Мэдээ мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
Тавантолгой Түлш ХХК-д мах нийлүүлэх хувь хүн, аж ахуй нэгж байгууллагыг урьж байна
ШУУД ХУДАЛДАН АВАХ ЗАР 2022 оны  04 сарын  26 өдөр                                                                             Улаанбаатар хот "Таван толгой түлш" ХХК нь шууд худалдан авах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагуудыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:  Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ   Үнийн санал Цахим татварын тодорхойлолт                   Барааны нэр Хэмжих нэгж Тоо хэмжээ Техникийн тодорхойлолт       Багц 1   1 Үхрийн цул мах кг 800   2 Хонины цул мах кг 500   Сонирхсон аж ахуй нэгж, байгууллагууд info@ttt.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот  Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар 2022 оны 05 дугээр сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минут–ний дотор ирүүлнэ.  Утас 88040029
2022-04-26
45 хүний суудалтай автобус түрээслэнэ
Улаанбаатар-Эрдэнэт чиглэлд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй танилцах үйлдвэрийн ажилчдыг авч явах 45 хүний суудалтай автобус түрээслэнэ. Маршрут: Улаанбаатар-Эрдэнэт-Улаанбаатар Хугацаа: 4 сарын 17-22 Холбогдох утас: 70119400
2022-04-18
Холигчийн хутга худалдаж авна
Гүйцэтгэх ажил: Холигчийн хутга нийлүүлэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагуудыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Техникийн тодорхойлолт :1. М-16Тоо хэмжээ:400 ширхэг Үүнд:-Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ-Үнийн санал-Цахим татварын тодорхойлолт Сонирхсон аж ахуй нэгж, байгууллагууд info@ttt.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цаг 00 минут-ний дотор ирүүлнэ үү. Утас: 99069794
2022-04-18
Үхрийн мах худалдаж авна
ШУУД ХУДАЛДАН АВАХ ЗАР 2022оны  05 сарын 16 өдөр                                                                             Улаанбаатар хот                                                                                                                                                                                                                                                                                "Таван толгой түлш" ХХК нь шууд худалдан авах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагуудыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:  Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ   Үнийн санал Цахим татварын тодорхойлолт                   Барааны нэр Хэмжих нэгж Тоо хэмжээ Техникийн тодорхойлолт       Багц 1   1 Үхрийн цул мах кг 800   2 Хонины цул мах кг 500   Сонирхсон аж ахуй нэгж, байгууллагууд info@ttt.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот  Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар 2022 оны 05 дүгээр сарын 20 -ны өдрийн 11 цаг 00 минут–ний дотор
2022-04-16
Өнөөдрөөс сайжруулсан шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулна
Сайжруулсан шахмал түлш хөнгөлөлттэй үнээр борлуулах шийдвэрийг Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр гаргасан байдаг. Энэ шийдвэрийг 2021 онд ч мөн сунгасан юм. Улмаар хүйтний эрч сулартал буюу 2022 оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалахаар шийдвэрлэсэн юм. Уг хөнгөлөлт өнөөдрөөс дуусаж, сайжруулсан шахмал түлшийг үндсэн үнээр буюу 3750 төгрөгөөр борлуулж эхэлжээ. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг. эх сурвалж: eagle.mn
2022-04-01
Тавантолгой Түлшийнхэн “Зөвийг зөвлөе” арга хэмжээнд нэгдлээ
Улсын хэмжээнд 2022 оны эхний хоёр сард цагдаагийн байгууллагад нийт 7866 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3868 нэгжээр буюу 96.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн хэргээс 1049 гэмт хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 431 нэгжээр буюу 69.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Цагдаагийн байгууллагаас архины зохисгүй хэрэглээг багасгах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг зөв үйлдэлд уриалах зорилгоор энэ оны гуравдугаар сарын 04-ний өдрөөс "Зөвийг зөвлөе" арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээнд Таван толгой түлш ХХК-ийн хамт олон нэгдэж, "Зөв"-ийг зөвлөж буйгаа илэрхийллээ.
2022-03-24
ХАВРЫН УГААРТЛААС СЭРГИЙЛЬЕ
Яндан зуухны битүүмжлэлийг хангах, яндангийн сойлтыг хаахгүй байх, үнсээ тогтмол асгах, зөв галлах, яндан хэт богино байвал засварлах шаардлагтайг анхааруулж байна.
2022-03-24
Түлшээ өөрөө бэлдсэн туршлагаас санаа аваарай
Өлзийбаяр гуайнх хаврын улиралд өвөлжин түлэх түлшээ бэлтгэдэг байна. Портер аргал 10000 төгрөг, портер нүүрсний хог 20000 төгрөгөөр аваар өөрсдөө түлшээ багсран, 3-4 сард хийдэг ажээ. Ажилсаг хүнд амьдрал харамгүй боломж олгодог юм шүү.  
2022-03-23
Хаврын угаарын эрсдлээс сэрэмжлэгтүн!
Цаг наашилж, гэр байшингийн болоод гадаад орчны температурын зөрүү багасч, яндангийн таталт мууддаг тул хавар, намрын улиралд угаартах эрсдэл ихэсдэг. Дулаарч байгаа энэ өдрүүдэд иргэн та яндангаа хөөлөн, зуух пийшингийнхээ битүүмжлэлийг шалгаж, зөв галлан, агаар сэлгэж, угаар мэдрэгчээ байнга ажиллууллаарай.  
2022-03-23
"Тавантолгой Tүлш" ХХК-ийн цехэд гал унтраах сургууль хийв
Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангиас тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван толгой түлш ХХК-ны 4 дүгээр цех-д гал унтраах тактикийн дадлага сургууль зохион байгууллаа. Гал унтраах тактикийн дадлага сургуульд Гал түймэр унтраах, Аврах 18 дугаар ангиас 15, Аврах ангиас 6 алба хаагч оролцож, Таван толгой түлш ХХК-с нийт 96 ажилтан, албан хаагч, 6 автомашин техник хэрэгсэл хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.     эх сурвалж: Зөгий.мн
2022-03-22
"Tавантолгой Tүлш" XXK-ийн IV үйлдвэрт галын сургалт зохион байгууллаа
Өдрийн 12.00 цаг. Галын дохиолол дуугарна. Удсан ч үгүй галын машины дуут дохио дуулдана. Тэд иржээ. Гал сөнөөгчид машинаасаа яаран бууж, зааварчилгаагаа аваад эрдэнэт хүний амь, улсын эд хөрөнгийг аврахаар үүргээ гүйцэтгэнэ. Үүнтэй зэрэгцэн нийслэлийн онцгой байдлын албаныхан, түргэн тусламж, дүүргийн Улаан загалмайн хорооны ажилтан, албан хаагчид ирлээ. Үйлдвэрийн байрнаас бэртэж гэмтсэн иргэдийг гаргаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэв.Тэд мэргэжлийн ур чадвар, багаар хамтран ажиллаж, үйлдвэрийн ажилчдын амь нас, эрүүл мэндийг нь авран хамгааллаа.  Энэ бол "Таван толгой түлш" ХХК-ийн баруун бүсийн IV үйлдвэрийн байранд зохион байгуулагдсан "Гал түймэр унтраах тактикийн сургууль" байв. НОБГ-ын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Ц.Идэрмөрөн: -"Таван толгой түлш" ХХК нь Засгийн газрын 2020 оны 02 дугаар тогтоолоор Улсын онц чухал объектод бүртгэгдсэн ба Монгол услын Шадар сайдын 2017 оны 06 дугаар сарын  17-ны өдрийн 61 дүгээр тушаалын хавсралтаар Барилга байгууламжийн гал түймрийн эрсдэлийн зэргээр Гал  түймрийн Онц аюултай ангилалд багтдаг. Өнөөдрийн сургалт нь болзошгүй гал түймрийн үед унтраах, арга зүй, байгууллагуудын хоорондын харилцан ажиллагааг бэхжүүлж, объектын онцлогтой танилцуулах, гал унтраах, гамшгийн үед хэрэглэгдэх анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах, болзошгүй гамшиг ослын үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллаж сургах дадлага сургуулилт юм. Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн жилүүдэд үйлдвэрийн барилга ихээр нэмэгдэж байгаатай холбогдуулан,  томоохон хэмжээний үйлдвэрийн барилгад гарсан гал түймрийг унтраах, арга зүй, онцлогийг судлах, гал түймэр унтраах, аврах ангиудын харилцан ажиллагааг бэхжүүлж, объектын онцлогтой танилцуулах, гал унтраах, гамшгийн үед хэрэглэгдэх анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах, бусад албадын болон тухайн байгууллагын сайн дурын бүлгэмтэй болзошгүй гамшиг ослын үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллаж сургахад оршино. Гал түймэр унтраах тактикийн сургалтыг жилд хэдэн удаа зохион байгуулдаг вэ? -Аж ахуйн нэгж, байгууллага өөрийн ажилтан бүрт галын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах, гал түймэр гарсан үед аврах зам, гарц ашиглан хүмүүсийг аюулгүй газарт шуурхай нүүлгэн шилжүүлэх мэдлэг, чадвар олгох сургалтыг 2-оос доошгүй удаа явуулдаг. Мөн үйлдвэрийн барилгад дадлага сургуулилт явуулахаас гадна Гал түймэртэй тэмцэх, гал түймрээс урьдчилан сэргийлэх сэдэвт сургалтыг танхимаар зохион байгуулсан. Өнөөдрийн сургалтад хэдэн албан хаагч оролцсон бэ? -Сургуульд нийслэлийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, Аврах ангийн 2 тасаг, нийслэлийн Аврах анги, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хамгаалалтын салбар, дүүргийн Улаан загалмайн хороо, Таван толгой түлш ХХК-ийн мэргэжлийн анги, нийт 9 техник хэрэгсэл, 51 алба хаагч, 45 ажилтан сургалтад хамрагдлаа.   Shuud.mn Г.Мичид
2022-03-22
Ц.Цолмон: Угаарын хийн дуудлага өмнөх оноос 70 гаруй хувиар буурсан
Нийслэлийн Засаг даргын Угаарын хийн хордлогоос  урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилт болон угаарын хийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонгоос тодрууллаа. -Улирал солигдох үед угаарын хийн хордлого нэмэгддэг. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Иргэд юунд анхаарах хэрэгтэй вэ? -Хавар, намрын улиралд гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, зуух, пийшингийн яндангийн таталт муудан, угаартах эрсдэл нэмэгддэг. Иймд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор айл бүр зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулалтын системийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийнхээ тэжээлийн зайг шалгах, зөв байршуулах шаардлагатай. -Угаарын хийн хордлоготой холбоотой дуудлага, мэдээлэл хэр их ирж байна вэ? -Угаартсан айл өрхүүдийн 60-70 хувь нь зуух, ханан пийшингийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөөгүйгээс үүдэлтэй байдаг. "Таван толгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны 1000 гаруй хяналтын ажилтан, дүүргүүдийн ЗДТГ, хэсгийн ахлагч нар иргэдэд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгч байгаа. Үүнтэй холбоотойгоор угаарын хийн дуудлага өмнөх оноос 70 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан. -Угаарын хийд хордох шалтгаан, нөхцөл нь юу вэ? -Гэр хорооллын өрхүүдийн түлшний галлагаанаас үүдэлтэй пийшин, зуухныхаа битүүмжлэл, чанар стандарт хангаагүй, яндангийн хаалт, хавхлагаа хааж тагласан, яндангаа хөөлөөгүй, зуухны хүхээ болон ханан пийшингийн нийлсэн хэсэг нь завсар ихтэй, зуух, пийшин нь нүхтэй, эсвэл түлшээ хэт ихээр хийж галласан гэх мэт шалтгаанаар түлш дутуу шатаж, угаарын хийд хордох шалтгаан, нөхцөл болдог. Иймээс зөв галлагаа хийх болон стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх шаардлагатай. -Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? -Иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор гарсан Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор олон ажил хийхээр төлөвлөсөн. Стандартын шаардлага хангаагүй зуухтай өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, зуухны битүүмжийг шалгах, зөв галлагааны зөвлөмж болон угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн ажиллагааны зааварчилгаа өгөх, урьдчилан сэргийлэх,  угаарын хийнд өртсөн тохиолдолд анхны тусламж үйлчилгээ үзүүлэх талаар зөвлөмж, мэдээлэл хүргэх ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж байна. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын салбар нэгжийн хэмжээнд ажиллах машин механизм, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг зарлан мэдээлэх, угаарын хийн хордлогод өртөх эрсдэлтэй айл өрхөөр биечлэн очиж ажиллаж байгаа. Түүнчлэн дүүргийн ЗДТГ-тай хамтран угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, хэрэв өртвөл хэрхэн хамгаалах талаарх заавар, зөвлөгөөг хороо, дүүргээр дамжуулан иргэдэд өгч байна. НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
2022-03-17
TTT logo

Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг

Email

info@ttt.mn

Санал хүсэлт илгээх, холбоо барих

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Тусламж / Иргэдэд