Мэдээ мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
Угаарын хий гэж юу вэ?
 
2022-03-15
Угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол хангая
Угаарын хий бол: Нүдэнд харагдахгүй Хамарт үнэртэхгүй Чихэнд сонсогдохгүй Масканд шүүгдэхгүй Зөвхөн УГААР МЭДРЭГЧИД дуут дохио өгөх тул төхөөрөмжийн ажиллагааг бүрэн хангана уу.
2022-03-15
Угаар мэдрэгчийн дохиолол дугарвал яах вэ?
Угаарын хий мэдрэгч шинээр худалдан авсан бол сав баглаа боодлоос гарган, батерейг хийж, мэдрэгч өөрийгөө шалгаж дуустал 3 мин хүлээнэ. Мэдрэгч асах үед нэг удаа улаан гэрэл анивчин, шингэнэсэн дуу гарна. Угаар мэдрэгчийг байшинтай айлууд том, хүүхдийн болон унтлагын өрөө гээд өрөө бүрт байрлуулбал илүү найдвартай. Учир нь өрөө бүрийн өгөөр сэлгэлт өөр байдаг. Ажиллаж байгаа угаар мэдрэгч 30-40 сек тутамд цэнхэр гэрэл анивчина. Цэнхэр – аюулгүй Шар – аюултай       Улаан – угаар ялгарч байна гэсэн дохио ирдэг. Нэгэнт дохио ирвэл "RESET" товчийг дараарай. Угаар ялгарч байгаа нь баталгаа бол "RESET" товчийг дарсны дараа: РРМ 70-аас доош байвал дахин дохиолол дугарахгүй. РРМ 70-200 байвал 5 минутын дараа РРМ 200-аас дээш буюу "аюултай түвшинд" байвал тун удалгүй дахин дугарна. Энэ тохиолдолд яаралтай гаар сэлгэлт хийн, халуун бүлээн юм уун, гэр бүлийн гишүүн бүрийн эрүүл мэндийн байдлыг сайтар хянаарай. Дохиоллыг тоохгүй өнгөрөөж болохгүй.
2022-03-15
Иргэд хариуцлагатай байж зуух яндангаа хөөлж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй байна
Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Тавантолгой түлш" компаниас "Хэрэглэгчдэд үйлчлэх алба"-ыг байгуулсан. Тус алба нь гэр хорооллын 200 өрх тутамд нэг хяналтын ажилтан ажиллаж байна. Эдгээр хяналтын ажилтан нь угаарын хийнээс сэрэмжлүүлэх заавар зөвлөмжийг хүргэж бүх дүүрэгт ажиллаж байгаа бөгөөд өөрийн хариуцсан 200 өрхөөр өдөр бүр орж яндан хөөлсөн эсэх, зуух пийшингийн бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгчийг ажиллаж буй эсэх зэргийг шалгаж байгаа аж. "Тавантолгой түлш" ХХК-ийн "Хэрэглэгчдэд үйлчлэх алба"-ны дарга Ч.Буянжаргал "Хяналтын ажилтнууд өрх бүрээр орж ажиллахад угаар мэдрэгчээ авдартаа хийгээд хадгалсан, зай нь дууссан, буруу байрлуулсан, яндангаа хөөлөөгүй зуух пийшингийн битүүмжлэлээ засварлаагүй зөрчлүүд их илэрч байна. Галлагаа эхэлсэн энэ үед угаарын хийнд хөнгөн хэлбэрээр өртсөн дуудлагын дагуу очиход түлшээ бүрэн шатаж дуусаагүй байхад бороо ороод байна гэх шалтгаанаар өрхөө бүтээж унтсан байсан. Тиймээс шахмал түлш шаталт удаан учраас гэрт амьдарч байгаа иргэдийг яндангаа битгий аваач гэж зөвлөмөөр байна. Хяналтын ажилчид маань гэрт амьдарч байгаа иргэдэд зориулаад агааржуулалтын хоолой хийж өгсөн.Ийм тохиолдолд өрхөө татаж яндангаа авах шаардлагаггүй. Дахин зөвлөхөд иргэд хариуцлагатай байж зуух яндангаа хөөлж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй байна" гэлээ.
2022-03-15
Г.Нэргүй: Cтандартын зууханд зөв галлагаа хийж, угаар мэдрэгчээ салгамааргүй байна
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: -Өнгөрсөн жилүүдийн давтамжаар  хаврын улиралд угаарын хийнд хордсон иргэд эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч, амь насаа алдах эрсдэл үүсдэг. НОБГ-т ирдэг дуудлагуудын дотор яндагийн сойлтыг хаасан, түлшээ буруу, өрхөө бүтээсэн, зуух болон ханан пийшингийн битүүмжлэл алдсан зэрэг шалтгаанууд байна. Улаанбаатар хотын иргэдэд  2019 онд 180 мянга орчим төслийн зуух тараасан байдаг. Стандартын зууханд галлагаа зөв хийж сурмаар байна. Мөн  угаар мэдрэгчийг  зай  дууссан гэсэн шалтгаан салгаж  байна. Иймд хаврын хуурайшилт эхэлсэн учраас иргэд та бүхнийг анхаарал сэрэмжтэй байхыг хүсье. Ногоон бүсэд гал гаргах, шар өвс шатаах зэрэг зөрчил гарсан тохиолдолд зөрчлийн тухай хуулиар торгууль ноогдуулж, хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн заалттай байдаг хэмээн мэдээлэв.   URL: http://www.fact.mn/421590.html
2022-03-14
Айл өрхүүд зуухны таталтаа лааны дөлөөр шалгах боломжтой
Айл өрхүүд зуухны таталтаа лааны дөлөөр шалгах боломжтой. Хэрвээ лааны дөл хөдөлгөөнтэй байвал яндангийн таталт сайн байгаа гэсэн үг. Байшинтай айлуудын яндангийн өндөр нь шувуун нуруунаас дор хаяж 50 сантиметрээс багагүй байх ёстой. Хэрвээ бага байвал яндангийн утаа таталтад сөргөөр нөлөөлж, угаар үүсэх нөхцлийг бий болгодог. Дулаарах тусам айл, өрхүүдийн галлагааны тоо багасдаг. Зуухыг удаан хугацаагаар галлахгүй байж байгаад галласан тохиолдолд зуухандаа эхлээд цаас модыг хийж шатаасны дараа түлшээ хийх хэрэгтэй
2022-03-14
Энэ хавар салхи шуурга ихтэй байх нь зөвхөн цаг агаарын асуудал бус, угаарын хийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйл гэдгийг сануулья
Сүүлийн үед угаар мэдрэгчээ унтрааж орхисон тохиолдлууд маш их гарч байгаа бөгөөд үүнээс болж угаарын хийн хордлогонд өртөж болзошгүй юм. Тиймээс иргэддээ дахин, дахин сануулахад угаар мэдрэгчээ битгий унтраагаач гэж хэлмээр байна. Үүнээс хойш дахиад ч дулаарна. Хаврын улиралд салхи шуурга нэмэгдээд ирэхээр угаарын хийн хордлогын дуудлага нэмэгдэх хандлага үүсэж байна. Энэ хавар салхи шуурга ихтэй байх нь зөвхөн цаг агаарын асуудал бус, угаарын хийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйл гэдгийг сануулья.
2022-03-14
Цаг агаар дулаарч байгаа үед гэр байшингийн яндангийн таталт багасч, угаартах эрсдэл эрс нэмэгддэг
Урин цаг ирж, өдөр ирэх тусам цаг агаар дулаарч байгаа үед гэр байшингийн яндангийн таталт багасч, угаартах эрсдэл эрс нэмэгддэг. Тиймээс угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг ханган, гэр доторх агаар сэлгэлтийг тогтмол хийж, зуух пийшингийн битүүмжлэлийг шалган, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулж байна.  
2022-03-11
Угаар мэдрэгчийн гэрэл асч байгаа эсэхийг шалгаарай
Угаар мэдрэгчид: цэнхэр -аюулгүй шар-аюултай улаан-угаар ялгарч байна гэсэн дохио ирдэг. Гэрэл асахгүй байвал баттерейг нь солиорой. Угаар мэдрэгч та болон таны гэр бүлийн гишүүдийн угаартах эрсдлийн 24 цагийн МАНААЧ юм.  
2022-03-11
Угаарын хийнээс урьдчилан сэргийлж зуух, яндангаа тогтмол хөөлж хэвшээрэй
Угаарын хийнээс урьдчилан сэргийлж, түлшний хэрэглээгээ хямгадан, яндангаа тогтмол хөөлж хэвшээрэй. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс мэдээлэл авахыг хүсвэл 70119400 утсанд хандана уу.      
2022-03-10
Угаарын хий мэдрэгчийг гэрийнхээ хаана, хэрхэн суурилснаа дахин нэг харна уу
Угаарын хий мэдрэгч төхөөрөмж улаан, шар, ногоон гурван өнгийн гэрэлтэй. Улаан гэрэл асвал угаарын хий мэдрэгдэж буйг, ногоон гэрэл 30 секунд тутамд асаж байвал хэвийн ажиллаж байна гэж ойлгоно. Шар гэрэл асвал төхөөрөмжид ямар нэгэн гэмтэл гарсан гэсэн үг хэмээн  "Таван толгой түлш" компанийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн дарга Х.Галымбек тайлбарлаж байна. Тэгвэл угаарын хий мэдрэгчийг гэрийнхээ хаана, хэрхэн суурилуулах талаар мэдээллийг хүргэж байна. Суурилуулах байршил: Унтлагын өрөө, коридор, шатны төгсгөл, подвал зэрэг олон давхар байшингийн давхар бүрт төхөөрөмжийг суурилуулахыг зөвлөж байна. Хэрэв танд нэг төхөөрөмж байгаа бол түүнийгээ унтлагын өрөөндөө суурилуулаарай. Унтлагын өрөөнөөс өөр газар суурилуулсан тохиолдолд тус өрөөнд дуут дохио сонсогдож байгаа эсэхийг шалгаарай.Төхөөрөмжийг өрөөний голд таазанд доош харуулж суурилуулбал өрөөний бүх хэсгийг мэдрэх боломжтой болох бөгөөд таазанд суурилуулахдаа хажуугийн хананаас хамгийн багадаа 10 см зайд, ханад суурилуулбал таазнаас доош хамгийн багадаа 10 см, хамгийн ихдээ 30.5 сам байх ёстой. Эсгий гэрт бол тоонноос доош 30 см зайд багана эсвэл унинд суурилуулна. Төхөөрөмжийг суурилуулж болохгүй байршлууд: Гарааш, гал тогоо, зуухны өрөө, угаалгын өрөөнд төхөөрөмжийг суурилуулж болохгүй. Төхөөрөмжийг зуухны ойролцоо буюу дээр байрлуулж болохгүй. Нойтон чийгтэй газар байрлуулж болохгүй. Утаа мэдрэгчийг будах эсвэл шингэн зүйлд хүргэхээс сэргийлнэ. Чийглэг болон температур хэт өндөр байх нь төхөөрөмжийн мэдрэмтгий байдалд нөлөөлдөг тул халуун эсвэл нээлттэй байдаг хаалга, цонхны дэргэд байрлуулах нь тохиромжгүй. Целсийн 4 градусаас хүйтэн, 37 градусаас дулаан газарт суурилуулж болохгүй. Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн гарын авлага:
2022-03-10
Дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлье
Учир нь хүн амьдралынхаа 90 орчим хувийг гэр, албан газартаа өнгөрүүлдэг. Бидний хамгийн их цагаа өнгөрөөдөг "дотоод" орчны бохирдол нь хүүхдийн амьсгалын замын өвчлөл, тоос тоосонцрын харшил, гуурсан хоолойн багтрааг даамжруулахад ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Учир нь хүүхэд амьдралын бүхий л цаг мөчөө сургууль, цэцэрлэг, гэртээ өнгөрөөж байгаа шүү дээ. Гэтэл тэдгээр орчны агаар цэвэр, аюулгүй байж чаддаг бил үү. Үнэхээр эргэлзээтэй. Мөн тоос тоосжилтоос үүдэлтэй харшил нэмэгдэх хандлагатай байгаа талаар судлаачид ярьдаг. АНУ-ын судлаачдын тогтоосноор орчны бохирдол, тоосжилтоос үүдэн бага насны хүүхдийн багтраа өвчин сүүлийн жилүүдэд 600 хувиар нэмэгджээ. Тэгэхээр бидний нүдэнд үзэгдэхгүй тоос, тоосонцор, дотоод орчны бохирдол хамгийн аюултай байгаа биз. ДОТООД ОРЧНЫ АГААРЫГ ЮУ БОХИРДУУЛДАГ ВЭ? Агаарын бохирдол, Гэрийн галлагаа, Эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, Тамхины утаа, Төрөл бүрийн үнэр дарах шингэнүүд Хумсны лак Барилгын материал болон тавилга зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. ГЭРИЙН ОРЧИН БОХИР БАЙХ НЬ ЯМАР ӨВЧЛӨЛИЙГ БИЙ БОЛГОХ ВЭ?  Эдгээр дотоод орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс бий болсон нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд зэрэг бохирдуулагч бодисууд нь арьс, амьсгалын замаар хүний биед нэвтэрч уушгины хатгалгаа, уушгины хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАРЫГ ХЭРХЭН САЙЖРУУЛАХ ВЭ? Тогтмол цэвэрлэгээ.  Ханиад томууны дэгдэлтийн үед чийгтэй цэвэрлэгээг өдөрт хоёроос доошгүй удаа хийх хэрэгтэй. Утаа бага гаргах. Гал түлэх хоол хийх үедээ аль болох утаа бага гаргах хэрэгтэй. Ингэхдээ салхивчийг заавал нээж байгаарай. Хогийг ангилах. Хог хаягдлаа ангилан өдөр бүр хогийн цэгт хаяж хэвшээрэй. Хүнсний хог хаягдал, цаас, ундааны сав гэх мэтээр ангилбал зохилтой. Мэдээлэлтэй байх. Agaar.mn сайтаас агаарын чанарын индексийн мэдээллийг цаг тутамд авч байгаарай. Өөрөөр хэлбэл утаа ихтэй үед салхивчаа онгойлгохгүй байж, агаарын чанарын индекс "цэвэр" гэж заасан тохиолдолд гэртээ салхи оруулаарай. Тамхи татахгүй байх. Гэртээ тамхи татах нь танай гэрийн агаарыг хамгийн их бохирдуулах хүчин зүйл болдог. Зарим хүн тамхи татмагцаа үнэрийг нь дарах гэж агааржуулагч цацдаг. Энэ нь таны хүүхдийн эрүүл мэндэд ямар ихээр дайсагнахыг хүн бүхэн тэр бүр мэддэггүй. Цэвэрлэгээний бүтээгдэхүүн. Химийн бодис агуулсан цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэж буй тохиолдолд өрөөг агааржуулах, сайтар таглаарай. Хивс дэвсэх. Флоридагийн эрдэмтэд хатуу шаллагаатай болон хивстэй өрөөнд тоос, тоосонцор хэрхэн дэгддэгийг судалжээ. Судалгаагаар хивс, дорожны бүтэц тоос, тоосонцрыг тогтоон барьж байдаг учраас хивсгүй өрөөтэй харьцуулахад 80 хувиар тоос бага дэгддэг болохыг тогтоосон байна. Үүнийг дагаад хүний амьсгалах орчин дахь харшил үүсгэгч, тоос, тоосонцрын хэмжээ төдий чинээ бага гарчээ. Тэгэхээр бидний хивс харшил үүсгэдэг, тоос татдаг гэх уламжлалт ойлголт буруу байгаа биз. Хэрэв өрөө тань хивсгүй бол сайн чанарын, 100 хувийн хонины ноосон, синтетик бус, "Эрдэнэт" хивс сонгохыг зөвлөж байна. Хивсний сонголтоо зөв хийн, зөв арчилж чадвал таны болоод хүүхдүүдэд тань хамгаас ээлтэй байх болно.   Эх сурвалж: ikon.mn 
2022-03-09
TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд