Өнөөдрөөс сайжруулсан шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулна
Сайжруулсан шахмал түлш хөнгөлөлттэй үнээр борлуулах шийдвэрийг Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр гаргасан байдаг. Энэ шийдвэрийг 2021 онд ч мөн сунгасан юм. Улмаар хүйтний эрч сулартал буюу 2022 оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалахаар шийдвэрлэсэн юм.
Уг хөнгөлөлт өнөөдрөөс дуусаж, сайжруулсан шахмал түлшийг үндсэн үнээр буюу 3750 төгрөгөөр борлуулж эхэлжээ. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг.
эх сурвалж: eagle.mn
2022-04-01
Тавантолгой Түлшийнхэн “Зөвийг зөвлөе” арга хэмжээнд нэгдлээ
Улсын хэмжээнд 2022 оны эхний хоёр сард цагдаагийн байгууллагад нийт 7866 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3868 нэгжээр буюу 96.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн хэргээс 1049 гэмт хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 431 нэгжээр буюу 69.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Цагдаагийн байгууллагаас архины зохисгүй хэрэглээг багасгах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг зөв үйлдэлд уриалах зорилгоор энэ оны гуравдугаар сарын 04-ний өдрөөс "Зөвийг зөвлөе" арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээнд Таван толгой түлш ХХК-ийн хамт олон нэгдэж, "Зөв"-ийг зөвлөж буйгаа илэрхийллээ.
2022-03-24
Хаврын угаарын эрсдлээс сэрэмжлэгтүн!
Цаг наашилж, гэр байшингийн болоод гадаад орчны температурын зөрүү багасч, яндангийн таталт мууддаг тул хавар, намрын улиралд угаартах эрсдэл ихэсдэг. Дулаарч байгаа энэ өдрүүдэд иргэн та яндангаа хөөлөн, зуух пийшингийнхээ битүүмжлэлийг шалгаж, зөв галлан, агаар сэлгэж, угаар мэдрэгчээ байнга ажиллууллаарай.
2022-03-23
"Тавантолгой Tүлш" ХХК-ийн цехэд гал унтраах сургууль хийв
Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангиас тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван толгой түлш ХХК-ны 4 дүгээр цех-д гал унтраах тактикийн дадлага сургууль зохион байгууллаа.
Гал унтраах тактикийн дадлага сургуульд Гал түймэр унтраах, Аврах 18 дугаар ангиас 15, Аврах ангиас 6 алба хаагч оролцож, Таван толгой түлш ХХК-с нийт 96 ажилтан, албан хаагч, 6 автомашин техник хэрэгсэл хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
эх сурвалж: Зөгий.мн
2022-03-22
"Tавантолгой Tүлш" XXK-ийн IV үйлдвэрт галын сургалт зохион байгууллаа
Өдрийн 12.00 цаг. Галын дохиолол дуугарна. Удсан ч үгүй галын машины дуут дохио дуулдана. Тэд иржээ. Гал сөнөөгчид машинаасаа яаран бууж, зааварчилгаагаа аваад эрдэнэт хүний амь, улсын эд хөрөнгийг аврахаар үүргээ гүйцэтгэнэ. Үүнтэй зэрэгцэн нийслэлийн онцгой байдлын албаныхан, түргэн тусламж, дүүргийн Улаан загалмайн хорооны ажилтан, албан хаагчид ирлээ. Үйлдвэрийн байрнаас бэртэж гэмтсэн иргэдийг гаргаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэв.Тэд мэргэжлийн ур чадвар, багаар хамтран ажиллаж, үйлдвэрийн ажилчдын амь нас, эрүүл мэндийг нь авран хамгааллаа.
Энэ бол "Таван толгой түлш" ХХК-ийн баруун бүсийн IV үйлдвэрийн байранд зохион байгуулагдсан "Гал түймэр унтраах тактикийн сургууль" байв.
НОБГ-ын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Ц.Идэрмөрөн:
-"Таван толгой түлш" ХХК нь Засгийн газрын 2020 оны 02 дугаар тогтоолоор Улсын онц чухал объектод бүртгэгдсэн ба Монгол услын Шадар сайдын 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 61 дүгээр тушаалын хавсралтаар Барилга байгууламжийн гал түймрийн эрсдэлийн зэргээр Гал түймрийн Онц аюултай ангилалд багтдаг.
Өнөөдрийн сургалт нь болзошгүй гал түймрийн үед унтраах, арга зүй, байгууллагуудын хоорондын харилцан ажиллагааг бэхжүүлж, объектын онцлогтой танилцуулах, гал унтраах, гамшгийн үед хэрэглэгдэх анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах, болзошгүй гамшиг ослын үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллаж сургах дадлага сургуулилт юм.
Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн жилүүдэд үйлдвэрийн барилга ихээр нэмэгдэж байгаатай холбогдуулан, томоохон хэмжээний үйлдвэрийн барилгад гарсан гал түймрийг унтраах, арга зүй, онцлогийг судлах, гал түймэр унтраах, аврах ангиудын харилцан ажиллагааг бэхжүүлж, объектын онцлогтой танилцуулах, гал унтраах, гамшгийн үед хэрэглэгдэх анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах, бусад албадын болон тухайн байгууллагын сайн дурын бүлгэмтэй болзошгүй гамшиг ослын үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллаж сургахад оршино.
Гал түймэр унтраах тактикийн сургалтыг жилд хэдэн удаа зохион байгуулдаг вэ?
-Аж ахуйн нэгж, байгууллага өөрийн ажилтан бүрт галын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах, гал түймэр гарсан үед аврах зам, гарц ашиглан хүмүүсийг аюулгүй газарт шуурхай нүүлгэн шилжүүлэх мэдлэг, чадвар олгох сургалтыг 2-оос доошгүй удаа явуулдаг.
Мөн үйлдвэрийн барилгад дадлага сургуулилт явуулахаас гадна Гал түймэртэй тэмцэх, гал түймрээс урьдчилан сэргийлэх сэдэвт сургалтыг танхимаар зохион байгуулсан.
Өнөөдрийн сургалтад хэдэн албан хаагч оролцсон бэ?
-Сургуульд нийслэлийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, Аврах ангийн 2 тасаг, нийслэлийн Аврах анги, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хамгаалалтын салбар, дүүргийн Улаан загалмайн хороо, Таван толгой түлш ХХК-ийн мэргэжлийн анги, нийт 9 техник хэрэгсэл, 51 алба хаагч, 45 ажилтан сургалтад хамрагдлаа.
Shuud.mn Г.Мичид
2022-03-22
Ц.Цолмон: Угаарын хийн дуудлага өмнөх оноос 70 гаруй хувиар буурсан
Нийслэлийн Засаг даргын Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилт болон угаарын хийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонгоос тодрууллаа.
-Улирал солигдох үед угаарын хийн хордлого нэмэгддэг. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Иргэд юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Хавар, намрын улиралд гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, зуух, пийшингийн яндангийн таталт муудан, угаартах эрсдэл нэмэгддэг. Иймд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор айл бүр зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулалтын системийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийнхээ тэжээлийн зайг шалгах, зөв байршуулах шаардлагатай.
-Угаарын хийн хордлоготой холбоотой дуудлага, мэдээлэл хэр их ирж байна вэ?
-Угаартсан айл өрхүүдийн 60-70 хувь нь зуух, ханан пийшингийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөөгүйгээс үүдэлтэй байдаг. "Таван толгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны 1000 гаруй хяналтын ажилтан, дүүргүүдийн ЗДТГ, хэсгийн ахлагч нар иргэдэд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгч байгаа. Үүнтэй холбоотойгоор угаарын хийн дуудлага өмнөх оноос 70 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан.
-Угаарын хийд хордох шалтгаан, нөхцөл нь юу вэ?
-Гэр хорооллын өрхүүдийн түлшний галлагаанаас үүдэлтэй пийшин, зуухныхаа битүүмжлэл, чанар стандарт хангаагүй, яндангийн хаалт, хавхлагаа хааж тагласан, яндангаа хөөлөөгүй, зуухны хүхээ болон ханан пийшингийн нийлсэн хэсэг нь завсар ихтэй, зуух, пийшин нь нүхтэй, эсвэл түлшээ хэт ихээр хийж галласан гэх мэт шалтгаанаар түлш дутуу шатаж, угаарын хийд хордох шалтгаан, нөхцөл болдог. Иймээс зөв галлагаа хийх болон стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх шаардлагатай.
-Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор гарсан Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор олон ажил хийхээр төлөвлөсөн. Стандартын шаардлага хангаагүй зуухтай өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, зуухны битүүмжийг шалгах, зөв галлагааны зөвлөмж болон угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн ажиллагааны зааварчилгаа өгөх, урьдчилан сэргийлэх, угаарын хийнд өртсөн тохиолдолд анхны тусламж үйлчилгээ үзүүлэх талаар зөвлөмж, мэдээлэл хүргэх ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж байна. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын салбар нэгжийн хэмжээнд ажиллах машин механизм, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг зарлан мэдээлэх, угаарын хийн хордлогод өртөх эрсдэлтэй айл өрхөөр биечлэн очиж ажиллаж байгаа. Түүнчлэн дүүргийн ЗДТГ-тай хамтран угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, хэрэв өртвөл хэрхэн хамгаалах талаарх заавар, зөвлөгөөг хороо, дүүргээр дамжуулан иргэдэд өгч байна.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
2022-03-17
Түлшний шуудайг Mонголоос худалдан авч, туршиж байна
Сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудай өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятадын хил дээр гацсан. Үүнээс үүдэн "Тавантолгой түлш" компани сайжруулсан түлшний савлагаанд түр өөрчлөлт оруулж 100 килограммаар савлахад хүрсэн. Ингэснээр гэр хорооллын иргэд түлшээ усны тэргээр байтугай машинтай иргэд авч явахад хүндрэлтэй болсон.
Тухайн үед албаныхан хоёр сая шуудайг импортоор, хоёр сая шуудайг нь иргэдээс авах зарчмаар ажиллана гэсэн. Энэ дагуу сав баглаа, боодол, даацын шуудай үйлдвэрлэгч "Гранд Лаки" компаниас нэг сая шуудай туршилтын журмаар худалдаж авчээ.
Өглөөний 11:00 цагт бидний хэлж заншсанаар 32-ын тойргийн дэргэдэх сайжруулсан түлш борлуулах цэгт түлш авч буй иргэд харагдсангүй. Мэдээж ажлын өдөр, ажлын цаг таарсан учир борлуулалтын цэг худалдан авагчгүй байлаа. Тус цэгийн борлуулагч өглөөхөн буусан сайжруулсан түлш, ногоон шуудайтай моднуудаа цэгцэлж харагдана.
Тэрбээр хажуугаар зөрсөн хүмүүсээс "Нүүрс авах уу" гэж хий дэмий л асууна. "Өвлийн саруудад өглөөхөн буусан нүүрсийг иргэд булаацалдах нь холгүй авч байсан. Одоо хаврын урь орж, дулаарч байгаа болохоор наймаа муу байгааг борлуулагч хэлж байв. Бас нүүрс авах иргэд өглөө эрт эсвэл оройн цагаар авах нь элбэг гэнэ. "Өдөрт 80 шуудай түлш арайхийн зарж байна. Амралтын өдрүүдээр л түлш авах иргэд нэмэгддэг. Манай цэг дээр шинэ савлагаатай сайжруулсан түлш ирээгүй. Хуучин улаан шуудайтай нүүрсийг борлуулж байгаа. Гэхдээ ойр байрлах цэгүүдэд ирсэн сурагтай байсан" гэж сайжруулсан шахмал түлш борлуулах 380-р цэгийн борлуулагч Н.Мягмарсүрэн хэлэв.
Бид тус цэгээс ойролцоо байрлах сайжруулсан шахмал түлш борлуулах цэг рүү очлоо. Мөн адил сайжруулсан шахмал түлш авах иргэд харагдсангүй. Борлуулах цэг өглөөний татан авалтаа хийж байлаа. Буулгаж буй 80 тонн нүүрсний ихэнх нь шинэ савлагаатай нүүрс байв.
Чингэлтэй дүүрэгт байрлах 017 дугаар Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн борлуулагч: Н.Оюунчимэгийн хэлснээр шинээр нэвтүүлж буй түлшний шуудай тортог татдагийг эс тооцвол чанарын хувьд сайн шуудай байгаа онцолж байлаа. Хуучин хэрэглэж байсан шуудай нь гялгар материалтай учир тортог болохгүй, барьцгүй байдаг байсныг ч тэрбээр хэлж байлаа. Харин дотоодод үйлдвэрлэсэн шинэ шуудай тортог татах сул талтайгаас бусдаар бол "боломжийн" үнэлгээг нүүрс борлуулагчид ярьж буй гэнэ.
Мөн 21 дүгээр цэгийн сайжруулсан түлш борлуулагч "Нүүрс авах иргэд багассан ч цөөхөн авч буй иргэд шуудайг сүрхий анхаарахгүй байгаа. Иргэд хэрэглэсэн шахмал түлшний шуудайдаа үнс, бусад хог хаягдал хийдэг. Одоо ашиглаж буй улаан шуудайнд үнс хийгээд ачихад түлш чийгтэхээс сэргийлсэн жижиг нүхээр үнс нь гоожоод байдаг. Харин энэ цагаан шуудай эдэлгээ сайтай санагдсан гэв.
Сайжруулсан шахмал түлшний улаан шуудайны өртөг 560-594 төгрөг. Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг хөнгөлттэй үнээр худалдаалж байгаа. Энэ үнэд шуудайны өртөг шингэхээс гадна багахан хэмжээний тээвэрлэлтийн зардал шингэснийг "Тавантолгой түлш" компанийн мэргэжилтэн өмнө нь хэлж байсан.
Сайжруулсан шахмал түлшний улаан шуудайны өртөг 560-594 төгрөгөөр худалдаж авдаг байсан бол "Гранд Лаки" компаниас 600 төгрөгөөр худалдаж авч байгаа нь өртгийн хувьд ижил гэсэн үг. Өөрөөр хэлбэл, урд хөршөөс тээврийн зардал болон бусад зардал нэмэгдэхгүйгээр эндээс нийлүүлж байгаа ч өртгийн хувьд ижил үнэтэй байна.
"ДОТООДЫН НИЙЛҮҮЛЖ БУЙ ШУУДАЙГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ БОЛОМЖТОЙ"
Гэр хорооллын гудамжны үзүүрт овоолсон улаан шуудайтай хог харагдана. Иргэд шуудайны утсыг цэвэрхэн хөврүүлж авсан байх бөгөөд ихэнх нь үнстэй шуудай аж. Одоо ашиглаж буй улаан шуудай нь будагч бодис болон гялгар материалаар хийсэн тул байгальд шингэх боломжгүй аж. Энэ талаар "Гранд Лаки" компанийн захирал О.Энхбаяраас тодрууллаа.
"Манай компани сайжруулсан түлш савлаж буй 25 килограммын шуудайг хангах бүрэн боломжтой. Бидний үйлдвэрлэж буй цагаан шуудай хаягдал болсон ч дахин боловсруулаад төмс ногоо хийх зориулалттай шуудай юм. Одоо ашиглаж буй улаан шуудай нь дахин боловсруулах боломжгүй материалтай юм шүү дээ. Монголд даацын болон жижиг шуудай үйлдвэрлэх бүрэн боломжтой. Хамгийн гол эрсдэл нь манайд шуудай үйлдвэрлэгдэхэд хамгийн чухал түүхий эд болох полимер материал байдаггүй.
Хэрэв хил хаагдвал түүхийн эдийн гачигдалд орох эрсдэлтэй. "Тавантолгой түлш" компани удахгүй ахиад тендер зарлана гэсэн. Хэрэв манай компани ялбал үйлдвэрээ өргөжүүлэх, тоног төхөөрөмжөө нэмнэ. Одоогоор туршилтаар хийж байгаа тул үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх гэх мэт ажлыг харзнаж байна. Жилдээ 2000 тонн шуудай хаягддаг. Үүнээс бид 1000 тонн ахин боловсруулахад гадаадаас шуудай авах шаардлагагүй болно" гэв.
Сайжруулсан түлшний шуудай үйлдвэрлэхээр туршилтад орж буй "Гранд Лаки" ХХК нь улсын бүртгэл дээр "Мон эко шуудай" компани дээр бүртгэлтэй. "Гранд Лаки" ХХК 2021 онд байгуулагдсан шинэхэн компани.
Гадаад худалдаа, оёдол, орчуулга гээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компанийг О.Энхбаяр, М.Батсуурь нар эзэмшдэг.
"Тавантолгой Түлш" компанийн Хэвлэлийн төлөөлөгч Г.ДАВААБААТАР:
-Манай компани өнгөрсөн онд дотоодын шуудай үйлдвэрлэгч компаниудад 25 килограммын шуудай худалдаж авах урилга хүргүүлсэн. Урилгын дагуу "Гранд Лаки" компани үнийн санал болон холбогдох матеиаруулаадаа илгээсэн. Тус компаниас нэг сая шуудай худалдаж авсан. Хятадаас худалдаж авч буй улаан шуудайтай ижил үнээр буюу нэг шуудайг 600 төгрөгөөр худалдаж авсан. Одоогоор туршилтын хугацаанд явж байгаа учир иргэд буцааж тушаах боломжгүй. Тухайн шуудайны эдэлгээ болон савлагаа гэх мэт шаардлагууд нийцэх эсэхийг нь судалсны эцэст иргэд хэрэглэсэн шуудайгаа тушаах боломжтой эсэхийг шийдвэрлэнэ. Ямар ч байсан туршилтын шугамаар нэг сая шуудай худалдаж авсан, түлшээ савлаад борлуулалтад оруулсан байна гэв.
эх сурвалж: news.mn
2022-03-17
Зуух пийшингийн таталт багасах тул битүүмжлэл муутай байвал угаартах эрсдэл үүснэ
2019-2020 оны өвөл нийслэлийн хэмжээнд 979 өрхийн 2568 иргэн угаарын хийнд өртсөн гэх судалгаа гарчээ. Судалгааны 17,8 хувийг зуух пийшингийн битүүмжлэл муу, 10,4 хувийг зуух яндангийн холбоос засвартай, 9,6 хувийг зуух, яндангаа хөөлөөгүй битүүрсэн,16,8 хувийг яндангийн сойлтоо хаасан байдалтай байжээ. Ийм иргэдийн хувьд зуух яндангаа хөөлөх, битүүмжлэл засварыг хийж тогтмол шалгах хэрэгтэй.
Сүүлийн өдрүүдэд дулаарч байна. Гэрт амьдарч байгаа иргэд галлагаа бүрэн дуусаагүй цогшсон байхад нь яндангаа аваад өрхөө бүтээсэн байдалтай угаартах тохиолдлууд өмнө жилүүдэд олонтөө гарч байсан. Энэ үед угаар мэдрэгч яагаад дуугараагүй вэ гэхээр иргэд өөрсдөө батарейг нь салгасан, тестэлж үзээгүй, эсвэл батерей дууссан гэх шалтгаануудыг хэлдэг. Тэгэхээр иргэд өөрсдөө хариуцлагатай байхыг сануулж байна
2022-03-16
Ч.Буянжаргал: Угаартсан айл өрхүүдийн 60-70 хувь нь зуух, ханан пийшингийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөөгүйгээс үүдэлтэй байдаг
"Тавантолгой Түлш" компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал: " Цаг агаар дулаарах тусам гадаад, дотоод орчны агаарын температурын зөрүү багасаж зуух пийшингийн яндангийн таталт муудан угаартах эрсдэл нэмэгддэг. Иймд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор айл өрх бүр өвлийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулалтын системийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийнхээ тэжээлийн зайг шалгах, зөв байршуулах зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа айл өрхүүдэд энэ заавар зөвлөмжийг хүргэж ажиллана" гэв.
Угаартсан айл өрхүүдийн 60-70 хувь нь зуух, ханан пийшингийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөөгүйгээс үүдэлтэй байдаг байна. 2020 оны 10 дугаар сард БОАЖЯ-тай хамтран "Яндангаа хөөлөе" аяныг хэрэгжүүлж, аяны хүрээнд 20 гаруй мянган айлын янданг хөөлж, зуух пийшинг засварласан байна. Үүний үр дүнд 2019 оны намар, 2020 оны хавар бүртгэгдсэн угаарын хийн хордлогод өртсөн хүний тоо 2020 оны намар, 2021 оны хавар бүртгэгдсэн угаарын хийн хордлогын дуудлага мэдээлэлтэй харьцуулахад 70 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.
Угаарын хийн хордлого, түүнтэй холбоотой дуудлага мэдээллийг бууруулахад Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Хяналтын ажилтнуудын үүрэг оролцоо их байсан гэдгийг тэд онцолж байлаа. Хяналтын ажилтнууд тус бүр 200-250 айл өрхийг хариуцан ажиллаж, айл өрхүүдэд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч ажилладаг байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны дугаар тоотод амьдрах 49 настай эмэгтэй, нэг сартай нярай хүүхэд угаартах эрсдэлд орсон байсныг Хяналтын ажилтан эмэгтэй дөрвөн гудамжны цаанаас угаарын хийн мэдрэгчийн дуут дохиог сонсож амь насыг нь аварч байсан сайн туршлага байгаа юм.
"Аюулгүй байдал-Нэгдсэн хяналт" аяны хүрээнд айл өрхүүдээс зуух пийшин хөөлүүлэх дуудлага мэдээллийг Хэрэглэгчдэд үйлчлэх албаны 7011-9400 дугаарын утсаар аван, дуудлагын дагуу мэргэжлийн яндан хөөлөгчид газар дээр нь очиж заавар зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд янданг нь хөөлж өгч байсан. Ингэхдээ дуудлага өгсөн айл бүрт хүрч үйлчлэх хомс учир заавар зөвлөгөө түлхүү өгөх юм.
Аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал мэдээлэл хийлээ. Тэрээр, " Цаг агаар дулаарах тусам гадаад, дотоод орчны агаарын температурын зөрүү багасаж зуух пийшингийн яндангийн таталт муудан угаартах эрсдэл нэмэгддэг. Иймд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор айл өрх бүр өвлийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулалтын системийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийнхээ тэжээлийн зайг шалгах, зөв байршуулах зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа айл өрхүүдэд энэ заавар зөвлөмжийг хүргэж ажиллана" гэв.
Угаартсан айл өрхүүдийн 60-70 хувь нь зуух, ханан пийшингийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөөгүйгээс үүдэлтэй байдаг байна. 2020 оны 10 дугаар сард БОАЖЯ-тай хамтран "Яндангаа хөөлөе" аяныг хэрэгжүүлж, аяны хүрээнд 20 гаруй мянган айлын янданг хөөлж, зуух пийшинг засварласан байна. Үүний үр дүнд 2019 оны намар, 2020 оны хавар бүртгэгдсэн угаарын хийн хордлогод өртсөн хүний тоо 2020 оны намар, 2021 оны хавар бүртгэгдсэн угаарын хийн хордлогын дуудлага мэдээлэлтэй харьцуулахад 70 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.
Угаарын хийн хордлого, түүнтэй холбоотой дуудлага мэдээллийг бууруулахад Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Хяналтын ажилтнуудын үүрэг оролцоо их байсан гэдгийг тэд онцолж байлаа. Хяналтын ажилтнууд тус бүр 200-250 айл өрхийг хариуцан ажиллаж, айл өрхүүдэд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч ажилладаг байна. Тухайлбал, өнгөрсөн оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны дугаар тоотод амьдрах 49 настай эмэгтэй, нэг сартай нярай хүүхэд угаартах эрсдэлд орсон байсныг Хяналтын ажилтан эмэгтэй дөрвөн гудамжны цаанаас угаарын хийн мэдрэгчийн дуут дохиог сонсож амь насыг нь аварч байсан сайн туршлага байгаа юм.
2022-03-16