Мэдээ мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Ууганцэцэг ном хандивлалаа
Хүний нөөц, сургалтын хэлтсээс компанийн ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх техникийн номын сантай болох зорилгоор номын хандивын аяныг 2023 оны тавдугаар сарын 15-30-ны хооронд компанийн хэмжээнд зохион байгуулж байна. Газар, хэлтэс үйлдвэр, нэгжүүд инженер, техникийн чиглэлийн 20-иос доошгүй ном, гарын авлага, аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэм, стандартууд, ХАБЭА хууль тогтоомж дүрэм журмын ном хандивлах юм. Тус аяны хүрээнд өнөөдөр Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Ууганцэцэг ХАБЭА хууль тогтоомж, дүрэм журмын 40 ширхэг ном, гарын авлагыг Хүний нөөц, сургалтын хэлтэст гардуулан өглөө. Хандивт цугларсан номыг номын санд байршуулж, ажилтан, албан хаагчдыг ном унших боломжоор хангах юм. Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэмд Үйлдвэр бүр техникийн номын сан, зохих шаардлага хангасан техник хэрэгсэл материалаар тоноглогдсон, техник технологийн ба хөдөлмөр хамгаалал, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалтын байр танхимтай байхаар заасан байдаг байна.
2023-05-29
Дотоодын цэргийн алба хаагчдын ажлын шинэ байрны нээлт боллоо
  Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Тавантолгой түлш ХХК дахь гэрээт салбарын шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Тус анги 2020 оноос хойш Тавантолгой түлш ХХК-ийн баруун үйлдвэрийн улсын онцгой обьектод авч Дотоодын цэргийн 05 дугаар ангийн салбар 24 цагаар хамгаалан ажиллаж байгаа билээ. Салбар ангийн албан хаагчдын ажлын байр, харуулын шалган нэвтрүүлэх байрыг 2021 онд шав тавьж эхлүүлсэн ч дэлхий нийтийг хамарсан цар тахал, ковидын нөлөөллөөс болж барилгын ажил удааширч өнгөрсөн онд ашиглалтад оруулаад байсан бол өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа.  Шинэ байр ашиглалтад орсоноор үйлдвэрийн орчныг 24 цагийн турш харж хамгаалж байгаа Дотоодын цэргийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч байна гэдгийг тус ангийн захирагч Хурандаа Ж.Мөнхсолонго онцолж байлаа. Тэрээр, "Манай албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг дэмжиж шинэ байр барьж өгч байгаа Тавантолгой түлш" ХХК-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье. Шинэ ажлын байр ашиглалтад орсоноор Дотоодын цэргийн анги байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд дэвшил гарч байгаа" гэв. Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, "Та бидний хамтын ажиллагаа улам бэхжих болтугай. Төр, түмнийхээ хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхэд бидний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа та бүхэнд талархал дэвшүүлье" гэлээ. Шинэ байраа хүлээн авч, гадна орчны тохижуулах, Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийг дэмжиж ангийн захирагч, компанийн удирдлагууд мод тарьсан юм.    
2023-05-29
Нийслэлийн онцгой байдлын газарт стратегийн команд штабын дадлага сургуулилтад хамрагдлаа
"Таван толгой түлш’ ХХК-ийн удирдах бүрэлдэхүүн 2023 оны 5-р сарын 23 ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газарт стратегийн команд штабын дадлага сургуулилтад хамрагдлаа.  Сургуулилтыг Нийслэлийн онцгой  байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар  удирдан явуулсан юм. Дадлага сургуулийн зохион байгуулалт, бэлтгэл ажлын үр дүн, дадлага сургуулийн үеэр гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн гүйцэтгэх үүрэг, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээ, мэдээллийг хүргэв. Сургалтад Захиргаа удирдлагын дарга Э.Ууганцэцэг, Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг, үйлдвэр болон хэлтсийн дарга нар нийт 21 удирдах албан хаагч хамрагдлаа.  
2023-05-23
Үйлдвэрийн орчинд мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг дэмжин Тавантолгой түлш ХХК-ийн ажилтан албан хаагчид "Нэг ажилтан-нэг мод" аяныг хоёр дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Аяны хүрээнд баруун болон зүүн үйлдвэрийн орчинд улиас, улиангар модны 2-3 настай суулгацыг тарилаа. Үйлдвэрийн орчинд мод тарьсанаар ажилчдын ажиллах орчинг сайжруулах, ногоон байгууламж бий болгох, орчны чийгшил нэмэгдүүлэх, тоосжилтыг бууруулах ач холбогдолтой юм. Улиангар нь гэрэлд дуртай, хэт халуун ба хүйтэн, хүчтэй салхи зэрэгт тэсвэртэй, хөрс гололгүй ургадаг гэдгээрээ онцлогтой.
2023-05-18
Тавантолгой түлш ХХК галлагааны улиралд 485.104 тонн шахмал түлш борлуулжээ
Тавантолгой түлш ХХК 2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд, нам даралтын болон уурын зуухны халаалттай аж ахуй нэгж байгууллагуудад 485.104,8 тонн сайжруулсан шахмал түлш худалдан борлуулжээ. Гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр тасралтгүй найдвартай хангах үүднээс гэрээт борлуулалтын 650 цэгийг нийслэлийн долоон дүүрэгт хүн амын тоо, байршилтай нь уялдуулан нээж ажиллуулсан байна. Шахмал түлшний борлуулалтын оргил үе нь арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сар байсан гэдгийг албаныхан онцолж байна. Хүйтний эрч эрс чангарсан дээрх саруудад өдөрт 2900, сард 87000 тонн шахмал түлш борлуулсан гэсэн статистик үзүүлэлт байна. Гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлш борлуулж эхэлснээс хойших хугацаанд "түлш тасарлаа, олдохгүй байна. Хүрэлцэхгүй байна" гэх гомдол тасардаггүй байсан бол энэ жил иргэдийн гомдол санал бага байсан гэдгийг тус компанийн Борлуулалт, хадгалалтын хэлтсийн дарга О.Мишээл ярилаа. Хэдий зуны тэргүүн сар дөхөж байгаа ч цаг агаар дулаарахгүй байгаа учир борлуулалтын 41 цэгээр 2050 тонн түлшийг борлуулах аж. Тавантолгой түлш ХХК-ийн хувьд өвлийн бэлтгэл ажлыг өмнөх оны хавраас эхлүүлдэг болоод байгаа аж. Өнгөрсөн оны тухайд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 120.000 тонн шахмал түлшийг нийслэлийн долоон дүүрэгт 99 агуулахад нөөцөлж хадгалсан байна. Энэ нь өмнөх онуудаас харьцангуй олон тонн түлшний нөөц аж. 2023-2024 оны галлагааны улиралд зориулан 100000 тонн түлш нөөцлөх төлөвлөгөө гаргасан бөгөөд 5, 6-р сард 50.000 тонн, 8, 9-р сард 50.000 тонн шахмал түлш нөөцлөх юм байна. Жил бүрийн хавар нүүрсний тортогт дарууллаа гэх гомдол Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооныхноос гардаг байсан. Тэгвэл ийм гомдол энэ жил харьцангуй бага байгаа нь баруун үйлдвэрийн хүчин чадал, ажиллах шугамын тоог хэрэглээтэйгээ уялдуулан цөөлж, багасгажээ. Ингэснээр бутлуураас үүсэх тоосонцор багасч, агаарт хаягдах тоос эрс багассан байна. Цаашид баруун үйлдвэрийн ажиллах шугамын тоог цөөлөх бодлого барьж байгаа аж. Учир нь зүүн болон төвийн үйлдвэрт техникийн шинэчлэлийн ажлыг өнгөрсөн жил хийж хүчин чадлыг нэмэгдүүлээд байгаа билээ.
2023-05-15
О.Мишээл: Цаг агаар хүйтэрвэл түлшний борлуулалтыг сунгах боломжтой
Энэ тавдугаар сар олон жилийн дунджаас хүйтэн байх цаг агаарын төлөв гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд шахмал түлшний олдоц багасах таван сарын 1 гэхэд түлшний цэгүүдийг хаах нь гэсэн яриа гарсан. Тиймээс "Тавантолгой түлш" компанийн Борлуулалтын хэлтсийн дарга О.Мишээлээс дараах тодруулгыг авлаа. -Шахмал түлшний борлуулалт хэднийг хүртэл явагдах вэ? -Түлш тавдугаар сарын 15 хүртэл борлуулагдана. Мөн зун ажилладаг борлуулалтын цэгүүд буюу Долоон буудал, Хөтөл гэх зэрэг цэгүүд 15 хүртэл зун борлуулах түлшээ татан авах учиртай. Энэ түлшээ сэрүүн өдрүүд, иргэдийн дунд түлшний хэрэгцээ гарсан үед борлуулдаг юм. -Тэгэхээр зун ажилладаггүй цэгүүд нь хаагдана гэсэн үг үү. Энэ сар нэлээд сэрүүн байна гэсэн цаг агаарын төлөв гарсан. Тийм болохоор түлшний олдоц багасах байх гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна? -Бид хэд цаг агаар сэрүүхэн байх юм бол нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газартай ярилцаад гэрээг нэг сар, 15 хоногоор сунгах боломжтой гэж шийдсэн. -Дүүргүүдэд шахмал түлшний хязгаар тогтоосон гэсэн гомдлыг зарим борлуулалтын цэгийн хүмүүс ярьж байсан? -Тийм хязгаарлалт тогтоосон зүйл байхгүй. Ер нь бол сарын сүүл болохоор санхүүгээс мөнгө хийлгэдэггүй юм. Сар, сарынхаа тооцоог хийж дуусгах гэж ингэдэг юм билээ. Тэр үед л зарим нэг борлуулагч нараас тийм яриа гарсан байна лээ. Мөн саяхан цаг агаар огцом хүйтэрсэнтэй холбоотойгоор иргэдийн дунд түлшний хэрэглээ нэмэгдсэн. Борлуулалтын цэгүүдийн түлш хурдан дуусаад, түүнийг нь нөхөж ирэх хооронд иргэдээс түлш дууссан байна гэсэн гомдол гарсан. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд 17 гомдол ирсэн. Бид хэд цаг алдалгүйгээр гомдлуудыг хаагаад явсан. Ер нь гэрээнийхээ дагуу тавдугаар сарын 15 хүртэл ажиллаад явна. Хэрвээ цаг агаарын нөхцөл байдал муудаж, шаардлага үүсвэл цааш нь сунгах боломжтой. -Үйлдвэрийн хэмжээнд өдөрт хэчнээн тонн түлш гаргаж байгаа вэ? -Төвийн болон зүүн үйлдвэрийн нийт таван шугам ажиллаж байна. Өдөртөө 1000-1250 тонн түлшийг үйлдвэрлэж байгаа. -Өнгөрсөн намраас хойш хэчнээн тонн түлш борлуулсан бэ? -Манай үйлдвэр дөрөв дэх өвлөө даван гарлаа. Өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад өнгөрсөн жилийн борлуулалт бага байгаа. 2020, 2021 онуудад 520-550 мянган тонн түлш борлуулагдаж байсан бол 2022 оны есдүгээр сарын 15-наас өнөөдрийг хүртэл 460 орчим мянган тонн түлш борлуулаад байна. -Түлшний борлуулалт муу байгаагийн шалтгаан юу вэ? -Өнгөрсөн өвөл дөрөвдүгээр сарын 1 хүртэл түлшийг 50 хувийн хямдралтай үнээр зарсан. Тийм болохоор иргэд түлшийг нэлээд их хэмжээгээр нөөцөлсөн. Тэгээд ч өнгөрсөн жил энэ жилээс харьцангуй тогтуун, дулаахан хавар болсон. тийм болохоор айлууд нөөцөлсөн түлшээ бараг 11 дүгээр сарын 1 хүртэл түлсэн. Тэгэхээр энэ жилийн өдөр тутмын борлуулалт бараг тэр үеэс эхэлсэн гэж хэлж болно. Мөн бид хэд 102 хорооны 2300 орчим айлаас тандалт судалгаа авсан. Уг судалгаагаар 20-30 хувь нь түлш нөөцөлсөн байсан гэж гарсан. Дээрээс нь долоо хоногт зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байна гэж гарсан учраас долоо хоногт долоон шуудай нүүрс болгосон.     -Ирэх өвлийн нөөцөө хэдийнээс бэлдэж эхлэх вэ? -Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан. Үүгээр тав, зургаадугаар сард 50 мянган тонн нөөцлөх, найм, есдүгээр сард мөн 50 мянган тонныг нөөцлөхөөр болсон. Энэ сарын нэгэн гэхэд 50 мянган тонн нөөцлөх 23 агуулахыг бэлэн болгоод байна.
2023-05-03
Химийн хичээлийн олимпиадад Өнөр цогцолбор сургуулийн сурагч Х.Цэрэннадмид түрүүллээ
"Тавантолгой түлш" ХХК таван жилийн ойгоо тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 12-р ангийн сурагчдын дунд химийн хичээлийн олимпиадыг тус дүүргийн Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын 122-р сургуульттай хамтран зохион байгууллаа.  Олимпиадад Сонгинохайрхан дүүргийн Шинэ мэдлэг сургууль, 151-р сургууль, 152-р сургууль, 154-р сургууль, 121-р сургууль, 9-р сургууль, Хөгжил цогцолбор сургууль, Тольт сургууль, 124-р сургууль, 105-р сургууль, Өнөр цогцолбор сургууль, 106-р сургууль, 107-р сургууль, 42-р сургууль, 143-р сургууль, 76-р сургууль, 65-р сургууль, Ирээдүй цогцолбор сургууль, 67-р сургууль, 122-р сургууль, 153-р сургууль, 62-р сургууль гэсэн нийт 22 сургуулийн 98 сурагч оролцлоо. Олимпиадын 1-р байранд Өнөр цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Х.Цэрэннадмид орсон бол 2-р байрыг Өнөр цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Д.Оргил, 3-р байрыг 153-р сургуулийн 12а ангийн сурагч П.Булганзаяа эзэллээ. Мөн тусгай байрыг Ирээдүй цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Х.Болор, Тольт сургуулийн 12б ангийн сурагч О.Болд, Ирээдүй цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Т.Энхзул нар эзэллээ. Тэргүүн байр эзэлсэн сурагчийг 1,500,000 төгрөгөөр, дэд байр эзэлсэн сурагчийг 1,000,000 төгрөгөөр, гутгаар байр эзэлсэн сурагчыг 500,000 төгрөгөөр, тусгай байранд орсон сурагчдыг 200,000 төгрөгөөр тус тус шагналаа. Мөн энэ үеэр Дэйл Карнеги төвийн илтгэгч багш Н.Хаш-Эрдэнэ олимпиадад оролцсон сурагчдад харилцааны ур чадвар, мэргэжил сонголт, ирээдүйн карьер болон амжилтын талаар илтгэл танилцуулж сонирхолтой яриа өрнүүлсэн юм.  Тавантолгой түлш компани энэ олимпиадыг химийн хичээлийг сонирхон, дагнан суралцаж, энэ чиглэлээр их, дээд сургуульд элсэхээр төлөвлөж буй сурагчдыг дэмжих зорилгоор, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгууллаа.  
2023-04-11
Химийн хичээлийн олимпиад болно
"Тавантолгой түлш" ХХК таван жилийн ойгоо тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 12-р ангийн сурагчдын дунд химийн хичээлийн олимпиадыг тус дүүргийн Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын 122-р хамтран зохион байгуулах гэж байна. Энэ олимпиад компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж буй ажлуудын нэг бөгөөд химийн хичээлийг сонирхон, дагнан суралцаж, энэ чиглэлээр их, дээд сургуульд элсэхээр төлөвлөж буй сурагчдыг дэмжихэд чиглэж байна. Олимпиад 2023 оны дөрөвдүгээр сарын 11-нд өглөөний 8 цагаас Нийслэлийн Ерөнхий боловсролын 122-р сургуулийн байранд болох бөгөөд Сонгинохайрхан дүүргийн сургууль тус бүрээс 5 хүртэлх сурагч оролцож болно. Олимпиадад оролцох сурагчдын бүртгэлийг 4-р сарын 6-ны 14 цаг хүртэл 122-р сургуулийн Сургалтын менежер Б.Саруул-Эрдэнийн ohiosaruul@gmail.com цахим хаягаар хүлээн авах бөгөөд бүртгэлийн мэдээллийг Тавантолгой түлш компанийн www.ttt.mn/olympiad цахим хуудсаар шалгах боломжтой. Нэгдүгээр байр 1.500.000, хоёрдугаар байр 1.000.000, гуравдугаар байр 500.000, тусгай байранд орсон гурван сурагчийг тус бүр 200.000 төгрөгөөр шагнана.
2023-04-04
“One team” клубээс талархал гардууллаа
Бүгд найрамдах Турк улс, Сири улсад болсон газар хөдлөлтийн улмаас гэр оронгүй болсон иргэдэд туслах "Нэг дэлхий-Нэг гэр бүл" хандивын аянд Тавантолгой түлш ХХК-ийн хамт олон идэвхи санаачилга гарган оролцсон. Компанийн ажилтан бүр сайн дураараа хандивын аянд нэгдэж байгалийн гамшигт өртсөн иргэдэд монгол гэр хандивласан юм. Уг хандивын аянд нэгдсэнд БНТУ-ын Засгийн газар, дээрх сайн үйлсийг санаачлагч "One team" клубын хамт олон талархаж буйгаа илэрхийлж өнөөдөр батламж хадгалууллаа. Клубын зохицуулагч Д.Гантулга, "Байгалийн гамшигт өртсөн иргэдэд хил хязгааргүй сэтгэл гаргаж тус дэм болсон танай хамт олонд талархаж байна. Та бүхний бусдын төлөө хийсэн үйлс бүхэн улам их дэлгэрч байх болтугай. Та бүхний сэтгэлийн хандиваар өгсөн монгол гэрийг Турк улсад хүргэсэн. Зорилтод хүмүүстээ хүрсэн" гэдгийг онцолж байлаа.
2023-04-04
“Бидний оролцоо-Бидний манлайлал” сургалт, зөвлөгөөн боллоо
"Тавантолгой түлш" ХХК-ийн Хүний нөөц, сургалтын хэлтсээс компанийн эрэгтэй ажилтан, албан хаагчдад зориулан "Бидний оролцоо-Бидний манлайлал" сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Үйл ажиллагаанд Лектор Н.Бандицэрэн урилгаар оролцож эрэгтэйчүүдийн нийгмийн асуудал, гэр бүлийн харилцаа, эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн оролцоо, манлайлал зэрэг өргөн сэдвийн хүрээнд нээлттэй ярилцаж, зөвлөгөө өгч, санал бодлоо хуваалцсан бол МУБИС-ийн багш н.Баярхүү "Эрэгтэйчүүдийн манлайлал" сэдвээр лекц уншсан юм. Тавантолгой түлш компанид 2705 хүн ажиллаж байгаагаас 2216 нь эрэгтэй ажилтан байна. Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх, ажлын байрны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэвшүүлэх чиглэлээр ямар бодлого баримталж, ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгааг компанийн удирдлагууд энэ үеэр мөн танилцууллаа. Монгол эрчүүдийн дундаж наслалт  эмэгтэйчүүдийнхээс 9.6 жилээр богино байгаа нь эрчүүдийн эрүүл мэнд, амьдралын дадал хэвшилд анхаарах шаардлагатайг сануулдаг. Мөн боловсролын байдал, сэтгэл зүй, хорт зуршил, нас баралтын шалтгаан зэрэг олон асуудлыг сууриар нь харж тулгамдаж буй асуудлыг улс орны бодлогын хэмжээнд авч үзэх цаг болсон гэдгийг өнөөдрийн үйл ажиллагаанд оролцогчид онцолж байлаа. Зөвлөгөөний үеэр  Захиргаа удирдлагын газрын дарга Э.Ууганцэцэг компанийн зүгээс ажилчдын нийгмийн асуудлын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулж, ажилчдын санал бодлыг сонсож, цаашдын үйл ажиллагаанд тусган ажиллахаа илэрхийллээ.
2023-03-16
Сургуулийн нийгмийн ажилтнуудад угаарын эрсдэлээс сэргийлэх сургалт зохион байгууллаа
Цаг агаар дулаарч байгаатай холбоотой гэр байшингийн гадна дотно агаарын температурын зөрүү багасч яндангийн таталт муудсанаас айл өрхүүд угаарын эрсдэлд өртөх, эрүүл мэнд амь насаараа хохирох эрсдэл үүсдэг. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Таватолгой түлш ХХК-тай хамтран өнөөдөр гэр хорооллын сургуулиудын нийгмийн ажилтнуудаар дамжуулан хүүхэд, гэр бүлд нөлөөлөх зорилготойгоор "Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгөх" сургалт зохион байгуулж байна. Сургалтад Нийслэлийн гэр хорооллын сургуулийн 50 гаруй нийгмийн ажилтнууд хамрагдаж,  Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, "Тавантолгой түлш" ХХК-ийн хамтарсан ажлын хэсэг мэдээлэл зөвлөгөө өгч оролцлоо. Жил жилийн хамгийн өндөр угаарын эрсдэл гарсан тоо нь хавар, намрын улирал буюу 10-р сар болон 4-р саруудад байдаг бөгөөд угаарын хийн дуудлагын 80-95 хувь нь галлагаа дуусаагүй байхад яндангаа сугалж, өрхөө бүтээсэн тохиолдлууд байсан. Угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх  ажлын хүрээнд үүрэн телефоны операторуудаар дамжуулан сэрэмжлүүлэг хүргүүлэх, "Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах" сургалтыг иргэдтэй хамгийн ойр ажилладаг Нийслэлийн төвийн 7 дүүргийн хороодын зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт 2,3,4,5 дугаар сард сургалт зохион байгуулах аж. Мөн "Цахимаар нөлөөлье" арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагууд, хороо хэсгийн ахлагч нартай хамтран угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг  тус байгууллагуудын цахим хуудас, телевизээр дамжуулан иргэд, олон нийтэд хүргэн ажиллаж байгааг Нийслэлийн холбогдох албаныхан хэлсэн юм.  Иргэдийн тухайд угаарын хийнээс урьдчилан сэргийлэхийн тулд яндангаа хөөлөх, зуух, пийшингийн битүүмжлэлийг шалгах, угаарын хийн мэдрэгчийн хэвийн үйл ажиллагааг хангах, яндангаа сугалж, өрхөө бүтээхгүй байх, яндангийн сойлт хэрэглэхгүй байх, галлагаа хийхдээ түлшийг дүүргэхгүй байх зэрэг энгийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх шаардлагатайг Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хяналтын инженер П.Анхбаяр онцлон хэлж байлаа.
2023-03-15
Ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ
XVII жарны үзэсгэлэн болгогч хэмээх харагчин туулай жилийн босгон дээр "Тавантолгой түлш" усан бар жилийн ололт амжилтаа дүгнэж компанид ажиллаж байгаа 55-аас дээш насны ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ. Ахмад ажилтнуудыг төрийн одон медаль болон компанийн зүгээс мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм. Манай компанийн хувьд усан бар жилд үйлдвэрүүдийн хүчин чадлаа нэмэгжүүлж технологийн шинэчлэл хийж чадсан ололт амжилтаар дүүрэн байлаа. Баруун үйлдвэрийн хуучин төмөр замыг засварлаж, зүүн үйлдвэртээ өндөрлөгөөтэй төмөр замыг барьж байгуулан ашиглалтад оруулав. Шахмал түлшний чанарыг сайжруулах чиглэлээр эрдэмтэн судлаачдынхаа оюуны өмч болсон Доломит хэмээх барьцалдуулагчийг орц найрлагадаа нэвтрүүлж импортын холбогч бүтээгдэхүүнийг халах суурийг тавьж чадлаа. Мөн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хүчин чадал сайтай лабораторийг туулай жилийн босгон дээр хүлээн авч ашиглалтад орууллаа. Ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр цалингийн сүлжлэл, урамшууллын системийг шинэчлэн баталж, зарим ажлын байрыг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулсан амжилтаар бар жилээ отголлоо.
2023-02-17
TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд