Мэдээ мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
Дараахь эд зүйлсийг худалдаж авна
2022оны  05 сарын  12 өдөр                                                                             Улаанбаатар хот "Таван толгой түлш" ХХК нь шууд худалдан авах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагуудыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:  Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ   Үнийн санал Цахим татварын тодорхойлолт                   Барааны нэр Хэмжих нэгж Тоо хэмжээ Техникийн тодорхойлолт       Багц 1   1 Гидрийн шингэн л 2000 VG45       Багц 2   1 Редукторын  тос л 2000 80W90       Багц 3   1 Өндрийн бүс ш 70         Багц 4   1 Үхрийн цул мах кг 800   2 Хонины цул мах кг 500   Сонирхсон аж ахуй нэгж, байгууллагууд info@ttt.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот  Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар 2022 оны 05 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минут–ний дотор ирүүлнэ.  Утас 88040029
2022-05-12
Т.Даваажаргал: Гэр хорооллын айл өрхүүдийн гуравны нэг нь л стандарт зуух хэрэглэж байна
Угаарын хийн асуудлаар Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанарын хяналт зохицуулалтын дарга Т.Даваажаргалтай ярилцлаа. – Угаарын хийн хордлогод өртсөн иргэдсайжруулсан түлшнээс боллоо гэдэг. Энэ асуудлаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү? – Угаарын хийн эрсдэлтэй нөхцөл байдал улирлаасаа хамаараад харилцан адилгүй байдаг. Хавар намрын саруудад гэрийн гадна, доторх агаарын температурын зөрүү багасч байгаа үед угаарын хий нэмэгддэг. Температурын зөрүү багассанаар тухайн зууханд дотор шатаж байгаа түлшний шаталт удааширалтай байдаг. Энэ нөхцөлд угаарын хий үүсдэг. Хавар намрын улиралд айл өрхийн галлагааны давтамж холддог учраас тухайн галлаж байгаа зуухны өөрийнх нь температураас хамаардаг. Өөрөөр хэлбэл, өвлийн нөхцөлд байнгын халуун байхад галладаг бол хавар намрын улиралд хүйтэн зуухан дээр галлагаа хийдэг. Хүйтэн зуухан дээр галлагаа хийж байгаа тохиолдолд шаталтын үйл явц муу явагддаг. Намрын 9, 10 сар, хаврын 4,5 сард галлагааны давтамж багасдаг, зуухын таталт мууддаг нь угаарын хийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсдэг. Угаарталт гэдэг нь нүүрс хүчлийн дутуу исэлт буюу ямарваа нэгэн шатах цаас, мод, хуванцар, түлшээс үүсдэг CO бодис үүсдэг. – Тэгвэл яаж галлагаагаа хийвэл угаартахгүй байх вэ? – Иргэд галлагааны давтамжаа хийхдээ модоор галлаж, зуухаа сайтар халааж байж түлшээ хийх хэрэгтэй. Ингэхдээ зааварчилгаагаа сайн мөрдөж хийвэл угаартах эрсдэл бага гэж үздэг. – Ер нь, гэр хорооллын айл өрхүүдийн зуух, пийшин харилцан адилгүй байгаа. Төслийн, уламжлал, ханан пийшин гэх мэт. Үүнээс бүрэн шаталттай гэх төслийн зуух хэр олон байгаа вэ? – 2010-2017 оны хугацаанд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Цэвэр агаар сангийнхан хамтраад нийт 175 мянган орчим сайжруулсан зуухыг 80-90 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд нийлүүлсэн. Түүнээс хойш манай байгууллага агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн тооллогыг хийдэг. Нийслэлд 175 мянган төслийн зуух тарааснаас өнөөдрийн байдлаар 55 мянга нь ашиглаж байна гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн гуравны нэг нь л стандарт зуух хэрэглэж байна. – Сайжруулсан зуух хэрэглээд угаартаад байна уу, өөр шалтгаан байна уу? – Угаарталтын нөхцөл байдал дан ганц түлшнээс хамаарахгүй. Зуухны стандартаас шалтгаалж байна. 2016 онд ахуйн хэрэглээний зуухны стандартыг баталсан. Угаарын байдал ханан пийшингийн таталт, битүүмжлэл, яндангийн залгаас, галлагаа хийж байгаа хүний ур чадвараас хамаарч байна. Зарим дуудлагыг харж байхад бороо цас орлоо гээд өрхөө бүтээснээс болж угаартсан байх жишээтэй. Мөн ямар ч тохиолдолд яндангийн сойлтыг хааж болохгүй -Угаарын хий мэдрэгчийг үнэ төлбөргүй тараасан шүү дээ. Энэ бүгд ажиллаж байна уу?-2019 онд нийслэлийн зүгээс гэр хорооллын айл өрхүүдэд нэг удаа үнэ төлбөргүйгээр угаарт мэдрэгчийг тараасан. Энэ төхөөрөмж нь хүний оролцоогүйгээр ажилладаг. Зөвхөн зайг нь сольдог.Автоматаар ажилладаг учраас ямар нэгэн асуудал гарахгүй. Харин зарим тохиолдолд иргэд өөрсдөө угаарын төхөөрөмжөө салгаад унтраачихдаг. – Угаарын хийн төхөөрөмж хэдэн жилийн баталгаатай вэ?– Ямар нэгэн механик гэмтэл гарахгүй бол олон жил ашиглах боломжтой. – Өвөлдөө янданг нь хөөлж өгөөд аль болохоор угаартуулахгүй талаас нь мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Иргэд энэ хэр хариуцлагатай байна вэ? – Галлагааны зааварчилгааг айл өрх бүрт тарааж байна. "Тавантолгой түлш" компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаныхан биечлэн ажилладаг. Иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж дадсан байна. – Ямар зуухыг стандарт гэж үзэж байна вэ? – Ахуйн хэрэглээний MNS 5216:2016 гэдэг стандарт бий. Энэ стандартаар тухайн зуухны бүтэц, дулаан барилх хуацаа хэр байх уу, яндангаас гарч байгаа утаа нь ямар байх вэ гэдгийг заагаад өгсөн. Эдгээрийг Зуух судалгааны төвийнхөн гаргаж өгдөг. Дээр хэлсэнчлэн 175 мянган зуух бол стандартын шаардлагад тохирсон байсан. Гэвч зуухны насжилт, ашиглалт, эдэлгээнээс хамаараад стандартад нийцэхгүй болсон тохиолдлууд ч бий. – Нийслэл хотын гэр хорооллын иргэдийн 80 гаруй орчим хувь нь уламжлалт зуух буюу стандарт бус зуухтай байна гэсэн. Тэгэхээр энэ нөхцөлд айл өрхийг хэрхэн стандарт зуухтай болгох боломжтой байна вэ? – Гэр хорооллын айл өрхүүд өөрсдийнхөө эрүүл мэнд, амь насаа хамгаалахын тулд батлагдсан стандарт хангасан зуух хэрэглэж худалдан авалт хийх шаардлагатай. Цаашдаа сайжруулсан зуухыг нийлүүлэлтийг иргэдэд үнэ төлбөргүй хэрэглүүлэх асуудлыг ярилцах хэрэгтэй. Зах зээлийн үнэ ханш энгийн зуухнаас харьцангуй өртөг ихтэй, үйлдвэрлэсэн газраасаа хамаараад янз бүр байгаа.
2022-05-05
С.Даваасүрэн: Гэр хорооллын айлуудад стандартын шаардлага хангасан зуух нэвтрүүлэх шаардлагатай
Сүүлийн үед угаарын дуудлага нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэл хотод энгийн зуухны хэрэглээг хориглох шийдвэр гарчээ. Энэ талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэнтэй ярилцлаа.  -Угаарын дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулаад энгийн зуухны хэрэглээний асуудал яригдаж эхэллээ. Энэ тал дээр НМХГ-аас ямар арга хэмжээ авч байна вэ? -2021-2022 оны хувьд ид галлагааны улирал дууссан.Өнгөрсөн өвөл өмнөх хоёр жилийнхтэй харьцуулахад гадаад орчин дахь агаарын бохирдол өндөр байна гэсэн асуудал Засгийн газрын төвшинд яригдсан.Энэ хүрээнд түлшийг стандартын шаардлагад хангаж байгаа. Гэхдээ стандарт нь өөрөө муу байна гэсэн саналыг  Агаарын бохирдолтой тэмцэх Үндэсний хороонд хүргүүлсэн. Нэгдүгээрт,стандартаа сайжруулах асуудлыг ярьсан. Хоёрдугаарт, айл өрхийн зуухны асуудал байна. Бид  Нийслэлийн Агаар,орчны бохирдолтой тэмцэх газартай хамтраад нэлээдгүй зуух дээр туршилт хийж үзсэн. Энгийн болон стандартын зуух. Ингээд харьцуулаад үзэхээр нийт тоосжилт стандартын зуух дээр 62.3 хувь бага, нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хий 48.9 хувиар стандартын зууханд бага гэж гарч байна. Хүхэрлэг ба давхар исэл нь 37.3 хувиар бага, азотын исэл 21.2 хувиар бага гээд стандартын зуух, уламжлалт зуух дээр түлшийг гадаад орчинд агаарыг хэрхэн  бохирдуулж байгааг гаргаж байна. Мөн стандартын зуух ашигласнаар айл өрхөд ямар хэмнэлт үүсч байна гэдгийг үзсэн. Яг адилхан төвшин, яг адилхан орчинд түлээд үзэхэд уламжлалт зууханд 2-3 цагийн хугацаанд 5 кг сайжруулсан түлшийг түлж байна. Тэгвэл сайжруулсан зуухан дээр  3-5 цагт түлж байна. Үүнийг хоногт 4-5 удаа түлдэг гэж тооцохоор өдөрт 5-10 кг, сард 200-300 кг буюу 8-12 шуудайг айл өрх хэмнэх боломжтой байна. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлээд үзэхэд нэг шуудай  3750 төгрөгөөр бодохоор 180-270 мянган төгрөг нэг жилдээ хэмнэж болно. -Хэмнэлтийн хувьд сайн тооцоо гарчээ. Гэхдээ айл өрхүүд шууд уламжлалт  зуухаа солих эдийн засгийн боломж байхгүй шүү дээ. Энэ тал дээр тооцоо судалгаа хийсэн үү? -Стандартын зуух үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, импортлогчидтой уулзлаа. Та нарын оруулж ирүүлдэг зуух ямар үнэтэй байна гэхэд таван зуун  мянгаас нэг сая төгрөгийн үнэтэй гэсэн. Тэгэхээр айл өрхүүд 2-4 жилийн дотор зуухныхаа өртөгийг нөхөж болохоор байгаа. Орчны бохирдолтой тэмцэх Үндэсний хороонд энэ асуудлыг уламжилсан. Засгийн газраас хөнгөлөлттэй гаргадаг зээлүүд болон  ногоон зээлээрээ зуух үйлдвэрлэгчдээ дэмжиж өгөөч гэсэн. Ингээд айл өрхөд зээлээр өгөх арга байвал, хэрэгжүүлэхгүй бол ирэх оны өвөл бид түлшин дээр анхаарсан ч зуух хэвээр байвал  гадаад орчны бохирдол хэвээр байна гэдгийг хэлсэн. Бид сайжруулсан түлшийг хэрэглэхдээ стандартын зуух буюу сайн зууханд хэрэглэхгүй бол агаарын бохирдол буурахгүй гэсэн тооцоо бий. -Анх угаартаж байгаа нөхцөлд буруу галлаж байна гэсэн асуудлыг ярьж байсан. Одоо зуухныхаа асуудлыг ярьж байна. Туркээс нэг зуух оруулж ирсэн.  Таны хэлснээр 500 мянган төгрөгөөс нэг сая төгрөгөөр худалдах зуухыг ногоон зээлд хамруулна гэж ярилаа. Ногоон зээлийн асуудал шийдэгдсэн үү, үгүй юү? -Эхний жилд угаарын хий алдаж байхад уламжлалт зуух ч байсан, стандартынх ч байсан. Энэ бол хэрэглээ. Өмнөх түүхий нүүрстэйгээ хэрэглэдэг зангаараа өөрөөр хэлбэл, түүхий нүүрс түлчихээд хүүхээгээ хаачихдаг.Энэ нь тухайн түлш агаар их шаардаж шатдаг учраас угаар үүсээд байсан. Тэр үед хэлж байсан.Зуух голохгүй байна, гэхдээ дотоод орчноо хордуулаад байна гэж. Хэрэглэгчид галлагаан дээр анхаардаг болсон. Ногоон зээлийг гаргах санхүүжүүлэх асуудал бодлогын хэрэгжилтийн газар яам шийдэх байх. Мэргэжлийн хяналтаас тавьж байгаа шаардлага бол энэ зуухан дээр энэ түлшийг түлсэнээрээ гүйцэд шатаахгүй, гадаад орчин бохирдуулдаг, айл өрхийн эдийн засагт хохиролтой байна гэж үзсэн. -Нэг ойлгомжгүй зүйл байна. Нийслэлд энгийн зуухны хэрэглээг хориглохоосоо өмнө эхлээд тэдэнд үнэгүй олгох боломжийн талаар судалж үзсэн үү.  Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү? -Сайжруулсан түлшийг  2019 оноос  хэрэгжүүлсэн. Улаанбаатар хотод стандартын бус уламжлалт зуух худалдахыг 2016 онд гаргасан шийдвэр. Харин түлшний асуудал бол 2019 онд гарсан. Үнэ өртөгийн хувьд бид шийдэхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргаж байгаа асуудал бол уламжлалт зуухан дээр сайжруулсан түлш гадаад орчинд 62.3 хувиар бага байна гэж үзсэн. -Ерөнхий сайд  Н.Алтанхуягийн Засгийн газрын  үед сайжруулсан түлш оруулж ирсэн. Тэр үед агаарын бохирдол буурсан уу. Хоруу чанар нь үзэгдэх харагдах нөхцөл үнэр нь ямар байсан бэ. Иргэд зуухтайгаа яагаад ноцолдоод байгаа юм гэсэн шүүмжлэлийг хэлж байна? -2011-2012 оны  үед Улаанбаатар хотын иргэдэд зуухыг үнэгүйгээр тарааж байсан. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод стандарт зуух гэвэл 40 хувийг эзэлж байна. Үлдсэн нь уламжлалт зуух. 2019-2020 онд түлшний чанарын асуудалд анхаарч ихээхэн ажилласан. Гэтэл өнгөрсөн жил гадаад орчинд гадаад  бохирдол нэмэгдсэн. Бид туршилт хийсэн. Яг ижил орчинд хоёр зуухан дээр түлээд үзэхээр бодит лабораторийн шинжилгээнээс харахад уламжлалт зуух дутуу шатаагаад байна. Сайжруулсан түлш нь хүний биед сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангаж байна, дотоод орчиндоо угаар үүсгэнэ, гадаад орчинд хүний биед аюулгүй гэж гаргасан. Энэ лабораторийн дүн эргэлзээтэй байж магадгүй гээд бид буцаагаад явуулсан. Бид сая зуухан дээр хийсэн туршилтыг үзэхэд бодитойгоор Монгол Улсад байгаа лабораторын шинжилгээгээр батлагдсан. Эхний жилд төгс хийсэн гэх зүйлгүй. Шат дараалан шалтгааныг нь тодруулаад явж байгаа. -Шалтгаан нөхцөлөө олоход хугацаа их шаардсан гэж танд санагдахгүй байна уу? -2019 онд эхэлсэн төсөл. 2020, 2021 онд цар тахал гээд бүх зүйл зогссон. -Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны саналын хариу хэзээ гарах вэ. Ирэх намар хүйтний улирал эхлэнгүүт айл өрхүүдийн зуухыг зайлшгүй солих шаардлага гарч байна гэж ойлголоо. Энэ тохиолдолд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжээд зуухыг нь худалдаад авах боломжтой юу?  -Үйлдвэрлэгч болон импортлогчдоо хамтад нь дэмжих байх. Үнийг буулгах асуудлыг Засгийн газар шийднэ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас дэвшүүлж байгаа санал нь сайжруулсан түлшийг гадаад орчинд гарч байгаа угаарыг нь багасгахын тулд стандартын зуух ашиглахгүй юм бол болохгүй гэдгийг хэлж байгаа. Шийдвэр нь яаж гарах нь бодлогын яамны асуудал. Мэргэжлийн байгууллага хяналт шалгалтынхаа үр дүнд энгийн зуухан дээр түлсэнээс сайжруулсан зуухан дээр түлсэн нь хамаагүй илүү бүрэн шатаагаад утаагаа бага гаргаж байгаа гэсэн саналыг хэлсэн.
2022-05-01
Тавантолгой Түлш ХХК-ийнхан авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдлаа
"Таван Толгой Түлш" ХХК-ийн албан хэлтсийн дарга нар Авилгатай тэмцэх газраас авилгатай тэмцэх анхан шатны сургалтад хамрагдаж, сургалтад суулаа. Сургалтын зорилго нь Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10-т заасан "Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах" зорилтын хүрээнд төрийн байгууллагуудын албан хаагчдыг авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Сургалтаар Авлигын ойлголт, шалтгаан нөхцөл, хор хөнөөл, Ашиг сонирхлын зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх нь, Авлигын гэмт хэрэг, анхаарах асуудал, Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад анхаарах асуудал зэрэг сэдвээр сургалт өгсөн юм. Сургалтад Таван толгой түлш ХХК-ийн алба, хэлтсийн 60 албан хаагч хамрагдсан юм.
2022-04-29
Газрын доорх усны эрэл хайгуулын геофизикийн судлагааны ажил байгууллагуудтай хамтран ажиллана
Гүйцэтгэх ажил: Газрын доорх усны эрэл хайгуулын геофизикийн судлагааны ажил БАГЦ 1.Техникийн тодорхойлолт :1. Үйлдвэрийн хашаанд 47*43,38,39 И 107, 12,5,15Е солбилцолд усны эрэлийн өрөм тавьж 200 м гүн өрөмдөж шавхалт хийх цооногийн каротаж гаргах БАГЦ 2.Үйлдвэрийн орчмоос урагш 3,5 км, хойш 6-7 км байрлах цэгт тус тус 205 м зайтай 40 цэгт геофизикийн судалгаа хийх ажилд  шууд худалдан авах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагуудыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна.Үүнд:-Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ-Үнийн санал-Цахим татварын тодорхойлолт Сонирхсон аж ахуй нэгж, байгууллагууд info@ttt.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минут-ний дотор ирүүлнэ үү. Утас: 99069794
2022-04-29
Ч.Буянжаргал: Xажуунаасаа халдаг ханан пийшингийн хугацаа дууссан
"Тавантолгой түлш" компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргалтай ярилцлаа.– Галлагааны улирал дуусч байгаа хэдий ч энэ цаг мөчид угаартах байдал гарсаар байна. Үүний шалтгаан нөхцөлийн талаар ярилцах уу? – Гадаа дулаарч байгаатай холбоотой гаднах температур гэрийн доторх температур хоёрын зөрүү адилхан учраас яндангийн таталт мууддаг. Үүнээс болоод дулааны улиралд угаарын дуудлага ихсэх хандлагатай байдаг. Угаартаж байгаа дуудлагаас харвал хавар, намрын улиралд ихэсч буй нь судалгаагаар харагдаж байна.– Өнөөдрийн байдлаар хэчнээн угаарын дуудлага ирээд байна вэ? – Улаанбаатар хотын зургаан дүүргийн хэмжээнд нийтдээ 30 гаруй удаагийн дуудлага 103-аар дамжуулж ирдэг. Энэ тохиолдолд манайх угаартсан айл өрх дээр очоод ямар шалтгаанаар угаартсаныг тодруулдаг. Өдөрт хоёроос гурван айл өрхийн гишүүд угаарын хордлогод орсон нь ажиглагдаж байна.– Үүний шалтгаан нөхцөлийг тайлбарлаж өгөхгүй юү? – Угаартсан айл өрхүүдэд манай засвар үйлчилгээний багийнхан очиж засвар үйлчилгээний асуудлыг тодруулдаг. Үүнээс харахад нэгдүгээрт, иргэдийн хайхрамж болгоомжгүйгээс болдог бөгөөд яндангийнхаа хаалтыг хааж унтах, хоёрдугаарт, хэрэглэгчдийн ашиглаж буй зуухны битүүмж маш их алдагдсан байна. Өөрөөр хэлбэл, стандартын биш зууханд гал түлж байгаад угаартах шалтгаан болж байна гэсэн үг. Мөн ханан пийшингийн насжилтаас хамаараад шаардлага хангахгүй учраас угаартах нэг шалтгаан болоод байгаа.– Нийслэлд өнөөдрийн байдлаар гэр хорооллын 220 мянга орчим айл өрх амьдардаг гэсэн тооцоо бий. Эдгээр айл өрхийн хэчнээн хувь нь зориулалтын бус тодруулбал ханан пийшинтэй айл байдаг юм бэ? – Бид сайжруулсан түлш хэрэглэдэг хэрэглэгчдээс намар галлагааны улирал эхлэхээс өмнө зуухны нөхцөл байдлын судалгаа авдаг. Энэ судалгаанд 190 гаруй мянган өрх хамрагдсан. Эдгээр өрхөөс стандартын бус энгийн монгол аргаар хийсэн зуухтай өрх гэхэд 89 мянган айл өрх байна. Үүнээс гадна зуухны гэмтэлтэй, зуух нь ямар нэгэн хэмжээгээр битүүмж алдагдсан 80 гаруй мянган өрх айл бий. Энэ нь стандартын бус зуухтай байна гэдэг нь түлш өөрөө бүрэн шаталт явагдахгүй учраас утаа их ялгарч байна. Хоёрдугаарт, бүрэн шаталт явагдахгүй байгаа учраас угаартах эрсдэлд орж байна.Ерөнхийдөө эдгээр 190 гаруй мянган өрхөө судлаад үзэхээр 100 орчим мянган өрх нь байшин сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 90 гаруй мянга нь монгол гэрт амьдардаг. Үндсэндээ 55-60 хувь нь байшинд, 45-50 хувь нь монгол гэрт гэсэн үг. Монгол гэрт амьдарч байгаа айл өрхөөс өнөөдрийн байдлаар стандартын шаардлага хангасан зуухтай нь ховор. Өмнө нь батлагдсан Mns 5216:2016 стандарт гэж бий. Энэ стандартыг монгол гэрт амьдарч байгаа айл өрхийн зуух хангахгүй байна гэж үзээд байгаа.– Угаартах гол шалтгааны нэг бол зуухны хэрэглээ гэж ойлголоо. Тэгвэл сүүлд шинэчилсэн зуухнууд хэр шаардлага хангаж байна? – Бид сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд гурван жил гаруй жил байна. Энэ төсөл бол дунд хугацааны маш том төсөл байсан. Төсөл амжилттай хэрэгжсэн. Нэгдүгээрт бидэнд цаг хугацаа бага, хоёрт эдийн засгийн хувьд боломжгүй байлаа. Энэ төсөлтэйгөө давхцуулаад иргэдийнхээ зуухны асуудлыг хамт шийдээд явсан бол өнөөдрийн яриад байгаа утааны асуудал, угаарын нөхцөл байдал багасах байв. Сайжруулсан түлш өөрөө өндөр градуст халдаг. Тиймээс айл өрхийн стандарт бус зуухнууд чинь өндөр градуст халаад, хоёр гурван жил түлэхээр битүүмж нь алдагдчихсан байдаг.Ямар нэгэн байдлаар задрах юм уу, сорогдоод зуухных нь хажуу тал цоорсон тохиолдлууд олон. Энэ нь сайжруулсан түлшийг бүрэн шаталттай, сайжруулсан зууханд түлэх шаардлагатай гэдгийг харуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийтдээ бидний судалгаа авсан 90 гаруй мянган өрх айлаас 20 орчим хувь нь л зориулалтын бүрэн шаталттай төслийн зуухтай. Бид угаартсан айл өрх дээр судалгаа хийгээд үзэхээр зориулалтын зууханд гал түлсэн айл угаартахгүй. Угаартаад байгаа айл өрх бол зориулалтын бус, стандарт бус энгийн монгол зууханд гал түлж тэр нь маш их битүүмж алдагдснаас болж угаартаж байна. Энэ нь нийт угаарын дуудлагын 90 орчим хувийг эзэлдэг. – Иргэдийн хувьд мэдээлэлтэй байх нь чухал. Зуухны аюулгүй байдалд хэр мэдээлэлтэй байгаа бол?– 2009 онд анх сайжруулсан түлш гарч түлж байснаас харахад иргэдийн мэдээ, мэдээлэл харьцангуй сайжирсан. Нэгд, түлшээ стандарт горимоор нь түлэх ёстой юм байна. Хоёрт, зуух стандарт байх ёстой, ямар нэгэн битүүмж алдагдахгүй, угаар мэдрэгчийг байнга ажиллуулах ёстой энэ нь бидний амь нас, эрүүл мэндийг хамгаалж байгаа гэсэн мэдээлэл харьцангуй сайжирсан. Гэхдээ зарим нэг иргэд амьдралынхаа боломжоос шалтгаалаад зуухаа шинэчлэх, яндангаа солих ажлыг хийж чадахгүй байгаа хэсэг хүмүүс бий. Амьдралын боломж тааруу нэн ядуу, өрхийн орлого муу байгаагаас зуухаа шинэчилж чадахгүй байна. Хэдийгээр өнөөдөр 89 мянган өрх айл стандарт бус зуухтай, 80 гаруй мянган өрх ямар нэгэн байдлаар битүүмж алдагдсан зуухтай байгаа ч нийт гарч байгаа угаарын дуудлагын өртөөд байгаа бүлэг бол үндсэндээ таван хувь. Тэгэхээр стандарт бус зуухтай боловч түлшээ түлнд сурчихсан, угаарын хийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалаад сурсан байна. Дээр нь бид технологийн шийдлээр тухайн айл өрх дээр ялгарч байгаа угаарыг шууд дэлгэцэн дээр хянадаг болсон учраас энэ бүхэн цогцоор шийдэгдэж байгаа учраас харьцангуй угаарын дуудлага багасч байгаа. – Стандартын зуухтай болоод стандартын дагуу галлагаагаа хийгээд ирвэл агаарын бохирдол хэдэн хувиар буурах боломжтой бол?– Мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж байна. Манайх бол хэрэглэгчдийнхээ хэрэглээн дээр бодит байдалд ямар байгаа талаар судалгаа хийдэг. Үндсэндээ 160 гаруй мянган айл өрхийн зуух стандарт бус. Үүнийг зориулалтын бүрэн шаталттай зуухаар солих юм бол нэгд, угаартах эрсдэл арилна. Хоёрт, энэ хэмжээгээр зориулалтын зуух чинь бүрэн шаталт явуулна, давхар шатааж байгаа учраас агаарын бохирдол тэр хэмжээгээр буурна. Бид өдөр бүр хэрэглэгчтэйгээ байнга холбогддог учраас өнгөрсөн өвөл гэнэт утаа ихэслээ гээд яриад эхэлсэн. Үүнийг мэргэжлийн байгууллагууд олон талаас нь авч үзсэн. Бидний хувьд хариуцаж ажиллаж байгаагийн хувьд энэ утааны тодорхой хувь нь 80 гаруй мянган айл өрхийн яндан түлшээ бүрэн шатаахгүй, утаагаа давхар шатаахгүй байсан учраас тэр хэмжээгээр утаа ингэж гарч байна гэж тодорхойлсон. Тиймээс утаа ихэссэн нэг шалтгаан нь зуух яндантай холбоотой. Угаартсан айл өрх дээр очоод үзэхээр дандаа ханан пийшинтэй байдаг. Энэ ханан пийшинд чинь төслийн зуухууд төдийлөн нийцдэггүй. Хоорондоо зохицдоггүй. Бүрэн шаталттай сайжруулсан зуух босоо яндантай шууд таталттай байдаг байхад гурван худагтай, холимог худагтай пийшингүүд бий. Тэр пийшиндээ хүчээр холбосон байдаг. Тэгэхээр үүний таталт нь муудаад угаартах эрсдэлийг үүсгэдэг. Мөн айлд орохоор ханан пийшин өмхий утаа тортог үнэртдэг. Энэ нь олон жил болсон ханан пийшингийн угаар. Өнөөдөр нийгмийнхээ хөгжлийг дагаад ханан пийшингээс ангижрах цаг болсон. Яагаад гэвэл бид өнөөдөр ханан пийшингүйгээр өөр байдлаар дулаанаа шийдэх боломж бий. Жишээ нь, нам даралтын зуух байж болно. Цахилгаан эрчим хүч, зориулалтын зуухаа тавьж болно. Хэрэглэгчид стандартын зууханд галлагаа хийх ёстой. Энэ шаардлагыг өндөрт тавих хэрэгтэй байна. Мөн насжилт "өндөр" болсон ханан пийшингээс ангижрах зайлшгүй шаардлага бий боллоо.– Өнгөрсөн хугацаанд айл өрхүүд ханан пийшинтэй галлагаагаа хийсээр ирсэн. Одоо эрсдэл нь илүү болчихлоо гэж мэргэжлийн үзэж байгаа юм байна. Тэгвэл энэ нөхөлд ямар технологийн шийдлийг төлөвлөж байна вэ? – Ер нь айл өрхүүдийн ханан пийшинг жижигхэн дулааны станц гэж ойлгож болно.Өмнө нь ханан пийшин байж байсан, түүхий нүүрсийг түлээд утаа нь ялгарч харагддаг байсан учраас иргэд угаартахаас сэргийлээд хаалга цонхоо онгойлгоод хүчилтөрөгч оруулдаг байсан. Гэтэл сайжруулсан түлш үнэртэхгүй, утаа ялгарч байгаа нь харагдахгүй,энийгээ мэдэхгүй угаарын хийнд өртөөд байгаа юм. Яагаад ханан пийшин болохгүй болчихов гэхээр сайжруулсан түлш өөрөө зориулалтын бүрэн шаталттай зууханд түлэх ёстой. Маш өндөр градуст халдаг учраас ханан пийшинтэйгээ нийцэхгүй. Тийм учраас л сайжруулсан түлшийг стандартын зууханд түлье гээд байгаа юм. Хоёрдугаарт, энэ зуух өөрөө ханан пийшинтэй нийцэхгүй учраас шинэчлэх шаардлагатай. Өмнө нь болж байсан. Орчин үеийнхээ хөгжилтэй нийцэх хэрэгтэй юм. эх сурвалж: tumen.mn
2022-04-28
Тавантолгой Түлш ХХК-д мах нийлүүлэх хувь хүн, аж ахуй нэгж байгууллагыг урьж байна
ШУУД ХУДАЛДАН АВАХ ЗАР 2022 оны  04 сарын  26 өдөр                                                                             Улаанбаатар хот "Таван толгой түлш" ХХК нь шууд худалдан авах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагуудыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:  Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ   Үнийн санал Цахим татварын тодорхойлолт                   Барааны нэр Хэмжих нэгж Тоо хэмжээ Техникийн тодорхойлолт       Багц 1   1 Үхрийн цул мах кг 800   2 Хонины цул мах кг 500   Сонирхсон аж ахуй нэгж, байгууллагууд info@ttt.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот  Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар 2022 оны 05 дугээр сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минут–ний дотор ирүүлнэ.  Утас 88040029
2022-04-26
45 хүний суудалтай автобус түрээслэнэ
Улаанбаатар-Эрдэнэт чиглэлд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй танилцах үйлдвэрийн ажилчдыг авч явах 45 хүний суудалтай автобус түрээслэнэ. Маршрут: Улаанбаатар-Эрдэнэт-Улаанбаатар Хугацаа: 4 сарын 17-22 Холбогдох утас: 70119400
2022-04-18
Холигчийн хутга худалдаж авна
Гүйцэтгэх ажил: Холигчийн хутга нийлүүлэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагуудыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Техникийн тодорхойлолт :1. М-16Тоо хэмжээ:400 ширхэг Үүнд:-Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ-Үнийн санал-Цахим татварын тодорхойлолт Сонирхсон аж ахуй нэгж, байгууллагууд info@ttt.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цаг 00 минут-ний дотор ирүүлнэ үү. Утас: 99069794
2022-04-18
Үхрийн мах худалдаж авна
ШУУД ХУДАЛДАН АВАХ ЗАР 2022оны  05 сарын 16 өдөр                                                                             Улаанбаатар хот                                                                                                                                                                                                                                                                                "Таван толгой түлш" ХХК нь шууд худалдан авах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагуудыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:  Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ   Үнийн санал Цахим татварын тодорхойлолт                   Барааны нэр Хэмжих нэгж Тоо хэмжээ Техникийн тодорхойлолт       Багц 1   1 Үхрийн цул мах кг 800   2 Хонины цул мах кг 500   Сонирхсон аж ахуй нэгж, байгууллагууд info@ttt.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот  Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар 2022 оны 05 дүгээр сарын 20 -ны өдрийн 11 цаг 00 минут–ний дотор
2022-04-16
Өнөөдрөөс сайжруулсан шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулна
Сайжруулсан шахмал түлш хөнгөлөлттэй үнээр борлуулах шийдвэрийг Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр гаргасан байдаг. Энэ шийдвэрийг 2021 онд ч мөн сунгасан юм. Улмаар хүйтний эрч сулартал буюу 2022 оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалахаар шийдвэрлэсэн юм. Уг хөнгөлөлт өнөөдрөөс дуусаж, сайжруулсан шахмал түлшийг үндсэн үнээр буюу 3750 төгрөгөөр борлуулж эхэлжээ. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг. эх сурвалж: eagle.mn
2022-04-01
Түлшээ өөрөө бэлдсэн туршлагаас санаа аваарай
Өлзийбаяр гуайнх хаврын улиралд өвөлжин түлэх түлшээ бэлтгэдэг байна. Портер аргал 10000 төгрөг, портер нүүрсний хог 20000 төгрөгөөр аваар өөрсдөө түлшээ багсран, 3-4 сард хийдэг ажээ. Ажилсаг хүнд амьдрал харамгүй боломж олгодог юм шүү.  
2022-03-23
TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд