Ц.Ганболд: Сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг нийслэл хариуцдаг
Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй, иргэдэд ээлтэй хот болгох үүднээс сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсон. Ирэх өвөл түлэх сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт ямар байгаа талаар холбогдох албан тушаалтнууд ийн тайлбарлаж байна.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд:
-Нийслэлийн хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой гурван чиглэлийн үүргийг хүлээн ажилладаг. Тодруулбал, сайжруулсан түлшний нөөцийн агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг бид хариуцдаг гэсэн үг. Энэ жилийн хувьд сайжруулсан түлшийг тавдугаар сарын 1-ний өдрөөс үйлдвэрлэж нөөцөлж эхэлсэн. Одоогоор 80 мянган тонны нөөцтэй байна. Түлшний тээвэрлэлтийг 29 компанитай гэрээ байгуулан шийдвэрлэж байгаа. Шинээр 227 борлуулалтын цэг байгуулахаар тендер зарлаж, борлуулагчдыг шалгаруулж эхэлсэн. Есдүгээр сарын 15-аас борлуулалтын цэгүүд ажиллаж эхэлнэ.
"Таван толгой түлш" ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Г.Ундармаа:
-Манай компанийн баруун үйлдвэрт таван шугам, зүүн үйлдвэрт хоёр шугам ажиллаж, өдөр тутамд 1006.5 тонн түлш үйлдвэрлэж байна. Түлш үйлдвэрлэх түүхий эд буюу мидлингийн нөөц 144611 тонн байгаа бол барьцалдуулагч 8000 тонн, шуудай 788327 ширхэг, үйлдвэрлэсэн түлш 80 орчим мянган тонны нөөцтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс илүү байна гэсэн үг. Өнгөрсөн өвөл 607 цэгээр борлуулалт хийж байсан бол энэ онд цэгийн тоог 670-д хүргэхээр зорьж байна. Өмнөх жил ажилласан 450 цэгийн хувьд гэрээний үүргээ биелүүлсэн учир сунгаж ажиллахаар болсон.
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, нөөцлөлтийг жигд явуулахын дээр түлшний чанарт онцгойлон анхаарахыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгов. Түлшний нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо. Үүнд:
Сайжруулсан түлш нөөцлөх агуулахыг нэмж бэлтгэх
Түлшний түүхий эд болон түлшний нөөц бүрдүүлэхэд анхаарах
Түлш борлуулах цэгүүдийг бэлтгэх
Иргэдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл олгох зэрэг ажлыг өрнүүлэхийг санууллаа.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
2022-08-24
Тавантолгой Түлш ХХК-ийн зарим ажлын байрыг хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцно
"Тавантолгой түлш" ХХК-ийн зарим ажлын байранд ажиллаж байгаа ажилчдыг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулах асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төлөөлөл, компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн тэргүүтэй удирдлагуудтай уулзлаа.
Хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлох ажлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар компанийн Захиргаа удирдлагын албаны дарга Э.Ууганцэцэг танилцуулсан юм. Тэрээр "Хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлох асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөр 2021.10.25 – 2021.11.02 – ны өдрийг хүртэл 21 ажлын байранд хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгүүлэн, ирүүлсэн зөвлөмж, тайланд үндэслэн гүйцэтгэх захирлаар батлуусан ажлын хэсэг, удирдамж, төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх 92 ажлын байранд 1793 ажилтан байгаагаас 2022 онд 30 ажлын байранд үнэлгээ хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна" гэв.
Дээрх ажлын байранд ажиллаж байгаа хүмүүсийг Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулснаар эхний таван жилд 102, арван жилийн хугацаанд 153 хүн тэтгэвэрт гарах судалгаа байгаа юм.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд хүнд хүчир ажлыг амаргүй нөхцөлд хийж байгаа ажилчдын хөдөлмөрийн нөхцлийг тодорхой болгох асуудлыг даруйхан шийдэх хэрэгтэй байгааг холбогдох салбарынханд уламжлав.
Тавантолгой түлш ХХК-ийн ажилчдын зарим ажил, мэргэжлийг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулснаар тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах, цалин нэмэгдэх, амралтын хугацаа уртсах боломжтой юм.
Хөдөлмөрийн үндэсний зөвлөл ирэх долоо хоногт хуралдаж Тавантолгой түлш ХХК-ийн зарим ажлын байр, түүнд ажиллаж байгаа ажилчдыг хөдөлмөрийн хортой нөхцөлд оруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
2022-08-23
Налайх дүүргийн хяналтын ажилтнуудыг сургалтад хамрууллаа
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулсан бүст Налайх дүүрэг энэ жилээс багтаж, сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болсон. Налайх дүүргийн хувьд 7800 өрх байх бөгөөд дээх өрхүүдэд борлуулалтын 28 цэгээр түлш худалдан борлуулна.
2022-2023 оны галлагааны улиралд хэрэглэгчдэд заавар зөвлөгөө өгч ажиллах Хяналтын ажилтнуудаа өчигдөр сургалтад хамрууллаа. Хяналтын ажилтнууд нь айл өрхүүдээр явж галлагааны зөв горим, угаараас урьдчилсан сэргийлэх заавар зөвлөгөө, угаар мэдрэгч хэрхэн зөв ажиллуулах, суурьлуулах, сайжруулсан шахмал түлшний онцлог, давуу тал зэргийг айл өрх бүрт өгч ажилладаг юм.
Мөн сайжруулсан шахмал түлш худалдан авах эрхийн Сайн картыг хэрхэн ашиглах, хэрхэн үйлчилгээний эрхийг сэргээх зэрэг мэдээ мэдээллийг өгсөн юм.
2022-08-17
75 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлжээ
Сайжруулсан шахмал түлшний хувьд өнөөдрийн байдлаар 75 мянган тонн түлшийг нөөцөөлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 мянган тонноор илүү байгааг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга мэдээллээ.
Галлаганы улирал удахгүй эхлэх тул Тавантолгой түлш ХХК 2022-2023 онд сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг өчигдрөөс цахим хаягаар бүртгэж эхэллээ.
Нийслэлийн хэмжээнд энэ оны есдүгээр сарын 1-ээс 2023 оны тавдугаар сарын 15-ны хооронд 670 цэгээр сайжруулсан шахмал түлш худалдан борлуулна. Дүүрэг тус бүр хүн ам, өрхийн тооноос хамааран харилцан адилгүй байх юм.
Өнгөрсөн оноос эхлэн хамтран ажилласан борлуулалтын цэгүүдээс үр дүнгээ 100 хувь хангалттай дүгнүүлсэн 423 цэгтэй гэрээгээ үргэлжлүүлж, хамтран ажиллах юм байна. Харин үлдсэн 247 цэгийг цахим хаягаар хүсэлт илгээсэн иргэдээс сонгон шалгаруулж гэрээ байгуулна. Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболдоор ахлуулсан хамтарсан ажлын хэсэг шалгаруулах юм. Иргэдийн хүсэлтийг энэ сарын 21-ний 18:00 цаг хүртэл хүлээн авах аж.
2022-08-16
Үнийн санал авах урилга
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
2022оны 07 сарын 28 өдөр Улаанбаатар хот
"Таван толгой түлш" ХХК нь шууд худалдан авах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагуудыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:
Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ
Үнийн санал
Цахим татварын тодорхойлолт
Үнийн санал авах сэлбэг, хэрэгслийн жагсаалт
1
Консны доод аппарат
ш
HYUNDAI GOLD 2007 оны-Крантай машин
2
Үндсэн мортизатор урд
ш
HYUNDAI GOLD 2007 оны-Крантай машин
3
Тормосны вимбрам
ш
HYUNDAI GOLD 2006 оны-Крантай машин
4
Барбан
ш
Урд 2007 оны hyundai gold-Крантай машин
5
Кабины амортизатор
ш
2007, 2006 оны hyundai gold-Крантай машин
6
Кабин өргөгчын даралтын богино шланг
ш
2007, 2006 оны hyundai gold-Крантай машин
7
Гидрын үндсэн насос
ш
2006 оны hyundai gold төхөөрөмжийн-Крантай машин
8
Динам
ш
2007 оны hyundai gold -Крантай машин
9
Дундын холбогч/богино/
ш
24с-ийн-Крантай машин
10
Хос тросс
ш
42750-6A251 43740-6A250-Крантай машин
11
Краны тросс
м
ф8тай-Крантай машин
12
Краны эргэхийн редуктор
ш
Крантай машин
13
Аккумулятор
ш
120той-Крантай машин
14
Хойд гэрэл
ш
2006 оны hyundai gold -Крантай машин
15
Термотстать
ш
2007, 2006 оны hyundai gold цахилгаан аппаратуртай-Крантай машин
16
Цилиндерийн сальник
ш
Хөлний цилиндер-Крантай машин
17
2-р голын сальник
ш
2007, 2006 оны hyundai gold-Крантай машин
18
Наклад урд
ш
2007, 2006 оны hyundai gold-Крантай машин
19
Наклад хойд
ш
2007, 2006 оны hyundai gold-Крантай машин
20
Пүрш
ш
2007, 2006 оны hyundai gold-Крантай машин
21
Кропны лимбэн гол
ш
2006 оны hyundai gold-Крантай машин
22
Динамны ремен
ш
2007 оны hyundai gold цахилгаан аппаратуртай-Крантай машин
23
Хөдөлгүүрийн ээлж
Ком
2007 оны hyundai gold цахилгаан аппаратуртай-Крантай машин
24
Стартер
ш
2006 оны hyundai gold 11 шүдтэй-Крантай машин
25
Их гэрэл
ш
2007, 2006 оны hyundai gold-Крантай машин
26
Паарны динам
ш
2007, 2006 оны hyundai gold-Крантай машин
27
Консны дээд аппарат
ш
2007, 2006 оны hyundai gold-Крантай машин
28
Хойд нум
Ком
2006 оны hyundai gold-Крантай машин
29
Цилиндерийн сальник
Ком
Өргөхийн -Крантай машин
30
Гидрын шланг
ш
Төхөөрөмжийн -Крантай машин
31
Агаар шүүгч
ш
Урт 30 өргөн 26.5-Крантай машин
32
Маслын шүүр
ш
JK OK87A-14-317-Крантай машин
33
Түшний шүүр
ш
612600081335А-Крантай машин
34
Цаасан шүүр
ш
0 цаасан шүүр-Крантай машин
35
Кабины агаар шүүгч
ш
2006 оны hyundai gold-Крантай машин
36
Клемний толгой
ш
Нэмэх хасах-Крантай машин
ю
Кропны гаргалгаа
ш
механик-Крантай машин
38
Кардан гол
ш
Краны жижиг-Крантай машин
39
Краны хувиарлагч
ш
Крантай машин
40
Турбин
ш
Крантай машин
41
Хагас голын сальник
ш
Крантай машин
42
Хийн шланг
м
10тай-Крантай машин
43
Халаагч
ш
Сорох хоолойн-50ковш
44
Гидрын шланг
ш
Өргөх цилиндерийн-50ковш
45
Гидрын шланг
ш
Шанаганы сумны цилиндерийн-50ковш
46
Гидрын шланг
ш
Рулийн цилиндерийн-50ковш
47
Гидрын шланг
ш
Насосны-50ковш
48
Кардан гол
ш
Дунд гуктэй-50ковш
49
Дунд гук /ком/
ш
26B0413-50ковш
50
Кундактор
ш
34B0118-50ковш
51
Гал хамгаалагч
ш
Жижиг гэрэлтэй 24v-50ковш
52
Албадан унтраагч
ш
Аппаратуурын-50ковш
53
Реле
ш
4шонтой 24v-50ковш
54
Реле
ш
Дохионы реле-50ковш
55
Тосон агаар шүүгч
ш
нэмэлтээр суурьлуулах-50ковш
56
Толь
ш
үндсэн-50ковш
57
Стартер
ш
3 чихтэй 11 шүдтэй-50ковш
58
Динам
ш
8 замтай-50ковш
59
Наклад
ш
Дөрвөлжин наклад-50ковш
60
Дугуй
ш
23.5-25-50ковш
61
Обуд
ш
23.5-25-50ковш
62
Термотать
ш
80тай-50ковш
63
Хэрэглээний ремен
ш
1870-50ковш
64
Асалтын реле
ш
46c6183-50ковш
65
Усны помп
ш
3966841-50ковш
66
Кондейшны мотор
ш
49c5930-50ковш
67
Кондейшны ремен
ш
84a0221-50ковш
68
Паарны динам
ш
46c4702-50ковш
69
Нэмэлт гэрэл
ш
LED гэрэл манан шар 35-40 см урт-50ковш
70
Хянах самбар
ш
35B0616-50ковш
71
Хойд гэрэл
ш
46c9651, 46c9652 50ковш
72
Их гэрэл
ш
46c9944, 46c9945 50ковш
73
Хөдөлгүүрийн ээлж
Ком
Cummins 6LT 9.3 хөдөлгүүрийн-50ковш
74
Кришканы жийрэг
ш
Cummins 6LT 9.3 хөдөлгүүрийн-50ковш
75
Гар бие вкладиш
Ком
Cummins 6LT 9.3 хөдөлгүүрийн-50ковш
76
Их бие вкладиш
Ком
Cummins 6LT 9.3 хөдөлгүүрийн-50ковш
77
Турбин
ш
HE400FG-50ковш
78
Хос тросс
ш
Шанаганы речакны-50ковш
79
Паарны удирдлага
ш
49c5592-50ковш
80
Агаар шүүгч
ш
PU2843-50ковш
81
Салоны дотор агаар шүүгч
ш
I855-50ковш
82
Салоны гадна агаар шүүгч
ш
I850-50ковш
83
Маслыг шүүр
ш
LF9009-50ковш
84
Түлшний шүүр
ш
FS1280-50ковш
85
Тунгаагууртай шүүр
ш
FS36215-50ковш
86
Хийн сигнал
ш
Бүрээ сигнал-50ковш
87
Турбин
ш
WP10.340.E22 хөдөлгүүрийн-Шакмен
88
Стартер
ш
WP10.340.E22 хөдөлгүүрийн-Шакмен
89
Динам
ш
WP10.340.E22 хөдөлгүүрийн-Шакмен
90
Реле
ш
5 шонтой -Шакмен
91
Олгойн нөхөөс
ш
Шакмен
92
Цавуу
ш
Шакмен
93
Дагди
ш
Шакмен
94
Олгой
ш
R12.20-Шакмен
95
Элгэвч
ш
R12.20-Шакмен
96
Силикон
ш
Автын-Шакмен
97
Карбурятор цэвэрлэгч
ш
Carb cleaner-Шакмен
98
Холбогч
ш
8-тай 10тай шулуун-Шакмен
99
Цангийн паар
ком
Hyunda airo city super 5.40 2012 онтой-Автобус
100
Заалны паар
ком
Hyunda airo city super 5.40 2012 онтой-Автобус
101
Агаар шүүгч
ш
Hyunda airo city super 5.40 2012 онтой-Автобус
102
Маслын шүүр
ш
Hyunda airo city super 5.40 2012 онтой-Автобус
103
Түлшний шүүр
ш
Hyunda airo city super 5.40 2012 онтой-Автобус
104
Амортизатор
ш
Hyunda airo city super 5.40 2012 онтой /энгийн/-Автобус
105
Тунгаагууртай шүүр
ш
Hyunda airo city super 5.40 2012 онтой-Автобус
106
Нумны пайлц
ш
Hyunda airo city super 5.40 2012 онтой-Автобус
107
Нумны втулка
ш
Hyunda airo city super 5.40 2012 онтой-Автобус
108
Сэнсний суурь
ш
Cummins 6LT 9.3-50ковш
109
Сэнсний шарик
ш
Cummins 6LT 9.3-50ковш
110
Кропны ком жийрэг
Ком
50ковш
111
Гүзээ диск
Ком
50ковш
112
Түгжээ араа
ш
50ковш
113
Кропны шарик
Ком
50ковш
114
Кропны 2-р гол
ш
50ковш
115
Кропны лап резин
ш
50ковш
116
Карданы боолт
ш
18 тай-50ковш
117
Зэв арилгагч
ш
50ковш
118
Кришканы жийрэг
Ком
WP10.340.E22 хөдөлгүүрийн-Шакмен
119
Яндангийн жийрэг
Ком
хөдөлгүүрийн гарахын жийрэг -Шакмен
120
Турбины жийрэг
ш
WP10.340.E22 хөдөлгүүрийн дөрвөлжин цонхтой-Шакмен
121
Хөдөлгүүрийн жийрэг
Ком
WP10.340.E22 хөдөлгүүрийн -Шакмен
122
Гэрлийн ламп
ш
Н7-50ковш
123
Гэрлийн ламп
ш
Н4-50ковш
124
Гэрлийн ламп
ш
Н2-50ковш
125
Гэрлийн ламп
ш
Н3 утастай-50ковш
126
Гэрлийн ламп
ш
2 контакттай-50ковш
127
Гэрлийн ламп
ш
1 контакттай-50ковш
128
Хийн тургигч
ш
50ковш
129
Редуктор
Ком
LIUGONG 855H-50ковш
130
Ремен чангалагч
ш
Cummins 6LT 9.3-50ковш
131
Шил арчигчын сахал
ш
50ковш
132
Ремен чангалагч
ш
WP10.340.E22 хөдөлгүүрийн дээд-Шакмен
133
Ремен чангалагч
ш
WP10.340.E22 хөдөлгүүрийн доод-Шакмен
134
Гар биений вкладиш
Ком
WP10.340.E22 хөдөлгүүрийн-Шакмен
135
Их биений вкладиш
Ком
WP10.340.E22 хөдөлгүүрийн-Шакмен
136
Ремен
ш
WP10.340.E22 хөдөлгүүрийн 1090 тай-Шакмен
137
Ремен
ш
WP10.340.E22 хөдөлгүүрийн 1080 тай-Шакмен
138
Форсунк
ш
WP10.340.E22 хөдөлгүүрийн -Шакмен
139
Аппаратур
ш
WP10.340.E22 хөдөлгүүрийн энгийн -Шакмен
140
Тормосны мэдрэгч
ш
2019 оны шакмэн-Шакмен
141
Ухрахын мэдрэгч
ш
2019 оны шакмэн-Шакмен
142
Усны помп
ш
2019 оны шакмэн WP10.340.E22 хөдөлгүүрийн – Шакмен
Сонирхсон аж ахуй нэгж, байгууллагууд tttmarketing22@gmail.com цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, Маркетингийн хэсэгт 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор ирүүлнэ. Утас 99153264
2022-07-28
Хамтран ажиллах санал
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ХХК
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2022 оны 07 дугаар сарын 22
Таван толгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт хоол үйлдвэрлэлийн катерингийн үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах сонирхолтой аж ахуй нэгж байгууллагыг саналаа ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон этгээд дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ үү. Үүнд:
Хамтран ажиллах хүсэлт
Компанийн танилцуулга
Холбогдох тусгай зөвшөөрлүүд
Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл
Хамтран ажиллах саналыг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 17 цаг хүртэл битүүмжилсэн материал хэлбэрээр хүлээн авна.
Таван толгой түлш ХХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Эрдэнэс Таван толгой ХК-ийн Б байр, 1 давхарт 123 тоот өрөө,
Худалдан авах ажиллагааны хэлтэс, 99297858
2022-07-22
Тавантолгой Түлш ХХК-ийн 100 залуу шагнууллаа
Ардын хувьсгалын 100, 101 жилийн босгон дээр Тавантолгой түлш ХХК-ийн зуун ажилтан, албан хаагч Монголын залуучуудын холбооны "Тэргүүний залуу", "МЗХ-ны 100 жилийн ойн медаль"-иар шагнууллаа.
Шагнал гардуулах үеэр, Хангамж, худалдан авах ажиллагаа хариуцсан албан дарга Б.Лхагвасүрэн хэлэхдээ, "Монголчууд бид Ардын хувьсгал ялсны 101 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бидний өвөг дээдэс, аав ээжүүд бидний өнөөгийн монгол орныг авч ирэх гэж халуун амь, бүлээн цусаа урсгаж, олон бэрхшээл саадыг даван туулж ирсэн. Харин бид ирээдүй хойчдоо цэвэр агаартай, агаарын бохирдолгүй Улаанбаатар хотыг үлдээхийн тулд өвөл, зун, өдөр шөнийг умартан ажиллаж байна. Тиймээс та бидний бүтээсэн энэ үйлийг 100 жилийн дараа хойч ирээдүй маань бахдалтайгаар дурсан санана гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
Мөн энэ өдрүүдэд Тавантолгой түлш ХХК-ийн Ерөнхий инженер Б.Жигжид, Хүнс хамгамжийн хэлтсийн Гал тогооны эрхлэгч Оюунбаяр нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан юм.
2022-07-08
Үхрийн мах худалдаж авна
ШУУД ХУДАЛДАН АВАХ ЗАР
2022оны 06 сарын 27өдөр Улаанбаатар хот
"Таван толгой түлш" ХХК нь шууд худалдан авах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагуудыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:
Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ
Үнийн санал
Цахим татварын тодорхойлолт
Барааны нэр
Хэмжих нэгж
Тоо хэмжээ
Техникийн тодорхойлолт
Багц 1
1
Үхрийн цул мах
кг
200
2
Хонины цул мах
Ш
300
Сонирхсон аж ахуй нэгж, байгууллагууд info@ttt.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар 2022 оны 07 дүгээр сарын 01-ны өдрийн 11 цаг 00 минут–ний дотор ирүүлнэ. Утас 88040029
2022-06-27
Хамтран ажиллах санал
ШУУД ХУДАЛДАН АВАХ ЗАР
2022оны 06сарын 22 "Таван толгой түлш"
Баяжуулах үйлдвэрлүү налайхын барилгын материал үйлдвэр технологийн паркаас татах усны шугам хоолойн байр зүйн зураглал хийлгэх, Кадастрын зураглал хийлгэх
Сонирхсон аж ахуй нэгж, байгууллагууд info@ttt.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар 2022 оны 06 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минут–ний дотор ирүүлнэ. Утас 99069794
2022-06-22