МЭДЭГДЭЛ
Тавантолгой түлш компани Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу 2019 оноос эхлэн шахмал түлш үйлдвэрлэж гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэн ажиллаж байна. Манай үйлдвэрлэж байгаа шахмал түлшний түүхий эдэд Тавантолгойн орд газрын Ухаа худагийн угааж баяжуулсан нүүрсний дундын бүтээгдэхүүн буюу мидлинг 95 хувь, холбогч эд буюу барьцалдуулагч бүтээгдэхүүн 4-5 хувийг эзэлдэг. Мидлинг нь түүхий нүүрстэй харьцуулахад шаталтаас үүсэх дэгдэмхий бодис хоёр дахин бага ялгардаг онцлогтой бол барьцалдуулагч нь байгалийн гаралтай цардуул байдаг юм.
Манай компанийн үйлдвэрлэж буй шахмал түлшний орц, найрлага, бүтээгдэхүүний чанарт төрийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагууд тогтмол хяналт тавьж, итгэмжлэгдсэн олон улсын болон дотоодын лабораториудад дээж өгч шинжлүүлж ирсэн. Энэ хугацаанд Монгол Улсад мөрдөгдөж буй Сайжруулсан шахмал түлшний MNS5679:2022 стандартыг бүрэн хангаж байна.
Барьцалдуулагч эд үйлдвэрлэгч "Баялаг эрдэнэ цом" ХХК-ийн захирал Л.Ганзориг нь шахмал түлшний талаар олон нийтийг төөрөгдүүлсэн, илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр удаа дараа тарааж манай компанийн 3000 орчим ажилтны хөдөлмөрийг үгүйсгэж байгаа тул хууль, хяналтын байгууллагад хандаж шалгуулах болсныг үүгээр мэдэгдэж байна.
Тавантолгой түлш ХХК-ийн Хуулийн хэлтэс
2024-01-19
Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт нарт шахмал түлшний талаар мэдээлэл өглөө
Нийслэлийн Ардчилсан намын дарга, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт болон бусад албаны хүмүүс өнөөдөр Тавантолгой түлш компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын үеэр Тавантолгой түлш компанийн Ерөнхий технологич Х.Галымбек, Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг, Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат, Хагас коксын төслийн ерөнхий инженер Ж.Батбилэг нар шахмал түлшний технологи болон компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгч, сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Тавантолгой түлш компанийн хувьд гурван үйлдвэрээр шахмал түлш үйлдвэрлэдэг бөгөөд баруун үйлдвэрийн үйл ажиллагааг шат дараатай бууруулж байгаа юм. Анх 4 цехийн 13 шугамаар нийт үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг байсан бол өнөөдөр 4 шугамаар 7,7 хувийг үйлдвэрлэж байгаа юм. Хүчин чадлыг үе шаттай бууруулах байдлаар баруун үйлдвэрт цаашид түлш үйлдвэрлэхгүй гэж мэдэгдлээ.
Мөн шахмал түлшний орц, найрлага, технологийн хувьд 2019 оноос хойш өөрчлөгдөөгүй бөгөөд олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангаж байгааг онцолсон юм. Шахмал түлш үйлдвэрлэж эхэлснээс хойш төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагууд хяналт шалгалтыг тогтмол хийж, итгэмжлэгдсэн лабораториудаар шинжлүүлж байсан гэдгийг уулзалтын үеэр танилцуулсан юм.
2024-01-19
ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР МЭДЭЭ
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн 454 дугаар тогтоолын дагуу Шакмен маркийн 37 ширхэг автосамосвалыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
2. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх
Дуудлагын худалдаанд оролцох саналыг батлагдсан маягтын дагуу бөглөж, гарын үсэг зурж баталгаажуулан, дэнчин төлснийг нотлох банкны баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичиг баримт)-ний хуулбарын хамт дугтуйд хийж, дугтуйн гадна талд авах автомашиныхаа марк улсын дугаарыг бичиж, Чингилтэй дүүргийн 1 дүгээр хороо Жигжиджавын гудамж 8 "Тавантолгой Түлш" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Б байр / Хуучнаар 1072 хувьцааны мэдээллийн төв/-д байрлах саналын хайрцагт хийнэ. Санал авах сүүлийн хугацаа 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
Саналын хуудасны маягтыг https://ttt.mn хаягаас татаж авч болно.
3. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Төв, Сэргэлэн, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот байрлах "Тавантолгой Түлш" ХК–ний Зүүн үйлдвэрийн байранд очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг утсаар авах 88094206, 86079470, очиж үзэх 80508811 утсаар холбогдоно уу.
2024-01-15
Экологийн цагдаагийн албатай хамтран айл өрхүүдийн зуух, пийшинд шалгалт хийлээ
Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн шахмал түлшний хяналтын хэлтэс, Тавантолгой түлш компани хамтран Сүхбаатар, Баянзүрх дүүргийн зорилтод бүлгийн зарим айл өрхүүдийн зуух пийшинд шалгалт хийж, заавар зөвлөгөө өглөө. Шалгалтаар айлуудын зуух эвдэрсэн, ширэм хагарсан, ул ширэм хугарсан, ханан пийшин хагарсан зэрэг зөрчил дутагдал олон байлаа. Мөн айлуудын угаарын хийн мэдрэгч ажиллахгүй, тэжээлийн зай нь дууссан гэх шалтгаан хэлж байлаа. Иймд дээрх байгууллагуудаас иргэдийг зуух, пийшин, яндангийнхаа битүүмжлэлийг сайтар шалгаж, эвдэрсэн бол засч сайжруулах, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулахыг зөвлөж байна.
2024-01-11
Локомобиль зүтгүүр хүлээн авлаа
Тавантолгой түлш компани төмөр зам болон засмал замд явах Локомобиль зүтгүүрээ өнөөдөр хүлээн авлаа. Өнгөрсөн оны есдүгээр сард захиалж БНХАУ-д үйлдвэрлэсэн энэхүү зүтгүүр нь ачаатай 10 вагон буюу 1000 тонн ачаа татах хүчин чадалтай. Энэхүү зүтгүүрийг хүлээн авч ашиглалтад оруулснаар шахмал түлшний түүхий эдийг үйлдвэрийн хашаанд татан төвлөрүүлэх, вагон сэлгэн байршуулах ажил цаг хугацаа алдахгүй хурдан шуурхай явахаас гадна, эдийн засгийн хувьд хэмнэлттэй болж байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар төмөр замын түрээсийн зүтгүүрээс 20 дахин хямд, 48 цагт 80 литр дизель түлш зарцуулах юм байна.
Локомобиль зүтгүүрийг Галтхайрхан компани нийлүүлж байгаа бөгөөд нэг жилийн баталгаат хугацаатай юм байна.
2024-01-08
ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР МЭДЭЭ
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн 454 дугаар тогтоолын дагуу Шакмен маркийн 37 ширхэг автосамосвалыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
2. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх
Дуудлагын худалдаанд оролцох саналыг батлагдсан маягтын дагуу бөглөж, гарын үсэг зурж баталгаажуулан, дэнчин төлснийг нотлох банкны баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичиг баримт)-ний хуулбарын хамт дугтуйд хийж, дугтуйн гадна талд авах автомашиныхаа марк улсын дугаарыг бичиж, Чингилтэй дүүргийн 1 дүгээр хороо Жигжиджавын гудамж 8 "Тавантолгой Түлш" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Б байр / Хуучнаар 1072 хувьцааны мэдээллийн төв/-д байрлах саналын хайрцагт хийнэ. Санал авах сүүлийн хугацаа 2023 оны 12 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
Саналын хуудасны маягтыг https://ttt.mn хаягаас татаж авч болно.
3. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Төв, Сэргэлэн, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот байрлах "Тавантолгой Түлш" ХК–ний Зүүн үйлдвэрийн байранд очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг утсаар авах 88094206, 99103608, очиж үзэх 80508811 утсаар холбогдоно уу.
2023-12-11
Экологийн цагдаагийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа
Экологийн цагдаагийн албанаас экологийн асуудал хариуцсан цагдаагийн албан хаагчдад мэргэшүүлэх сургалтыг жил бүр зохион байгуулдаг аж. Сургалад есөн дүүрэг, 21 аймгаас экологийн асуудал хариуцсан албан хаагчид хамрагдаж байгаа аж. Энэ сургалтад Тавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал угаарын хийн хордлого, хэрхэн сэргийлэх талаар сургалт зохион байгууллаа. Сургалтаар угаарын хий хэрхэн үүсдэг, хэрхэн сэргийлэх, гэр хорооллын айлуудын зуух пийшингийн нөхцөл байдал ямар байгаа мэдээлэл өгсөн юм.
Экологийн цагдаагийн албаны хувьд Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах үүднээс Улаанбаатар хот руу орох найман постод түүхий нүүрс оруулахгүй, шахмал түлшийг нийслэлээс тээвэрлэн гаргуулах байхад хяналт тавин ажилладаг юм. Мөн угаараас сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг айл өрхүүдэд өгч ажилладаг байна.
2023-11-30
Тавантолгой түлш компани, Экологийн цагдаагийн албатай хамтран ажиллана
Тавантолгой түлш компани үүсэн байгуулагдаж, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлш нийлүүлэхийн зэрэгцээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг давхар хийж ирсэн. Энэ ажилд Экологийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн ч дэмжлэх үзүүлж ирсэн юм. Тус албаныхны зүгээс угаарын хийн болзошгүй эрсдэлээс айл өрхийг сэргийлэх болон шахмал түлшийг нийслэлээс тээвэрлэн гаргах, нийслэлд түүхий нүүрс оруулж ирэх зөрчилд хяналт тавьж ажиллаж ирсэн билээ.
Цаашид хоёр байгууллага хамтран ажиллаж угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, нийслэлийн хүн ардыг эрүүл аюулгүй орчинд амьдруулах эрхэм зорилгын дор нэгдэн ажиллахаа илэрхийлж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичиг байгуулах арга хэмжээнд Тавантолгой түлш компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, Экологийн цагдаагийн албаны дарга, хурандаа М.Батсайхан болон бусад албаныхан оролцсон юм.
Энэ үеэр Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн хяналт тавьж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын 209 гаруй мянган айл өрх шахмал түлш хэрэглэж байгаагаас 82.000 айл өрхийн зуух ямар нэгэн байдлаар гэмтэлтэй, угаартах эрсдэлтэй байгаа аж. Дээрх айлуудаас 70 гаруй мянгад нь дамжуулагчтай угаарын хий мэдрэгч суурьлуулсан бөгөөд өдөр бүр хяналт тавьж байгааг энэ үеэр онцолсон юм.
Мөн энэ үеэр Тавантолгой түлш компанийн Чанарын хэлтсийн дарга Батболд, шахмал түлшний үйлдвэрлэл болон тээвэрлэл, хадгалалтад өдөр бүр хяналт тавьж байгаа. Хэрэглэгчдэд ямар нэгэн стандартын зөрчилтэй түлш нийлүүлдэггүй гэдгийг онцолж байлаа.
2023-11-28
Д.Өлзийбат: Сайжруулсан шахмал түлшний технологид өөрчлөлт ороогүй
Нийслэл хотод сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлээд хэдийнээ 5 жилийн хугацааг үдсэн байна. Гэвч энэ хугацаанд анх хэрэглэж байсан сайжруулсан шахмал түлшний чанар өнөөдрийн хэрэглэж буй түлшнээс өөр байж болзошгүй гэж иргэд үзэж буй. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор болон бусад цаг үеийн асуудлаар "Тавантолгой Түлш" ХХК-ний Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбаттай ярилцлаа.
-Юун түрүүнд сайжруулсан шахмал түлшний орц найрлага, чанарт ямар нэг өөрчлөлт орсон уу. Иргэдийн зүгээс энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна?
-"Тавантолгой Түлш" ХХК сайжруулсан шахмал түлш үйлдвэрлээд 5 дахь жилтэйгээ золгож байна. ЗГ-ын 2018 оны 62-р тогтоолоор "Түүхий нүүрсийг нийслэл хотод оруулах, худалдан борлуулахыг хориглосон" шийдвэр гаргасантай холбоотойгоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, 5 жилийн хугацаанд нийслэлийн хэрэглэгчдийг шахмал түлшээр хангаж ирсэн.
Энэ хугацаанд "Тавантолгой Түлш" ХХК үндсэн түүхий эд болох эрчим хүчний нүүрсийг "Энержи Ресурс"-ын угааж баяжуулсан бүтээгдэхүүн болох медлингийг ашиглаж ирсэн. Энэ хугацаанд үндсэн түүхий эд болох медлинг, барьцалдуулагч хоёрыг огт солиогүй. Нэг технологиор үйлдвэрлэж, хэрэглэгчид хүргэж ирсэн. Тиймээс 2019 онд хэрэглэгчид хүрч байсан түлш өнөөдөр өөрчлөгдөөгүй. Чанар ижил байгаа.
Үүнийг маш олон хөндлөнгийн байгууллага хянадаг. Өмнө нь МХЕГ манай түлшинд хяналт тавьдаг байсан бол татан буугдсанаас хойш БОАЖЯ хариуцдаг болсон. 2022 оныг дуустал манай зүүн, баруун үйлдвэр дээр 24 цагийн турш жижүүрлэж, бидний үйл ажиллагааг хянадаг байсан. Ингэхдээ шахмал түлшнээс дээж авч, шинжилгээ авч үүний дараа хэрэглэгчдэд хүрдэг байсан. Харин одоо БОАЖЯ-д бид үйл ажиллагаагаа тайлагнаж, дээжээ хөндлөнгийн байгууллагад өгч, түлшний чанарыг хянаад явж байна. Ингээд лабораториудын дүгнэлтээр манай шахмал түлшний шинж чанар өөрчлөгдөөгүй. Стандартын шаардлагад нийцсэн түлшийг иргэдэд хүргэж байна.
-Иргэдийн дунд нийтлэг байдаг ойлголт нь медлингээс илүү барьцалдуулагчийг хүний биед хортой, сөрөг нөлөөтэй гэж үздэг. Үүнд тайлбар мэдээлэл өгөхгүй юу?
-Барьцалдуулагч нь ургамлын гаралтай цардуул юм. Гэтэл барьцалдуулагч нь сайжруулсан шахмал түлшний 4-5 хувийг л эзэлдэг. Шаталтын процесст орохоор эрдэс, шаврууд нь шатахгүй үлдчихнэ. Нөгөө органик цардуул шатахаараа нүүрсхүчлийн хий ус үүсгэдэг. Тэгэхээр хүмүүсийн хэлсэн шиг угаар үүсгэж байна, хортой байна гэж ярьдаг нь буруу юм.
Би мэргэжлийн хүний үүднээс хэлэхэд бүх төрлийн органик бодис шатахад нүүрсхүчлийн хий ус үүсгэдэг. Тэгэхээр барьцалдуулагчаас шалтгаалж түлшний шинж чанар өөрчлөгдөх, түлш хортой болно гэсэн ойлголт байхгүй.
-Сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлээд хэдийн 5 жил болсон байна. Гэтэл анх 2019 онд шахмал түлшийг хэрэглэж байхад утаа багатай байсан, одоо утаа ихтэй байна гэдэг асуудал их яригдаж байна?
-Манай орц найрлага огт өөрчлөгдөөгүй. 2019 онд нийслэлийн иргэд ойролцоогоор 400 мянган тонн түлш хэрэглэж эхэлж байсан. Гэтэл одоо 600 мянган тонн шахмал түлш хэрэглэж байна. Гэвч түүхий нүүрсийг хориглосон ЗГ-ын тогтоол өнөөдрийг хүртэл бүрэн төгс хэрэгжээгүй байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр нийслэлд буй нийт 174 мянга гаруй ААН түүхий нүүрс түлж байна. Гэтэл түүхий нүүрсний шинж чанар өнөөдөр хэрэглэж буй шахмал түлшээс 2 дахин муу үзүүлэлттэй байгаа. Чийглэгийн хэмжээ 30-40 хувь, дэгдэмхий бодис нь 40-45 хувь. Тэгвэл одоо бидний хэрэглэж буй нүүрс 22 хувиас бага дэгдэмхий бодистой, чийг нь 10 хувиас бага байдаг.
Чийг өндөртэй түлш утаа их гаргадаг, асахдаа удаан уугидаг. Шахмал түлш биш учраас тоос тоосонцор их ялгаруулдаг. Тэгвэл бид сайжруулсан шахмал түлшийг хэрглэснээр дэгдэмхий бодис буюу утааг 2 дахин багасгасан байна. Мөн тоосонцрын хэмжээ бага байдаг.
2019 онд утаа яагаад бага байсан бэ гэвэл, ковидын жил байсан учраас бүх хүний тэр дундаа машины хөдөлгөөн хоригдсон. Тэгэхээр агаарыг бохирдуулж байгаа утаа нийт утааны 21 хувийг гаргаж байгаа. Үүнийг мэргэжлийн байгууллагууд ч мөн шалгадаг.
-Сайжруулсан шахмал түлш хэрэглэхэд иргэд хамгийн түрүүнд угаарын хийн эрсдэлээс сэргийлэх нь илүү чухал байдаг шүү дээ. Ер нь угаарын хийн эрсдэлээс сэргийлэх ажлыг иргэд өөрсдөө хийж чадаж байна уу. Яг үүнтэй холбогдуулан Тавантолгой Түлш ХХК-аас ямар арга хэмжээ авч ажиллаж байна?
-Манай хэрэглэгчид үйлчлэх төвийн гол зорилго нь угаарын хийн дуудлага мэдээлэл болон бусад мэдээллийг өгч, тусламж үзүүлдэг ажлыг хийдэг. Гэтэл өнгөрсөн хавар нийт гэр хорооллын иргэдээс зуухны судалгаа авахад энгийн зуухны 82 мянга нь чанарын шаардлага хангахгүй байсан. Мөн 43 мянган айлын ханын пийшин шаардлага хангахгүй байсан. Нийтээр нь авч үзвэл гэр хороолын өрхүүдийн 63 хувь нь зуухны шаардлага хангаагүй байна.
Тэгэхээр зуух өөрөө таталт сайн байж байж бүрэн шаталт явагдана, онгорхой, цоорхой байхгүй бол угаарын хийн эрсдэл үүсэхгүй. Энэ мэтчилэн иргэдийн хариуцлагын асуудал их байна.
-Хүйтний улирал ид эхлэх гэж байна. Гэтэл захын хорооллоор маш их утаа үнэртээд байдаг. Гэтэл үүнийг юу гэж хардах вэ гэхээр нөгөө хуучин үе шиг хамер түлэх, хуванцар сав шатааж байна уу гэх хардлага төрж байгаа. Ийм нөхцөл байдал үүсэж байна уу?
-Яг ийм асуудал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна гэдэг судалгаа гарч байгаа. Ойролцоогоор 20 мянган айл шахмал түлшээ худалдан авч чадахгүйн улмаас гарт таарсан түлшээ түлж байна. Дугуй, хамер, хайрцаг гээд шатааж болох бүхий л зүйлийг шатааж байна. Нийт 200 мянган айл өрхийн 20 орчим мянга нь шахмал түлш хэрэглэхгүй, утаа их гаргадаг, амархан шатдаг материал түлэхээр агаарын бохирдол үүсэлгүй яахав.
-Эдгээр өрхүүдэд ямар нэг арга хэмжээ авдаг уу. Эсвэл сайжруулсан шахмал түлшийг хөнгөлөлттэй үнээр олгох ч гэдэг юм уу ийм зохицуулалтийг хэрхэн хийдэг вэ?
-Яг энэ асуудал нь чиг үүргийнхээ хувьд манай компанийн хариуцах ажил биш л дээ. Гэхдээ иргэдээ орхиж болохгүй. Олон олон айл өрхөд түлшийг нь бэлдэж өгөх ажлуудыг хийдэг. Хэдий нийгмийн хариуцлагын хүрээнд айл өрхүүдэд тусламж, дэмжлэг үзүүлж байгаа ч бүгдэд нь тусламж үзүүлэх боломж бололцоо хомс. Харин Нийслэлээс тудгээр өрхүүдийг тэдгээр хүмүүсийг бодлогоор дэмжиж ажиллах боломж бий. Үүнийг нийслэл шийдэх асуудал гэж харж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: www.ubn.mn
2023-11-23