Мэдээ мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
Ремень хадаас худалдаж авна
 ШУУД ХУДАЛДАН АВАХ ЗАР 2022оны  06 сарын 17 өдөр                                                                                                                                                   Улаанбаатар хот "Таван толгой түлш" ХХК нь шууд худалдан авах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагуудыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:  Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ   Үнийн санал Цахим татварын тодорхойлолт      Барааны нэр Хэмжих нэгж Тоо хэмжээ Техникийн тодорхойлолт РЕМЕНЬ ХАДААС ш 1200   Сонирхсон аж ахуй нэгж, байгууллагууд info@ttt.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот  Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар 2022 оны 06 дүгээр сарын 24-ны өдрийн 11 цаг 00 минут–ний дотор ирүүлнэ.  Утас 99069794
2022-06-17
Агаар шүүгч худалдаж авна
 ШУУД ХУДАЛДАН АВАХ ЗАР 2022оны  06 сарын 06 өдөр                                              Улаанбаатар хот "Таван толгой түлш" ХХК нь шууд худалдан авах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагуудыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:  Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ   Үнийн санал Цахим татварын тодорхойлолт                   Барааны нэр Хэмжих нэгж Тоо хэмжээ Техникийн тодорхойлолт       Багц 1   1 Агаар шүүгч ш 60 2841 2 Түлшний шүүр     ш 130   3 Маслын шүүр ш 130   4 Агаар шүүгч ш 20 Pu2842 5 Маслын шүүр ш 32 Fs9009 6 Тунгаагууртай шүүр ш 16   7 Түлшний шүүр ш 32 Fs1280 8 Кропны шүүр ш 8   Сонирхсон аж ахуй нэгж, байгууллагууд info@ttt.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот  Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар 2022 оны 06 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минут–ний дотор ирүүлнэ.  Утас 88040029
2022-06-06
Хүнсний ногоо худалдан авах
ШУУД ХУДАЛДАН АВАХ ЗАР 2022оны  05 сарын 31өдөр                                                                                                                         Улаанбаатар хот                                                                                                                             "Таван толгой түлш" ХХК нь шууд худалдан авах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагуудыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:  Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ   Үнийн санал Цахим татварын тодорхойлолт      Барааны нэр Хэмжих нэгж Тоо хэмжээ Техникийн тодорхойлолт       Багц 1   1 Төмс кг 720   2 Байцаа кг 390   3 Лууван кг 980   4 Сонгино кг 152   5 Сармис кг 10   6 Хүрэн манжин кг 30   7 Шар манжин кг 160     Багц 2 1 Өндөг ш 400   Сонирхсон аж ахуй нэгж, байгууллагууд info@ttt.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот  Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар 2022 оны 06дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг 00 минут–ний дотор ирүүлнэ.  Утас 88040029
2022-05-31
Үхрийн мах худалдаж авах
ШУУД ХУДАЛДАН АВАХ ЗАР 2022оны  05 сарын 27 өдөр                                                                             Улаанбаатар хот          "Таван толгой түлш" ХХК нь шууд худалдан авах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагуудыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:  Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ   Үнийн санал Цахим татварын тодорхойлолт                   Барааны нэр Хэмжих нэгж Тоо хэмжээ Техникийн тодорхойлолт       Багц 1   1 Үхрийн цул мах кг 800   2 Хонины цул мах кг 500   Сонирхсон аж ахуй нэгж, байгууллагууд info@ttt.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот  Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар 2022 оны 06дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минут–ний дотор ирүүлнэ.  Утас 88040029
2022-05-27
Мэдэгдэл
"Тавантолгой түлш" ХХК-ийн Баруун бүсийн III үйлдвэрийн дээврийн хэсэгт 2022 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 07:00 цагт уугилт үүссэн байсныг Гал түймэр унтраах 26 дугаар ангийн шуурхай бүлэг ажиллаж, галын тархалтыг газар авахуулалгүй бүрэн унтраалаа. Гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Галаас үүдэлтэйгээр учирсан хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээллэх болно.
2022-05-27
Хүнсний бүтээгдэхүүн худалдан авах
ШУУД ХУДАЛДАН АВАХ ЗАР 2022оны  05 сарын 26өдөр                                                                             Улаанбаатар хот                                                                                                                                                                                                                                                                                "Таван толгой түлш" ХХК нь шууд худалдан авах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагуудыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:  Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ   Үнийн санал Цахим татварын тодорхойлолт                   Барааны нэр Хэмжих нэгж Тоо хэмжээ Техникийн тодорхойлолт       Багц 1   1 Хурах гурил кг 40 25кг 2 Сүү ш 120   3 Молоко кг 24   4 Бүхэл үр гурил кг 200   5 Шпагет ш 90   6 Алаг гоймон кг 25   Сонирхсон аж ахуй нэгж, байгууллагууд info@ttt.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот  Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар 2022 оны 05дүгээр сарын 31-ны өдрийн 11 цаг 00 минут–ний дотор ирүүлнэ.  Утас 88040029
2022-05-26
Багаж хэрэгсэл нийлүүлэх аж ахуй нэгж байгууллага, хувь хүнийг урьж байна
ШУУД ХУДАЛДАН АВАХ ЗАР "Таван толгой" ХХК нь хамран ажиллах шууд худалдан авах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд: Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ Үнийн санал Сонирхсон этгээд purchase@ttt.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар 2022 оны 05 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минут–ний дотор ирүүлнэ. Утас: 99192779 1 дүгээрт № Барааны нэр Хэмжих нэгж Тоо хэмжээ Техникийн тодорхойлолт 1 Тасдагч ш 5 ф150 2 Цахилгаан дрилл ш 4 6610 3 Түлхүүрийн ком ш 5 Asaki 4 Дроцов ком ш 5   5 Суурин тасдагч ш 2   6 Бахь ш 4 C8 7 Отверк ком ш 4 tajima 8 Лантуу алх ш 5   9 Лантуу ш 8 8кг 10 Молдок ш 2 2865 11 Компрессор ш 2 2.2kw 12 Тасдагчийн ир боодол 20 ф100 13 Тасдагчийн ир ш 200 ф150 14 Гагнуурын баг ш 21   15 Држатель ш 26   16 Масс ш 26 500А 17 Тасдагч ш 12 9710 18 Метр ш 10 8метр 19 Төмрийн шохой ш 10   2 дугаарт 1 Швеллер м 102 100мм 2 Швеллер м 102 80мм 3 Полоса м 960 6мм 5,5см 4 Швеллер м 300 100мм 5 Полоса м 396 4мм 3 дугаарт 1 Ус зөөлрүүлэгч ш 1 ком Хянасан:ХААХ-ийн ахлах мэргэжилтэн                                                                         М.Жавхлан Боловсруулсан: Худалдан авалт ажиллагаа хариуцсан мэргэжилтэн                        Ж.Гантөр
2022-05-25
Тавантолгой Түлш ХХК “Нэг ажилтан-Нэг мод“ аяныг хэрэгжүүлж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг Тавантолгой түлш ХХК дэмжин ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд манай компани "Нэг ажилтан-Нэг мод" аяныг хэрэгжүүлж Баруун бүсийн үйлдвэрийн орчинд таван төрлийн 1000 ширхэг модыг тариална. Мөн үйлдвэрийн орчныг зүлэгжүүлэх ажлыг энэ аяны хүрээнд хийнэ гэдгийг компанийн удирдлагууд хэлэв. Мод тарих аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний шатанд үйлдвэрийн орчинд мод тариалах бол хоёрдахь шатыг "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд хоёр сая ширхэг мод тарих юм.
2022-05-20
Сэлбэг хэрэгсэл худалдаж авах
2022оны 05сарын 16 -ны өдөр                                                                        ШУУД ХУДАЛДАН АВАХ ЗАР "Таван толгой" ХХК нь хамран ажиллах шууд худалдан авах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урь-ж байна. Үүнд: Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ Үнийн санал Сонирхсон этгээд purchase@ttt.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар 2022 оны 05 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цаг 00 минут–ний дотор ирүүлнэ. Утас: 99192779 1 дүгээрт № Барааны нэр Хэмжих нэгж Тоо хэмжээ Техникийн тодорхойлолт 1 Компрессор ш 2 11kw 2 Компрессорын толгой ш 4 11kw 3 Соронзон пускатель ш 5 11kw 4 Даралтын реле ш 8 11kw 5 Сэнс ш 5   6 Эр эм холбох ш 20   7 Хөдөлгүүртэй хэвтээ насос ш 3   8 Хөдөлгүүртэй босоо насос ш 4             2 дугаарт 1 Хар труба м 96 ф40 3,5 2 Квадрат м 60 50*50 3 Лист хээтэй м2 36 ф4 4 Швеллер м 12 ф20 5 Лист м2 5 ф18 6 Двухтавр м 48 ф20 7 Хар труба м 198 ф25 3,5 8 Квадрат м 126 50*50 3 дугаарт 1 Тасдагчийн ир ш 200 ф180 2 Тасдагчийн ир ш 400 ф100 3 Тасдагчийн ир ш 50 ф350 4 Тасдагчийн ир ш 400 ф150 5 Электрод 506 кг 500 ф3.2 6 Электрод J422 кг 200 ф2.5 7 Электрод J422 кг 500 ф3.2 8 Багны шил ш 100 хар 9 Багны шил ш 100 цагаан 10 Плазмын хошуу ш 100 ф100 11 Төмрийн шохой ш 10   12 Гагнуурын хувцас ш 3   13 Гагнуурын бээлий ш 20   14 Гар тросс зүлгүүр ш 40   15 Троссон зүлгүүр ш 40 ф100 16 Нүдний шил ш 20   17 Плазмын тос ш 1   18 Штанген циркуль ш 1 ф300 19 Штанген циркуль ш 1 ф150 4 дүгээрт 1 Тасдагч ш 5 ф150 2 Цахилгаан дрилл ш 4 6610 3 Түлхүүрийн ком ш 5 Asaki 4 Дроцов ком ш 5   5 Суурин тасдагч ш 2   6 Бахь ш 4 C8 7 Отверк ком ш 4 tajima 8 Лантуу алх ш 5   9 Лантуу ш 8 8кг 10 Молдок ш 2 2865 11 Компрессор ш 2 2.2kw 12 Тасдагчийн ир боодол 20 ф100 13 Тасдагчийн ир ш 200 ф150 14 Гагнуурын баг ш 21   15 Држатель ш 26   16 Масс ш 26 500А 17 Тасдагч ш 12 9710 18 Метр ш 10 8метр 19 Төмрийн шохой ш 10  
2022-05-20
Шууд худалдан авах зар
2022оны  05 сарын  19өдөр                                                                             Улаанбаатар хот "Таван толгой түлш" ХХК нь шууд худалдан авах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагуудыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:  Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ   Үнийн санал Цахим татварын тодорхойлолт                   Барааны нэр Хэмжих нэгж Тоо хэмжээ Техникийн тодорхойлолт       Багц 1   1 Үхрийн цул мах кг 800   2 Хонины цул мах кг 500         Багц 2   1 Төмс кг 250   2 Лууван кг 180   3 Байцаа кг 180   4 Сонгино Кг 80   5 Хүрэн манжин кг 50   6 Шар манжин кг 50   7 сармис кг 10   8 Аяга угаалгын шингэн ш 8 2литр 9 Угаалгын нунтаг ш 5 Миф 10 Төмөр угаагч ш 5 Хар сав угаах зориулалттай 11 Аяга угаалгын алчуур ш 5 Нэг тал нь хатуулагтай 12 Гарын алчуур ш 5 3 өнгө 13 Резинэн бээлий ш 5   14 Жавельон ш 1   15 Порцны бээлий боодол 20   16 Гялгар уут ш 200         Багц 3   1 Үхрийн цул мах Кг 500   2 Хонины цул мах Кг 500   Сонирхсон аж ахуй нэгж, байгууллагууд info@ttt.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот  Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар 2022 оны 05 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цаг 00 минут–ний дотор ирүүлнэ.  Утас 88040029
2022-05-19
Б.Алтанзул:Түлш, зуух, яндан байж агаарт ялгарах хорт бодис багасна
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзултай ярилцлаа. -Сүүлийн үед хийж байгаа ажлаасаа танилцуулахгүй юу?        -Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо агаарын бохирдлыг бууруулах ажлынхаа хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа Тавантолгой түлш компанийн түлш үйлдвэрлэж байгаа технологийг сайжруулахаар 14 зүйл бүхий албан шаардлагыг хүргүүлээд байна.      Бид шаардлага хүргүүлээд орхих биш Хорооны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнээс гаргасан зөвлөмжийн хүрээнд шахмал түлшний технологи дээр бага зэрэг нэмэлт өөрчлөлт оруулах саналуудыг тусгасан. Үүний үр дүнд Тавантолгой түлш компаний үйлдвэрийн бүтээгдэхүүн буюу сайжруулсан шахмал түлш нь технологийн шаардлагыг хангасан байх болно. Тухайлбал, уугихгүй байж өвлийн улиралд ямар нэгэн чийг авахгүйгээр галлагааг бүрэн явуулах боломжийг бүрдүүлэх юм. Засгийн газрын 2017 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсан. Мөн Монгол Улсын Шадар сайдын 2021 оны123 дугаар тушаалаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсэд нам даралтын зуухтай, уур үйлдвэрлэдэг болон дулаан үйлдвэрлэдэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн түүхий нүүрс хэрэглэхийг   2022 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хориглох шийдвэр юм. Үүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд уур үйлдвэрлэгч, дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэнтэй уулзалт зохион байгуулаад түүхий нүүрс түлэхгүй гэдэг бүх талынхаа харилцан ойлголцлыг уулзалтаараа баталгаажуулаад байна. Дээрх ажлын хүрээнд бид уур болон дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн удирдлагад үйл ажиллагаандаа техникийн өөрчлөлт, шинэчлэлт хийх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх зэрэг Шадар сайдын шийдвэрт заасны дагуу энэ арга хэмжээнүүдийг танилцуулсан.     Аж ахуйн нэгжүүд 5 дугаар сарын 15-ны өдөр гэхэд түүхий нүүрс түлэхгүйгээр угаасан болон баяжуулсан нүүрс хэрэглэх шаардлагыг хэрэгжүүлэхэд бэлтгэл ажил хангаж эхэлсэн. Үүний хүрээнд НМХГ, НЦГ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн хэсэгчилсэн инженерийн байгууламжийн газар, Нийслэлийн захирагчийн ажлын алба гээд хамтарсан ажлын хэсэг дээрээс уур, дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийнхээ зууханд шалгалт хийж байна. Хэрэв угаасан нүүрс (мидлинг) хэрэглэх, боловсруулсан нүүрс буюу баяжуулсан нүүрс түлбэл зуухны яндан тус бүр дээрээ утаа шүүгч суурилуулсан байх шаардлагыг тавьж байгаа. Мөн яндан бүрт утаа хэмждэг багажийг байрлуулсан байх. Дээрээс нь орчны бохирдлыг тоос, үнсгүй байлгах, угаасан болон баяжуулсан нүүрсний тоос шороог гаргахгүй байх үүднээс битүүмжлэлтэй саванд байлгах гэсэн шаардлагыг тавьж байгаа. Ямар ч гэсэн агаарт угаарын хий, тоосонцор ялгарахгүй байх ёстой. -Аж ахуйн нэгжүүд баяжуулсан болон угаасан нүүрс хэрэглэнэ гэж байна. Энэ талаар товч тайлбарлаж өгөөч?      -Баяжуулсан болон угаасан нүүрс (мидлинг) гэж хоёр янзын бүтээгдэхүүн байгаа. Баяжуулсан гэхээр фракцалаад дээр нь нэмэлт бодисууд холиод шаталтыг нь өндөрсгөж зууханд бүрэн шаталт явуулах нөхцөлийг зууханд бүрдүүлэхыг хэлээд байгаа юм. Харин угаасан нүүрс гээд байгаа нь Эрдэнэс тавантолгойн нүүрсийг угаагаад үлдэж байгаа үлдэгдэл хэсгийг хэлж байна. Яг зуухны чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн холбогдох хүмүүс баяжуулсан, угаасан нүүрс (мидлинг) гэдгийг мэдэж байгаа. -Өнгөрсөн жил гэр хорооллын айлуудад угаарын хий мэдэрдэг тоног төхөөрөмж өгсөн. Энэ хэр үр дүнтэй болсон бэ?      -Өнгөрсөн жил Дэлхийн банкны санхүүжилтээр агаарын чанарын суурин харуулын автомат станцыг Улаанбаатар хотын хэмжээнд хоёрыг нэмж байрлуулахаар нийслэлийн хэмжээнд 18 суурин харуулын автомат станц ажиллаж байна. Энэ жил Налайх дүүрэг болон Шархадны орчимд байршуулж байгаа. Энэ орчмын агаарын чанар ямар байгаа мэдээллийг иргэд, олон нийт агаар.мн цахимаас шууд авах боломжтой. Мөн энэ жилээс эхлээд Налайх дүүргийн агаарын чанарыг сайжруулах бүсэд оруулж байгаа. Энэ хүрээнд Налайх дүүрэг дэх агаарын чанар ямар байгааг хянах боломж бүрдэж байна. Тус дүүрэгт байгаа 7600 орчим яндантай айл бий. Энэ айлуудыг бид сайжруулсан шахмал түлшээр хангана. Үүний бүх тооцооллыг хийгээд "Тавантолгой түлш" компанид хүргүүлсэн байгаа.      Нийслэлийн төвийн зургаан дүүргийн айлуудад тавьсан угаарын хийн мэдрэгч төхөөрөмж бий. Мэдрэгчийг нь дамжуулагч тоног төхөөрөмжтэй нь суурьлуулсан байгаа. Энэ болгоныг бид Налайх дүүрэгт хэрэгжүүлнэ. Ингэснээр тус дүүргийн иргэдийг угаарын хийн хордлогоос хамгаалах нөхцөл бүрдэнэ. Угаарын хийн мэдрэгч, дамжуулагч технологи нь тухайн айлын иргэд угаарын хийн хордлогод ороод утсаа авахгүй тохиолдолд мэдээллийг хүлээж аваад төв рүүгээ дамжуулна. "Тавантолгой түлш" компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын ажилтнууд  хяналтын камераар хянаж ажиллана. Угаарын хийн дуудлага хяналтын камерт тухайн дүүргийн дугаар багийн дугаар тоотын Доржийнд угаарын хий гарлаа гэсэн мэдээлэл гарч ирнэ. Энэ мэдээллийг тухайн тойргийг хариуцаж буй байцаагчид мэдэгдэх, хөрш айлд мэдэгдэж яаралтай тусламж үзүүлэх мөн  холбогдох байгууллагуудад нь мэдэгдэж угаарын хордлогоос иргэдийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн болно. Одоогийн байдлаар 200 орчим айлыг нэг байцаагч хариуцаж байгаа.Тэгэхээр энэ бүх мэдээллийг тухайн хүний гар утасны дугаараар шууд өгөх боломжийг бүрдүүлж холбогдсон байгаа. -Нийслэлийнхэн Тавантолгойн түлшийг хэрэглээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ түлшийг хэрэглэснээр ямар өөрчлөлт гарав?      -"Тавантолгой түлш" компанийн бүтээгдэхүүн сайжруулсан шахмал түлш өнөөдрийн байдлаар агаарын чанарын бохирдлыг 50 орчим хувиар бууруулсан. 2020-2021 оны өвлийн галлагааны үед агаарын чанар бага зэрэг бохирдсон. Энэ нь Тавантолгой түлш компанийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологид тухайлбал холигч, хатаалт дээр бага зэргийн алдаа гарсан гэж үзэж байгаа. Энэ жил энэ алдаа гарахаас хамгаалж дээрх технологиудыг яаралтай өөрчлөх үүрэг өгсөн. Одоо өөрчлөлтийг хийгээд үйл ажиллагаа нь явж байна. Агаарын бохирдлын хувьд нөлөөлж байгаа хүчин зүйл бий. Байгаль, цаг уурын хүчин зүйл яах аргагүй нөлөөлдөг.      Энэ юутай холбоотой гэвэл дүн өвлийн хүйтэн арванхоёр, нэг, хоёрдугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэр дэх агаар мандалд Сибирийн их даралтын орон (антициклон) тогтсоноор үүлгүй, салхи багатай үед газрын гадарга хөрж дулаанаа алдаж темпратурын инверс бүрэлддэг. Үүний улмаас агаар дээшээ сарниж сэлгэгдэх бус доошоо сууж олон эх үүсвэрээс гарч буй бохирдол тунарч хөдөлгөөнгүй тогтуун болдог. Тэгэхээр дор байгаа агаар сэлэгдэж чаддаггүйгээс бохирдол нэмэгддэг гэсэн үг. Газрын гадрагаас дээш хөөрсөн агаар эзэлхүүнээ тэлж темпратур нь буурдаг ерөнхий зүй тогтолтой боловч цаг агаарын тодорхой нөхцөл бүрдсэн үед эсрэг байдал үүсч дээшлэх тусам агаарын темпратур нэмэгдэх явдал ажиглагддаг. Үүнийг темпратурын инверс  гэж нэрлэдэг. Темпратурын инверсийн эрчим хүчтэй инверс зузаан байх тусам агаар бохирдуулагч бодисуудын хөдөлгөөн тушигдан инверсийн давхаргад хуримтлагдаж агаарын бохирдол энгийн нүдээр харагдахуйц ихэсдэг юм.     Олон хоногоор инверс задрахгүй торгтвортой байснаас агаарын бохирдол нэмэгдэх нэг шалтгаан болж байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 194 мянга орчим гэр хорооллын айл гал түлж байна гэдэг нь утаа гаргаж байна гэсэн үг. Өнгөрсөн жил нөлөөлсөн нэг хүчин зүйл нь цар тахлын үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөн 90 хувь зогсоход агаарын чанар харьцангуй бага байсан. Тэгэхээр тээврийн хэрэгслээс ялгарч байгаа агаар бохирдуулагч бодис өндөр байна. Нийслэлийн хэмжээнд 650 мянган тээврийн хэрэгслийн 90 гаруй хувь нь 10-аас дээш насжилттай хөдөлгүүртэй автомашин байна. Нэгдүгээрт, энэ нь муу бөгөөд хөдөлгөөүрт дутуу шаталт явагдаж байна. Хоёрдугаарт, 90 орчим хувийн тээврийн хэрэгсэл чинь Евро-2 шатахуун хэрэглэдэг учраас чанарын шаардлага хангадаггүй. Бүрэн шаталт явагддагүйгээс хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр олон жилийн насжилттай мотор, чанарын стандарт хангалтгүй  дутуу шаталттай шатахууны агаарт ялгарах хорт бодис нь өндөр байна.      Ийм зүйлүүд агаарыг бохирдуулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс түлж байгаа II, III, IV цахилгаан станц, Амгалан дулааны төв, Сэлбэ дэд төвийн яндангаас гарч байгаа утаа, тоосонцор агаарыг бохирдуулж байгаа үндсэн эх үүсвэр нь болж байна.      Үндэсний хорооны дэрэгдэх эрдэмтдийн зөвлөлийн доктор, инженерүүд ч хэлдэг. Мөн олон улсын туршлага, бусад улс орны агаарыг бохирдлыг бууруулах туршлагыг судлахад түлш, зуух, яндангаа сайжруулах ёстой юм байна. Түлш, зуух, яндан гурав гурвуулаа сайн байж агаарт ялгарах хорт бодис багасна. Тэгэхээр бүрэн шаталттай зуухыг шаардлага хангасан долоон аж ахуйн нэгжийн 8-9 зуух байна. Үүнээс илүү монгол инженерүүдийн хийсэн зуухнууд ч байна. Энэ зуухнуудыг нийслэлийн гэр хорооллын айлуудад хэрэглүүлэх асуудлыг тавьж байгаа. Тавантолгой түлш компанийн сайжруулсан шахмал түлшний шинж чанарыг үзвэл өндөр илчлэгтэй түлш юм. Өнөөдрийн байдлаар 2-3 жил өндөр илчлэгтэй нүүрсийг энгийн зууханд шатаахаар лист төмөр нь нимгэрч, гагнаасаараа салсан зэрэг нөхцөл байдалтай байна. Тавантолгой түлш компанийн сайжруулсан шахмал түлш дутуу шатахаар угаарын хий, тоосонцор нэмэгддэг. Үүнээс болж иргэд угаартах нөхцөл үүсч байгаа. Тиймээс түлшийг бүрэн бүрэн шаталттай болгохын тулд зайлшгүй стандартын зуух, ионжуулан утаа шүүх яндантай болох шаардлагатай байгаа юм.
2022-05-19
Дараахь эд зүйлсийг худалдаж авна
2022оны  05 сарын  12 өдөр                                                                             Улаанбаатар хот "Таван толгой түлш" ХХК нь шууд худалдан авах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагуудыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:  Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ   Үнийн санал Цахим татварын тодорхойлолт                   Барааны нэр Хэмжих нэгж Тоо хэмжээ Техникийн тодорхойлолт       Багц 1   1 Гидрийн шингэн л 2000 VG45       Багц 2   1 Редукторын  тос л 2000 80W90       Багц 3   1 Өндрийн бүс ш 70         Багц 4   1 Үхрийн цул мах кг 800   2 Хонины цул мах кг 500   Сонирхсон аж ахуй нэгж, байгууллагууд info@ttt.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот  Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар 2022 оны 05 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минут–ний дотор ирүүлнэ.  Утас 88040029
2022-05-12
TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд