт ажилтнуудаар дамжуулан айл өрхүүдэд дээрх чиглэлийн үйлчилгээг өгч ажилладаг юм. Тэгвэл нэгдүгээр сарын 1-ээс эхлэн Нийслэлийн харьяанд шилжлээ.
2024-01-02
ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР МЭДЭЭ
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн 454 дугаар тогтоолын дагуу Шакмен маркийн 37 ширхэг автосамосвалыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана. 2. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх Дуудлагын худалдаанд оролцох саналыг батлагдсан маягтын дагуу бөглөж, гарын үсэг зурж баталгаажуулан, дэнчин төлснийг нотлох банкны баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичиг баримт)-ний хуулбарын хамт дугтуйд хийж, дугтуйн гадна талд авах автомашиныхаа марк улсын дугаарыг бичиж, Чингилтэй дүүргийн 1 дүгээр хороо Жигжиджавын гудамж 8 "Тавантолгой Түлш" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Б байр / Хуучнаар 1072 хувьцааны мэдээллийн төв/-д байрлах саналын хайрцагт хийнэ. Санал авах сүүлийн хугацаа 2023 оны 12 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу. Саналын хуудасны маягтыг https://ttt.mn хаягаас татаж авч болно. 3. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Төв, Сэргэлэн, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот байрлах "Тавантолгой Түлш" ХК–ний Зүүн үйлдвэрийн байранд очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг утсаар авах 88094206, 99103608, очиж үзэх 80508811 утсаар холбогдоно уу.
2023-12-11
Экологийн цагдаагийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа
Экологийн цагдаагийн албанаас экологийн асуудал хариуцсан цагдаагийн албан хаагчдад мэргэшүүлэх сургалтыг жил бүр зохион байгуулдаг аж. Сургалад есөн дүүрэг, 21 аймгаас экологийн асуудал хариуцсан албан хаагчид хамрагдаж байгаа аж. Энэ сургалтад Тавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал угаарын хийн хордлого, хэрхэн сэргийлэх талаар сургалт зохион байгууллаа. Сургалтаар угаарын хий хэрхэн үүсдэг, хэрхэн сэргийлэх, гэр хорооллын айлуудын зуух пийшингийн нөхцөл байдал ямар байгаа мэдээлэл өгсөн юм.  Экологийн цагдаагийн албаны хувьд Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах үүднээс Улаанбаатар хот руу орох найман постод түүхий нүүрс оруулахгүй, шахмал түлшийг нийслэлээс тээвэрлэн гаргуулах байхад хяналт тавин ажилладаг юм. Мөн угаараас сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг айл өрхүүдэд өгч ажилладаг байна.
2023-11-30
Тавантолгой түлш компани, Экологийн цагдаагийн албатай хамтран ажиллана
Тавантолгой түлш компани үүсэн байгуулагдаж, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлш нийлүүлэхийн зэрэгцээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг давхар хийж ирсэн. Энэ ажилд Экологийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн ч дэмжлэх үзүүлж ирсэн юм. Тус албаныхны зүгээс угаарын хийн болзошгүй эрсдэлээс айл өрхийг сэргийлэх болон шахмал түлшийг нийслэлээс тээвэрлэн гаргах, нийслэлд түүхий нүүрс оруулж ирэх зөрчилд хяналт тавьж ажиллаж ирсэн билээ. Цаашид хоёр байгууллага хамтран ажиллаж угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, нийслэлийн хүн ардыг эрүүл аюулгүй орчинд амьдруулах эрхэм зорилгын дор нэгдэн ажиллахаа илэрхийлж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулах арга хэмжээнд Тавантолгой түлш компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, Экологийн цагдаагийн албаны дарга, хурандаа М.Батсайхан болон бусад албаныхан оролцсон юм. Энэ үеэр Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн хяналт тавьж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын 209 гаруй мянган айл өрх шахмал түлш хэрэглэж байгаагаас 82.000 айл өрхийн зуух ямар нэгэн байдлаар гэмтэлтэй, угаартах эрсдэлтэй байгаа аж. Дээрх айлуудаас 70 гаруй мянгад нь дамжуулагчтай угаарын хий мэдрэгч суурьлуулсан бөгөөд өдөр бүр хяналт тавьж байгааг энэ үеэр онцолсон юм. Мөн энэ үеэр Тавантолгой түлш компанийн Чанарын хэлтсийн дарга Батболд, шахмал түлшний үйлдвэрлэл болон тээвэрлэл, хадгалалтад өдөр бүр хяналт тавьж байгаа. Хэрэглэгчдэд ямар нэгэн стандартын зөрчилтэй түлш нийлүүлдэггүй гэдгийг онцолж байлаа.
2023-11-28
Д.Өлзийбат: Сайжруулсан шахмал түлшний технологид өөрчлөлт ороогүй
Нийслэл хотод сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлээд хэдийнээ 5 жилийн хугацааг үдсэн байна. Гэвч энэ хугацаанд анх хэрэглэж байсан сайжруулсан шахмал түлшний чанар өнөөдрийн хэрэглэж буй түлшнээс өөр байж болзошгүй гэж иргэд үзэж буй. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор болон бусад цаг үеийн асуудлаар "Тавантолгой Түлш" ХХК-ний Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбаттай ярилцлаа. -Юун түрүүнд сайжруулсан шахмал түлшний орц найрлага, чанарт ямар нэг өөрчлөлт орсон уу. Иргэдийн зүгээс энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна? -"Тавантолгой Түлш" ХХК сайжруулсан шахмал түлш үйлдвэрлээд 5 дахь жилтэйгээ золгож байна. ЗГ-ын 2018 оны 62-р тогтоолоор "Түүхий нүүрсийг нийслэл хотод оруулах, худалдан борлуулахыг хориглосон" шийдвэр гаргасантай холбоотойгоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, 5 жилийн хугацаанд нийслэлийн хэрэглэгчдийг шахмал түлшээр хангаж ирсэн. Энэ хугацаанд "Тавантолгой Түлш" ХХК үндсэн түүхий эд болох эрчим хүчний нүүрсийг "Энержи Ресурс"-ын угааж баяжуулсан бүтээгдэхүүн болох медлингийг ашиглаж ирсэн. Энэ хугацаанд үндсэн түүхий эд болох медлинг, барьцалдуулагч хоёрыг огт солиогүй. Нэг технологиор үйлдвэрлэж, хэрэглэгчид хүргэж ирсэн. Тиймээс 2019 онд хэрэглэгчид хүрч байсан түлш өнөөдөр өөрчлөгдөөгүй. Чанар ижил байгаа. Үүнийг маш олон хөндлөнгийн байгууллага хянадаг. Өмнө нь МХЕГ манай түлшинд хяналт тавьдаг байсан бол татан буугдсанаас хойш БОАЖЯ хариуцдаг болсон. 2022 оныг дуустал манай зүүн, баруун үйлдвэр дээр 24 цагийн турш жижүүрлэж, бидний үйл ажиллагааг хянадаг байсан. Ингэхдээ шахмал түлшнээс дээж авч, шинжилгээ авч үүний дараа хэрэглэгчдэд хүрдэг байсан. Харин одоо БОАЖЯ-д бид үйл ажиллагаагаа тайлагнаж, дээжээ хөндлөнгийн байгууллагад өгч, түлшний чанарыг хянаад явж байна. Ингээд лабораториудын дүгнэлтээр манай шахмал түлшний шинж чанар өөрчлөгдөөгүй. Стандартын шаардлагад нийцсэн түлшийг иргэдэд хүргэж байна. -Иргэдийн дунд нийтлэг байдаг ойлголт нь медлингээс илүү барьцалдуулагчийг хүний биед хортой, сөрөг нөлөөтэй гэж үздэг. Үүнд тайлбар мэдээлэл өгөхгүй юу? -Барьцалдуулагч нь ургамлын гаралтай цардуул юм. Гэтэл барьцалдуулагч нь сайжруулсан шахмал түлшний 4-5 хувийг л эзэлдэг. Шаталтын процесст орохоор эрдэс, шаврууд нь шатахгүй үлдчихнэ. Нөгөө органик цардуул шатахаараа нүүрсхүчлийн хий ус үүсгэдэг. Тэгэхээр хүмүүсийн хэлсэн шиг угаар үүсгэж байна, хортой байна гэж ярьдаг нь буруу юм. Би мэргэжлийн хүний үүднээс хэлэхэд бүх төрлийн органик бодис шатахад нүүрсхүчлийн хий ус үүсгэдэг. Тэгэхээр барьцалдуулагчаас шалтгаалж түлшний шинж чанар өөрчлөгдөх, түлш хортой болно гэсэн ойлголт байхгүй. -Сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлээд хэдийн 5 жил болсон байна. Гэтэл анх 2019 онд шахмал түлшийг хэрэглэж байхад утаа багатай байсан, одоо утаа ихтэй байна гэдэг асуудал их яригдаж байна? -Манай орц найрлага огт өөрчлөгдөөгүй. 2019 онд нийслэлийн иргэд ойролцоогоор 400 мянган тонн түлш хэрэглэж эхэлж байсан. Гэтэл одоо 600 мянган тонн шахмал түлш хэрэглэж байна. Гэвч түүхий нүүрсийг хориглосон ЗГ-ын тогтоол өнөөдрийг хүртэл бүрэн төгс хэрэгжээгүй байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр нийслэлд буй нийт 174 мянга гаруй ААН түүхий нүүрс түлж байна. Гэтэл түүхий нүүрсний шинж чанар өнөөдөр хэрэглэж буй шахмал түлшээс 2 дахин муу үзүүлэлттэй байгаа. Чийглэгийн хэмжээ 30-40 хувь, дэгдэмхий бодис нь 40-45 хувь. Тэгвэл одоо бидний хэрэглэж буй нүүрс 22 хувиас бага дэгдэмхий бодистой, чийг нь 10 хувиас бага байдаг. Чийг өндөртэй түлш утаа их гаргадаг, асахдаа удаан уугидаг. Шахмал түлш биш учраас тоос тоосонцор их ялгаруулдаг. Тэгвэл бид сайжруулсан шахмал түлшийг хэрглэснээр дэгдэмхий бодис буюу утааг 2 дахин багасгасан байна. Мөн тоосонцрын хэмжээ бага байдаг. 2019 онд утаа яагаад бага байсан бэ гэвэл, ковидын жил байсан учраас бүх хүний тэр дундаа машины хөдөлгөөн хоригдсон. Тэгэхээр агаарыг бохирдуулж байгаа утаа нийт утааны 21 хувийг гаргаж байгаа. Үүнийг мэргэжлийн байгууллагууд ч мөн шалгадаг. -Сайжруулсан шахмал түлш хэрэглэхэд иргэд хамгийн түрүүнд угаарын хийн эрсдэлээс сэргийлэх нь илүү чухал байдаг шүү дээ. Ер нь угаарын хийн эрсдэлээс сэргийлэх ажлыг иргэд өөрсдөө хийж чадаж байна уу. Яг үүнтэй холбогдуулан Тавантолгой Түлш ХХК-аас ямар арга хэмжээ авч ажиллаж байна? -Манай хэрэглэгчид үйлчлэх төвийн гол зорилго нь угаарын хийн дуудлага мэдээлэл болон бусад мэдээллийг өгч, тусламж үзүүлдэг ажлыг хийдэг. Гэтэл өнгөрсөн хавар нийт гэр хорооллын иргэдээс зуухны судалгаа авахад энгийн зуухны 82 мянга нь чанарын шаардлага хангахгүй байсан. Мөн 43 мянган айлын ханын пийшин шаардлага хангахгүй байсан. Нийтээр нь авч үзвэл гэр хороолын өрхүүдийн 63 хувь нь зуухны шаардлага хангаагүй байна. Тэгэхээр зуух өөрөө таталт сайн байж байж бүрэн шаталт явагдана, онгорхой, цоорхой байхгүй бол угаарын хийн эрсдэл үүсэхгүй. Энэ мэтчилэн иргэдийн хариуцлагын асуудал их байна. -Хүйтний улирал ид эхлэх гэж байна. Гэтэл захын хорооллоор маш их утаа үнэртээд байдаг. Гэтэл үүнийг юу гэж хардах вэ гэхээр нөгөө хуучин үе шиг хамер түлэх, хуванцар сав шатааж байна уу гэх хардлага төрж байгаа. Ийм нөхцөл байдал үүсэж байна уу? -Яг ийм асуудал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна гэдэг судалгаа гарч байгаа. Ойролцоогоор 20 мянган айл шахмал түлшээ худалдан авч чадахгүйн улмаас гарт таарсан түлшээ түлж байна. Дугуй, хамер, хайрцаг гээд шатааж болох бүхий л зүйлийг шатааж байна. Нийт 200 мянган айл өрхийн 20 орчим мянга нь шахмал түлш хэрэглэхгүй, утаа их гаргадаг, амархан шатдаг материал түлэхээр агаарын бохирдол үүсэлгүй яахав. -Эдгээр өрхүүдэд ямар нэг арга хэмжээ авдаг уу. Эсвэл сайжруулсан шахмал түлшийг хөнгөлөлттэй үнээр олгох ч гэдэг юм уу ийм зохицуулалтийг хэрхэн хийдэг вэ? -Яг энэ асуудал нь чиг үүргийнхээ хувьд манай компанийн хариуцах ажил биш л дээ. Гэхдээ иргэдээ орхиж болохгүй. Олон олон айл өрхөд түлшийг нь бэлдэж өгөх ажлуудыг хийдэг. Хэдий нийгмийн хариуцлагын хүрээнд айл өрхүүдэд тусламж, дэмжлэг үзүүлж байгаа ч бүгдэд нь тусламж үзүүлэх боломж бололцоо хомс. Харин Нийслэлээс тудгээр өрхүүдийг тэдгээр хүмүүсийг бодлогоор дэмжиж ажиллах боломж бий. Үүнийг нийслэл шийдэх асуудал гэж харж байна. -Ярилцсанд баярлалаа. Эх сурвалж: www.ubn.mn
2023-11-23
Зүүн үйлдвэрийн гуравдугаар цехийн бүтээн байгуулалт хийгдэж байна
Тавантолгой түлш компани өндөр хүчин чадалтай, ажиллах хүчний оролцоо багатай автоматжсан үйлдэрүүдтэй болох зорилго тавин ажиллаж байна. Үүний эхлэл болгож Төвийн үйлдвэрийн хүчин чадлыг өнгөрсөн жил өргөтгөж цагт 10 тонн үйлдвэрлэдэг байсан хоёр шугамыг нэгтгэж цагт 50 тонн үйлдвэрлэх боломжтой болгож өргөтгөсөн. Тэгвэл Зүүн үйлдвэрийн дэргэдэх дахин боловсруулах үйлдвэрийн цагт 8 тонн үйлдвэрлэх  хүчин чадалтай хоёр шугамыг өргөтгөж цагт 50-60 тонн үйлдвэрлэдэг болгохоор өргөтгөлийн ажлуудыг хийж байна. Өргөтгөлийн ажлын хүрээнд өндөр хүчин чадалтай хатаагч, бутлуур, хэвлэгч гээд бүх тоног төхөөрөмжийг өндөр хүчин чадалтай болгон өргөтгөж байгаа юм. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор ажиллах хүчний зардал багатай, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтээмж өндөр байх юм.  Зүүн үйлдвэр нь нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 50 гаруй хувийг үйлдвэрлэдэг бол гуравдугаар цех ашиглалтад орсноор 80 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэх хүчин чадалтай болж байгаа юм. Үйлдвэрийг арванхоёрдугаар сард багтааж ашиглалтад оруулна.
2023-11-20
ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР МЭДЭЭ
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн 454 дугаар тогтоолын дагуу Шакмен маркийн 37 ширхэг автосамосвалыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана. 2. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх Дуудлагын худалдаанд оролцох саналыг батлагдсан маягтын дагуу бөглөж, гарын үсэг зурж баталгаажуулан, дэнчин төлснийг нотлох банкны баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичиг баримт)-ний хуулбарын хамт дугтуйд хийж, дугтуйн гадна талд авах автомашиныхаа марк улсын дугаарыг бичиж, Чингилтэй дүүргийн 1 дүгээр хороо Жигжиджавын гудамж 8 "Тавантолгой Түлш" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Б байр / Хуучнаар 1072 хувьцааны мэдээллийн төв/-д байрлах саналын хайрцагт хийнэ. Санал авах сүүлийн хугацаа 2023 оны 12 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу. Саналын хуудасны маягтыг https://ttt.mn хаягаас татаж авч болно. 3. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Төв, Сэргэлэн, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот байрлах "Тавантолгой Түлш" ХК–ний Зүүн үйлдвэрийн байранд очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг утсаар авах 88094206, 99103608, очиж үзэх 80508811 утсаар холбогдоно уу.  
2023-11-17
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭХ ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
  Тавантолгой түлш ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн, газрын тостой холбогдсон үйл ажиллагаа эрхлэгч эрх бүхий аж ахуй нэгжүүдийг 3,151,807,010 /гурван тэрбум нэг зуун тавин нэгэн сая найман зуун долоон мянга арав/ төгрөгийн төсөвт өртөг бүхий Түлш шатахуун нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Сонирхогч этгээд нь хавсралтаар оруулсан техникийн тодорхойлолтын дагуу үнийн санал ирүүлэх ба дараах баримт бичгийн хамт ирүүлнэ үү. Үүнд: -       Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар -       Үнийн саналын маягт -       Татварын тодорхойлолт -       Нийгмийн даатгалын тодорхойлолт -       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт -       Шүүхийн тусгай архивын лавлагаа -       Харилцагч банкны тодорхойлолт -       Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн мэдээлэл -       2022 оны аудитын дүгнэлтээр баталгаажсан санхүүгийн тайлан -       Тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбар -       Гэрээний ерөнхий болон тусгай нөхцлийг хүлээн зөвшөөрч байгаагаа нотлох албан мэдэгдэл ирүүлэх -       Тасралтгүй гэрээний хүчинтэй хугацаанд шатахуун нийлүүлэх албан бичгээр мэдэгдэл ирүүлэх тус тус үнийн саналын материалд хавсарган ирүүлнэ. /Тодорхойлолт, лавлагаа нь урилга илгээсэн өдрөөс хойш авсан байх/ Үнийн саналыг 2023 оны 11 сарын 14-ны өдрийн 15 цаг 00 минутаас  өмнө цаасан хэлбэрээр битүүмжилсэн дугтуйнд хийж ирүүлэх ба үнийн саналын нээлтийг 2023 оны 11 сарын 14-ны өдрийн 15 цаг 30 минутанд Эрдэнэс Тавантолгой ХК-н Б байр, 1072 хувьцаа мэдээллийн төв, Тавантолгой түлш ХХК, 115 тоот зохион байгуулна. Гадаадын этгээд санал ирүүлэх эрхтэй эсэх: "Эрхтэй". Сонирхсон этгээд үнийн саналын баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар болон мэйлээр хүргүүлж болно. Төв аймаг, Сэргэлэн сум, Зүүн үйлдвэр, Тавантолгой түлш ХХК, Худалдан авах ажиллагааны хэлтэс И-мэйл: khongorzul.b@ttt.mn Утас: 70119400
2023-11-10
TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд