БНСУ-ын Хийн түлшний аюулгүй байдлын корпорацийн удирдлагыг хүлээн авч уулзлаа
"Тавантолгой түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн болон компанийн удирдлагууд өнөөдөр /2026.09.03/ АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр, БНСУ-ын Хийн түлшний аюулгүй байдлын корпорацийн Ерөнхийлөгч Пак Гёнг Гүг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
"Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд одоо шахмал түлш, хагас коксон түлшийг хэрэглэж байгаа. Бидний хэтийн зорилго бол хийн түлшинд бүрэн шилжих. Гэвч Монгол Улсын хэмжээнд хийн түлшний хэрэглээ, аюулгүй байдлыг зохицуулсан эрх зүйн орчин дутмаг байна. Иргэдэд ч айдас бий. Тиймээс энэ бүхнийг арилгахаар хийж буй та бүхний ажил чухал" гэдгийг Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн онцоллоо.
БНСУ-ын Хийн түлшний аюулгүй байдлын корпораци нь шингэрүүлсэн нефтийн хий (LPG), шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-н түлшний хэрэглээ, аюулгүй байдалд хяналт тавьдаг байгууллага бөгөөд тус улс нь хийн түлшний бие даасан хуультай гэдгийг танилцуулав. БНСУ-ын Хийн түлшний аюулгүй байдлын корпораци нь манай улстай 3 дахь жилдээ хамтран ажиллаж буй аж. Хоёр улсын хийн түлшний чиглэлээр мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм, журмыг харьцуулан судалж, Монгол Улсад хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхэд эрхзүйн техникийн туслалцаа үзүүлж байна.
2026-09-03
Б.ПҮРЭВДАГВА: ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ИЙГ БҮХ ТАЛААР ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр /2026.08.30/ Тавантолгой Түлш ХХК-ийн зүүн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, үйлдвэрийн үйл явцтай танилцлаа. Тавантолгой Түлш компани гурван цехийн хоёр шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж буй. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос түлшний үйлдвэрийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог бууруулан, бүтээмжийг сайжруулаад байна. Үйлдвэр өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлш нөөцлөөд байгааг Тавантолгой Түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн танилцуулав. Тавантолгой Түлш компани түлшний гурав дахь үеийн шилжилтийг хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлчүүдийн хэрэглээнд зориулан хагас коксон түлш нийлүүлсэн. "Цэвэр нүүрс" гэж нэрлэгддэг хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өнгөрсөн жил 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан юм. 2026-2027 оны халаалтын улиралд 300 гаруй мянган тонн хагас коксон түлшийг 446 цэгээр айл өрхүүдэд борлуулж, аж ахуйн нэгжүүдэд мидлинг нийлүүлнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва "Улаанбаатар хотынхны онцгой анхаарал хандуулах галлагааны улирал эхлэх гэж байна. Тавантолгой Түлш ХХК нийслэлийн 1.8 сая хүн амын эрүүл мэнд, дулааныг нуруундаа үүрч, энэ ажлыг олон жил хийж байна. Сүүлийн үеийн шийдвэрүүд үр дүнгээ өгснийг IQAir системийн дата үзүүлэлтээс харж болно. Засгийн газар, нийслэлийн зүгээс халаалтын улирлын бэлтгэл ажилд онцгой анхаарал хандуулж байгаа. Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх. Энэ зорилгын төлөө Хотын дарга та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа ч өндөр тавина. Бидэнд энэ өвлийг амжилттай давах бүрэн боломж бий" гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн хотын дарга борлуулалтын цэгүүдээ бэлэн байдалд оруулах, Хотула апплейкшн дахь бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмж, угаарын хийн хордлогоос сэргийлэх талаар Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг чиглэл болгов.
2026-08-30
Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн компанийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо
Тавантолгой түлш ХХК-ийн газар, хэлтсийн дарга нар өнөөдөр Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнд ажлаа танилцуулж, тулгамдаж буй асуудлынхаа талаар мэдээлэл өглөө.
Энэ хуралд Үйл ажиллагааны газрын дарга О.Эрдэнэбат, Ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Алтансүх нар болон компанийн ажилчид оролцож, хариуцсан ажлаа тайлагнав.
2026-2027 оны халаалтын улирал эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэл, татан авалтын явц, түгээлт, борлуулалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгснөөс гадна компанийн дотоод үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц зэрэг асуудлаар танилцууллаа.
Түлшний үйлдвэрийн хоёр болон гуравдугаар цехийн үйлдвэрлэлийн шугамаар мидлингэн шахмал түлшний үйлдвэрлэл үргэлжилж буй. Үйлдвэрлэсэн түлшийг нөөцийн агуулахад төвлөрүүлэх дотоодын тээврийг өчигдрөөс эхэлж, холбогдох мэргэжилтнүүд өрөлт хураалтад хяналт тавин ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн түрээсийн агуулахад 27 гаруй мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна. Түлшний борлуулалтыг есдүгээр сарын 15-аас эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгааг газрын дарга нар танилцуулав.
2026-08-25
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
"Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан С.Даваасүрэнг томиллоо. С.Даваасүрэнгийн хувьд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, АББҮХ-ны Ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай.
Гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн Ц.Эрдэнэбаярын хувьд мидлинг суурьтай шахмал түлшээс хагас кокс руу шилжих түлшний гуравдахь үеийн шилжилтийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд түүхий эдийн судалгаа, үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын системийг шинэчлэн нэвтрүүлсэн. Тодруулбал, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүтэй хамтран хагас коксон түлшний суурь судалгааг хийлгэж, хатуу түлшний стандартыг шинэчлэн батлуулж, хэрэглээнд нэвтрүүлсэн.
Нийслэлийн 170 мянга гаруй өрхийг сайн чанарын хагас коксон түлшээр хангах зорилгоор БНХАУ-аас 367 мянган тонн хагас коксон түлш импортолж, улсын болон хувийн хэвшлийн төмөр замын байгууллагуудтай хамтран өвлийн ачааллыг амжилттай давсан юм.
Борлуулалтын цэгийг 650-аас 450 болгон байршлыг оновчилж, түлшний нөөц, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтыг цахимжуулан "Хотула" аппликэйшнийг нэвтрүүлсэн. Мөн гэр хорооллын айл өрхийг хийн түлшид шилжих ажлыг ч эхлүүлсэн юм.
2025–2026 оны өвөл агаар бохирдуулагч бодисын агууламж буурч, нийслэлийн агаарын бохирдол 23 хувиар буурсныг АББҮХ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон олон улсын хөндлөнгийн байгууллагууд баталгаажуулсан.
Түүнчлэн компанийн бүтэц орон тоог бууруулах, урсгал зардлыг хэмнэх зэрэг менежментийн өөрчлөлтийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж үр бүтээлтэй ажилласныг Төлөөлөн удирдах зөвлөл дүгнэсэн юм.
2026-08-13
2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС 18 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД МОПЕД, СКҮТЕР, СУРРОН УНАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОСОН
Монгол Улсын Их Хурлаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль-д нэмэлт, өөрчлөлт оруулж, мопед, скүтер, сурроны хэрэглээг зохицуулсан. Тус хуулийн нэмэлт, өөрчлөлт 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд үүний дагуу 18 нас хүрээгүй хүүхэд, өсвөр насныхан мопед, скүтер, суррон унахыг хуулиар хориглосон.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж, замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцохыг уриалж байна.
2026-07-06
МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Тавантолгой түлш ХХК, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолд Тавантолгой түлш ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаяр, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар болон албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү санамж бичигт гарын үсгийн зурснаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Анхан болон Дунд шатны хороодын үйл ажиллагаа, сайн дурын идэвхтний сүлжээгээр дамжуулан олон нийтэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, иргэдэд угаарын хий, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд анхны тусламж үзүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, сурталчлах юм.
2026-07-06
Нийслэлийн Ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн сурагчид Түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
"Тавантолгой түлш" ХХК-ийн Түлшний үйлдвэртэй Нийслэлийн Ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн Б.Давааням багштай 11Г ангийн сурагчид танилцлаа. Танилцах аялалын үеэр сурагчид шахмал түлш үйлдвэрлэх технологийн процесс, түүхий эдийн боловсруулалт, бүтээгдэхүүний чанарын хяналтын талаар мэдээлэл авсан юм. Үйлдвэрлэлийн үе шат, дамжлага бүрийг үйлдвэрийн инженерүүдээр тайлбарлуулж, шахмал түлш хэрхэн бүтэж, хэрэглэгчдийн гэрт хэрхэн хүрдэгийг хүүхдүүд сонирхон асууж байлаа.
Энэхүү арга хэмжээ нь сурагчдын мэргэжлийн чиг баримжааг дэмжих, үйлдвэрлэлийн салбарын талаар мэдлэг мэдээллийг нь өргөжүүлэх, ажлын орчинтой танилцуулахад чухал ач холбогдолтойг анги удирдсан багш Б.Давааням онцоллоо. Мөн агаарын бохирдлыг бууруулахын тулд хагас коксон түлшний шилжилтийг хэрхэн хийж байгаа, цаашид нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж хэрэгжүүлэхийг ч сурагчид сонирхож байсан юм.
2026-06-10
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
КОМПАНИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газрын "Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр" 98 дугаар тогтоол, 2018 оны "Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай" 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 23 дугаар тогтоолоор "Тавантолгой түлш" ХХК байгуулагдсан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар тогтоолоор төрийн өмчит "Тавантолгой түлш" ХХК-ийн төрийн эзэмшлийн хувийг Нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тухай шийдвэр гарч тайлант хугацаанд засаглал болон бүтээгдэхүүн шинэчлэхтэй холбоотой суурь судалгаа, туршилтын ажлуудыг шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран дээд байгууллагаас гарсан тогтоол, шийдвэрийн хүрээнд зохион байгуулж, үйлдвэрлэлийн шугамыг тав дахин багасгаж, өртөг зардлыг бууруулан, өндөр бүтээмжтэй үйлдвэрлэл явуулж байна.
Компани үүссэн байгуулагдсан цагаас эхлэн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсний завсрын бүтээгдэхүүнийг ашиглан сайжруулсан миддлингэн шахмал (СМШТ) түлш үйлдвэрлэн айл өрхүүдэд нийлүүлж ирсэн ба түүхий нүүрстэй харьцуулахад агаарын бохирдолыг 40-45% бууруулж чадсан боловч Шинжлэх ухааны байгууллагууд болон Эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаагаар миддлингэн шахмал түлшийг цаашид хэрэглэх нь Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд үр нөлөө багатай болох нь тогтоогдсон тул хагас коксон шахмал (ХКШТ) түлшинд үе шаттайгаар шилжих тогтоол шийдвэр гарч, 2025-2026 оны галлагааны улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг ХКШТ-р хангах зохион байгуулалт, гүйцэтгэлийн ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар ХКШТ-г импортлон жижиглэн савлаж айл өрхүүдэд нийлүүлэх үйл ажиллагааг НЗДТГ, НАОБТГ, Экологийн цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлж байна.
Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэг, 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам"-ыг тус тус үндэслэн "Тавантолгой түлш" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 1 (нэг) гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Нэг. Ерөнхий шаардлага:
1.Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаас гадна Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам"-ын 3.2 дахь хэсэгт заасан нийтлэг шаардлагыг хангасан байх. Үүнд:
а.Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
б.Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
в.Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
г.Тухайн компани, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
д.Тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садны холбоогүй байх;
е.Тухайн компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал "томоохон харилцагч" гэж үзнэ);
ё.Нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;
ж.Эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
з.Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
к.Тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх.
2.Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
3.Төрийн болон нутгийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал, төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
4.Тухайн салбарын төрийн өмчит болон хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаггүй байх.
Тусгай шаардлага:
1.Санхүү, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр дээд боловсролтой, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан байх;
2.Сүүлийн 5 жилийн хугацаанд "Тавантолгой түлш" ХХК-д ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй /энэ шаардлага одоо ажиллаж буй ТУЗ-ийн Хараат бус гишүүдэд хамаарахгүй/*, мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжид ажиллаж байгаагүй, бизнесийн хэлхээ холбоогүй байх;
3.Компанийн ЭБАТ-тай нэгдмэл сонирхолтой биш, тэдгээрийн төрөл садан, гэр бүлийн гишүүн биш байх.
Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
1.Төрийн албан хаагчийн анкет
2.Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн хуулбар гадаадад их дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт; (Лавлагаа ирүүлж болно, E-Mongolia)
3.Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
4.Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (E-Mongolia);
5.Урьд ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтны ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаас тодорхойлолт авчрах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг, нотлох баримтын хамт ирүүлэх);
6.Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон хүсэлт;
7.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа;
8.Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа;
9.Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар.
Сонгон шалгаруулалтын материалыг хүлээж авах газар, хугацаа:
· Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17.00 цаг хүртэл цахим хаягаар ирүүлэх.
· Нэмэлт мэдээллийг (976) 99091419 дугаарын утаснаас авна уу.
· Цахим хаяг: narmandakh.ts@ttt.mn
Анхаарах зүйлс:
1.Сонгон шалгаруулалтад оролцогч нь холбогдох мэдээллээ үнэн зөв ирүүлэх үүрэгтэй бөгөөд худал мэдээлэл ирүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй;
2.Бүрдүүлэх баримт бичгийг цахимаар илгээхдээ нэг файл болгон PDF форматаар ирүүлэх;
3.Ирүүлсэн баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
4.Хугацаа хоцорсон эсвэл материал дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй;
5.Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;
6."Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам"-д заасан үе шатны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна;
"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО
2026-04-14
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

· Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16.00 цаг хүртэл цахим хаягаар ирүүлэх.
· Нэмэлт мэдээллийг (976) 99091419 дугаарын утаснаас авна уу.
· Цахим хаяг: narmandakh.ts@ttt.mn
Анхаарах зүйлс:
1.Сонгон шалгаруулалтад оролцогч нь холбогдох мэдээллээ үнэн зөв ирүүлэх үүрэгтэй бөгөөд худал мэдээлэл ирүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй;
2.Бүрдүүлэх баримт бичгийг цахимаар илгээхдээ нэг файл болгон PDF форматаар ирүүлэх;
3.Ирүүлсэн баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
4.Хугацаа хоцорсон эсвэл материал дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй;
5.Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;
6."Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам"-д заасан үе шатны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна;
"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО
2026-04-03
Б.Цолмон: Ажлаасаа шантарч байгаагүй харин ч ажлаараа бахархдаг
"Би хийж байгаа ажлаараа бахархдаг" хэмээн ярих энэ бүсгүйг Бадамын Цолмон гэдэг. Тэрээр Тавантолгой түлш ХХК-ийн Түлшний үйлдвэрийн 2-р цехэд Савлагааны машинчаар ажилладаг.
Тэрбээр, Хүнсний технологич мэргэжилтэй бөгөөд 2019 оноос тус компани байгуулагдсан цагаас эхлэн тогоочоор нэг жил гаруй ажиллаж байгаад 2020 оны сүүлээс Зүүн үйлдвэрт хэвлэгч, цавууны машинист, шуудай цоологч зэрэг ажлуудыг хийж байжээ. 2021 оноос савлагааны машинчаар ажиллаж байгаа юм.
Б.Цолмон бидэнд хийж буй ажлаа танилцуулахдаа, "Миний ажил бол шахмал түлшийг стандартын дагуу 25 кг-аар савлаж, бүтээгдэхүүний жинг бариулах. Бидний үйлдвэрлэж байгаа түлш Улаанбаатар хотын олон мянган гэр хорооллын айл өрхийн галыг таслахгүй, дулаан байлгахад хувь нэмэр оруулж байна гэж бодохоор баяртай байдаг. Агаарын бохирдол ч харьцангуй буурсан гэж боддог. Энэ өвөл өмнөх жилүүдтэй харьцуулахад агаар сайхан байгаа шүү дээ.
Энэ ажлыг хийхэд хүндрэлтэй зүйл байлүй яах вэ. Эмэгтэй хүн өвлийн -40 хэмийн хүйтэнд гадаа ажиллана гэдэг амаргүй. Гэхдээ бүгдээрээ чадна, ажиллана гээд л зүтгэж байгаа болохоор шалтаг тоочоод байдаггүй.
Манай үйлдвэрт 20 гаруй эмэгтэй ажилтан ажиллаж байна. Бүгд л мундаг. -40 хэмийн хүйтэнд үйлдэрийн шугам дээрээ зогсоод энэ өвлийг хамтдаа давлаа. Ер нь манайд ажиллаж байгаа эмэгтэйчүүд бүгд хичээл зүтгэлтэй сайн ажиллалаа.
Энэ өвөл маш хүйтэн байлаа. Гурав, дөрвөн есийн үеэр -40 хэм давж хүйтэрсэн өдрүүдэд шугам дээр зогсоод ажиллахад хүнд байсан. Гэхдээ бид ажлаас шантраагүй ээ. Хүйтнээс л жаахан айсан.
Манай компани энэ жил ажилчдынхаа хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, эсгий гутал, дулаан хувцас хэрэгслээр хангаж өгсөн нь өвлийн хүйтнийг давахад их дэм болсон.
Гадаа хүйтэнд ажиллах хэцүү ч сайхан хамт олонтой, олон сайхан залуучуудтай хамт ажиллаад энэ өвлийг амжилттай давлаа.
Ажилтан нэг бүрийн ард гэр бүл, үр хүүхэд гээд олон хүн байдаг шүү дээ. Тийм болохоор бид бүгд ар гэрийнхээ төлөө хичээн ажиллаж байна. Ах, эгч, дүү, үе тэнгийн олон сайхан хамт олонтой ажиллаж байгаадаа баяртай байдаг" хэмээн ярилаа.
2026-03-09