Мэдээ мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран зохион байгуулж буй "Ногоон технологи 2024" өдөрлөгт Тавантолгой түлш компани оролцож байна. Манай компанийн хувьд шахмал түлшний талаарх мэдээ, мэдээллийг хэрэглэгчдэд өгөхөөс гадна хэрэглээний "Сайн" картыг олголтыг хийж байна. Иргэд түлшний картаа хаяж, гээгдүүлсэн бол шинээр авахаас гадна, хэрэглээгээ нээлгэх, бүртгэлээ хийлгэх зэрэг үйлчилгээ авч болох юм.
2024-09-18
Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан “Сайн” карт ашигладаг иргэд Та бүхэн өвлийн бэлтгэлээ хангана уу.
Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан "Сайн" карт ашигладаг иргэд Та бүхэн "Тавантолгой түлш" ХХК лавлах утас 7011-9400 рүү хандаж картаа шалгуулж өвлийн бэлтгэлээ хангана уу.Иргэн та шинээр карт авах бол:1. Иргэний үнэмлэхийн хуулбар2. Угаарын хийн мэдрэгч3. Хас банкны дансанд 3000 тушаагаад баримт авах4. Түр оршин суугч бол хорооны тодорхойлолт авахДээрх материалыг бүрдүүлж Талбайн баруун талын 1072 байрны 115 тоотоос авна уу.Лавлах утас: 7011-9400
2024-09-06
Шахмал түлш борлуулах борлуулагч нарыг сонгон шалгаруулах нээлттэй ажлын байрны зар
2024-2025 оны галлагааны улиралд шахмал түлш борлуулах 670 цэг ажиллах бөгөөд борлуулагч болох хүсэлтэй иргэдийн шаардлага хангасан хүсэлт, материалыг цахим хэлбэрээр хүлээн авч, шаардлагатай хороодын 128 байршилд цэг сонгон шалгаруулалт зохион байгуулна.Дэлгэрэнгүй мэдээллийг - https://ttt.mn/seller
2024-08-27
Тавантолгой түлш компанийн удирдах ажилтнуудад Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа
Тавантолгой түлш компанийн Захиргаа Удирдлагын Газар, Авлигатай тэмцэх газартай хамтран компанийн удирдах ажилтнуудад Авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Комиссар С. Баярцэцэг, Комиссар А. Тунамал-Эрдэнэ нар удирдан явуулсан бөгөөд "Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх", "Авлигын ойлголт ба гэмт хэрэг" сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.Сургалтанд Үйлдвэр, Газар, Хэлтсийн 20 орчим удирдах албан тушаалтнууд хамрагдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн талаарх ойлголт, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг авч, цаашид авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санал бодлоо солилцсон юм.  
2024-08-23
Тавантолгой түлш компанийн удирдлагууд Зүүн үйлдвэрийн өвлийн бэлтгэл ажилтай танилцлаа
Тавантолгой түлш компанийн удирдлагууд 2024-2025 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Зүүн үйлдвэрт хийгдэж буй ажил, арга хэмжээтэй танилцлаа. Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд зүүн үйлдвэрийн I болон III цехийн тоног төхөөрөмж, шугамын урсгал засварын ажил дуусч бүтээгдэхүүн үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу хийгдэн ажиллаж байгаа бол II цехийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмжийн шинэчлэлт угсралтын хүрээнд 4 ком холигч төхөөрөмж, 50 тн/цагийн хүчин чадалтай хатаагч төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд хэвлэгч төхөөрөмжийн суурь бетоны ажил дуусаж угсралтын ажлууд эхлээд байна. Мөн уутат фильтер болон хагас автомат галлагааны зуух угсрагдаж дуусан, зуухны галын хотолын тоосгон өрлөгийн ажил, савлагааны хэсгийн шахмал түлш савлах хагас автомат 8 ко машинаас 6 ком машиныг суурилуулж дагалдах шат тавцангийн ажлууд үргэлжилж байна. II цехийн бүтээн байгуулалтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх сарын 1нд дуусаж, туршилт тохируулгын ажлууд хийгдэж эхлэх юм.
2024-08-14
Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Цэрэндоржийн Лхагвасүрэнг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Тавантолгой түлш ХХК-ийн Худалдан авалт, тээвэр зохицуулалтын газрын дарга, Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Цэрэндоржийн Лхагвасүрэнг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагналаа.Ц.Лхагвасүрэнгийн хувьд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчаар ажиллаж байсан юм. Түүний төр улсдаа зүтгэсэн хичээл зүтгэл, хөдөлмөр, бүтээлийг үнэлж Бэрхийн уурхайн 70 жилийн ойгоор ийнхүү Гавьяат хэмээх хүндтэй цолоор шагнаж байгаа юм.
2024-08-09
Аймгийн арслан Н.Дэмбэрэлцэрэнд хүндэтгэл үзүүллээ
Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Хөвсгөл аймгийн наадмын хүчит бөхийн барилдаанд 7 даван түрүүлж Аймгийн арслан цол хүртсэн Н.Дэмбэрэлцэрэнд Тавантолгой түлш компанийн удирдлага, хамт олон хүндэтгэл үзүүллээ.Н.Дэмбэрэлцэрэнгийн хувьд Баруун үйлдвэрийн хоёрдугаар цехийн савлагааны машинчаар ажилладаг юм. Түүний амжилтыг үнэлж "Тавантолгой түлш" ХХК-ийн "Бахархал" хүндэт тэмдгээр мялаасан юм. Мөн Төвийн үйлдвэрийн Ашиглалтын инженер Г.Сундуйг Эрчим хүчний тэргүүний ажилтнаар шагналаа.
2024-08-05
3,5км хатуу хучилттай зам ашиглалтад орууллаа
Тавантолгой түлш компанийн бүтээн байгуулалтын ажлуудын нэг болох Налайх- Чойр чиглэлийн А0101 дугаартай улсын чанартай авто замаас Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн үйлдвэр хүртэлх 3,5 км хатуу хучилттай авто зам тавих ажил дуусаж өнөөдөр замын хөдөлгөөнийг нээлээ. Тус ажлыг Сант баян бэрх ХХК 6-р сарын 1-ний өдрөөс 7-р сарын 10 хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд 44 тн даац бүхий 3,5 км авто замыг 20см буталсан чулуун суурь, 4см суурь асфальт, 3см өнгийн асфальтаар хучиж төлөвлөгөөт хугацаандаа хүлээлгэн өглөө. Нийслэлийн айл өрхийг түлш дулаанаар хангах ажилд гар бие, сэтгэл зүрхээ зориулан ажилладаг 1800 гаруй ажилтан албан хаагчдынхаа аюулгүй байдал, хөдөлмөрийн орчин нөхцлийг сайжруулж, агаарын тоосжилтыг бууруулахад энэхүү ажил томоохон ач холбогдолтой юм.  
2024-07-16
Зүүн үйлдвэрийн урсгал засвар 70 хувьтай байна
Тавантолгой түлш ХХК өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үйлдвэрүүддээ өргөтгөл шинэчлэл болон урсгал засварын ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд зүүн үйлдвэрийн II цехийг хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж байгаа бол нэг болон гуравдугаар цех тоног төхөөрөмж, шугамд урсгал засварын ажлыг хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар урсгал засварын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал засварын ажлыг энэ сарын 25 нд бүрэн дуусгаж ирэх сарын 1-ээс шугам залгаж түлш үйлдвэрлэж эхэлнэ. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр таслахгүй байх зорилгоор 100 мянган тонн шахмал түлшийг аюулгүйн нөөцөд хадгалдаг юм. Өнөөдрийн байдлаар 53 мянган тонн түлш нөөцлөөд байгаа бол үлдсэн түлшийг ирэх есдүгээр сарын 15 хүртэл үйлдвэрлэн нөөцлөх юм.
2024-07-04
Тавантолгой түлш компани Зүүн үйлдвэртээ угаалгын цех ашиглалтад орууллаа.
Тавантолгой түлш компани Зүүн үйлдвэртээ угаалгын цех ашиглалтад орууллаа. Энэ нь ажилтнуудынхаа хөдөлмөрийн орчин, нөхцлийг сайжруулах чиглэлээр хийж буй ажлуудын нэг юм. Угаалгын цех нь Нийтлэг Үйлчилгээний Хэлтэст харьяалагдах бөгөөд 4 хүний бүрэлдэхүүнтэй, ажлын 8 цагаар үйл ажиллагаа явуулж байна. Тус цех нь  нэг удаадаа 35кг буюу хоногт ажлын 100-120 ширхэг хувцас угааж, хатаах хүчин чадал бүхий угаалга, хатаалгын гурван машинтай аж. Мөн хувцас угаах, хатаах, индүүдэхээс гадна оёдол засварын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
2024-05-27
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн удирдлагуудтай уулзлаа
Тавантолгой түлш компанийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Стратегийн ач холбогдол бүхий компани хэмээн үзэж 2021 оноос Баруун болон Төвийн үйлдвэрийн Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлсэн. Тэгвэл хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийг Дотоодын цэргийн хамгаалалтад авахад бэлэн байна. Тиймээс хуульд заасны дагуу энэ асуудлыг даруй шийдвэрлэж хамтран ажиллахыг тус ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар хүсч буйгаа илэрхийллээ. Мөн өнгөрсөн хугацаанд манай албан хаагчдын ажиллах нөхцлийг бүрдүүлж хамтран ажилласанд талархаж буйгаа хэллээ. Энэ асуудалд компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, "Үндэсний аюулгүй байдлын чиг баримжаатай үйлдвэрийг Дотоодын цэргийн хамгаалалтад байх асуудлыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Гэхдээ 2024 онд шилжүүлнэ гэж төлөвлөөгүй байсан учир гарах зардал мөнгийг ТУЗ-д танилцуулж байж шийдвэр гаргуулах нь зүйтэй. Иймд холбогдох зардлыг шийдвэрлэх ажлыг компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-д танилцуулъя" гэсэн юм.
2024-05-27
“Аавын түшиг-Гэр бүлийн аз жаргал” өдөрлөг зохион байгууллаа
Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн үйлдвэрийн удирдлага, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс хамтран "Дэлхийн гэр бүл"-ийн өдөр, Эх үрсийн баярыг тохиолдуулан "Аавын түшиг- Гэр бүлийн аз жаргал" сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Зүүн, Баруун, Төвийн үйлдвэрийн ажилтан, албан хаагчдын төлөөлөл болсон 20 гэр бүл, 50 орчим хүүхдийг урин оролцуулж, үйлдвэртэй танилцуулсан юм. Өдөрлөгт дуучин С.Гантогоо, Хүүхдийн ордны авьяаслаг сурагчид, морин хуурч Д.Энхболор нар ая дуугаа өргөсөн юм. Мөн Сэтгэл зүйч Ж.Үйлст компанийн ажилчид, тэдний хүүхдүүдэд сэтгэл зүйн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгсөн бол Боловсролын ухааны доктор, СГЗ Р.Нямдорж, СГЗ Д.Данзан нар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Мөн өдөрлөгийн төгсгөлд гэр бүлүүд ХАБЭАБОЭ-н хэлтэстэй хамтран Монос, Шинэс, Голт бор зэрэг модны 35 суулгацыг тарьж суулгасан юм.  
2024-05-21
TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд