“Тавантолгой Түлш” ХХК өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна
“Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” уриатай “Таван толгой түлш” компаний баруун бүсийн үйлдвэрээс өчигдөр орой 20 цагаас эхлэн тасралтгүй ачсаар 9 сарын 15-ны өглөөний 8 цаг гэхэд нийт давхардсан тоогоор 91 машин 153 борлуулалтын цэг рүү 1765тн түлшний таталт хийгдсэн байна.Хотын зургаан дүүрэг Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд нийт 450 борлуулалтын цэгүүд шаардлага хангаж гэрээгээ сунгасан байна. Эдгээр цэгүүдийн захиалгаа өгсөн цэгүүдэд түгээлтийн ажил явагдаад байгаа юм. Хамгийн нягтрал ихтэй Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд өглөөний 8 цагийн байдлаар 80 хувийн захиалгын гүйцэтгэлтэй түлш таталт хийгджээ.Зуух пийшин, байшин сууцныхаа битүүмжлэлийг ханган, “Өвлийг өнтэй давья”Нийслэл Улаанбаатар хотоо утаагүй байлгахад үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа 250 000 гаруй гэр хороолллын хэрэглэгчиддээ баярлалаа.
2015-07-11
Нийслэлийн онцгой байдлын газарт стратегийн команд штабын дадлага сургуулилтад хамрагдлаа
"Таван толгой түлш’ ХХК-ийн удирдах бүрэлдэхүүн 2023 оны 5-р сарын 23 ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газарт стратегийн команд штабын дадлага сургуулилтад хамрагдлаа. Сургуулилтыг Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар удирдан явуулсан юм. Дадлага сургуулийн зохион байгуулалт, бэлтгэл ажлын үр дүн, дадлага сургуулийн үеэр гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн гүйцэтгэх үүрэг, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээ, мэдээллийг хүргэв. Сургалтад Захиргаа удирдлагын дарга Э.Ууганцэцэг, Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг, үйлдвэр болон хэлтсийн дарга нар нийт 21 удирдах албан хаагч хамрагдлаа.